Д.Амарбаясгаланг улс төрийн цаазын тавцанд зогсоолоо!


10-р сарын 28
16 цаг 27 минут

        Үндсэн хуулийн Цэц Засгийн газрыг хамгаалж үлдэж, Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилсны дараа ТЭД хундага тулгах зуур прокуророос Д.Амарбаясгаланг авлигын хэргээр яллагдагчаар татсан тухай мэдээлэл ирэв. Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүдийн асуултад хариулах болгондоо Д.Амарбаясгалан, "Толгой цавчина", "...би үхнэ" гэх мэт шүд зуулттай үг хэлж улайрч суусан Б.Энхбаяр баярласандаа хар шөнөөр энэ тухай баяртайгаар мэдээлсэн. Далимд нь "Дэлгэрэнгүй мэдээллийг прокуророос авах нь зүйтэй" гээд сэтгүүлчдэд чиглэл өгчихөө тэр сайн мэднэ. Сценарийн дагуу прокуророос өчигдөр мэдээлэл өгсөн. Харин өнөөдөр хууль хяналтынхан УБ-аас сэтгүүлчдийг дагуулж очоод "Админерал" дээр ажиллагаа явуулж байгаагаа лаивдуулжээ. Энэ бол танил технологи. Улстөрчид нэг нэгнээ намнадаг хар ажиллагаа болон ужгирсан үзэгдэл. Тэр жил юу боллоо. Ц.Нямдорж "Эзнээ хармаар байна", "Сүүлчийн цамцаа урагдтал тэмцэнэ" гэж сүржигнээд яасан билээ. "Сахал" Д.Эрдэнэбилэг, ХХБ-ны О.Орхон нарыг гавлаж авч яваа зургаа сошиалд түгээсэн. Тэд ийм ажиллагаандаа хэвлэл, сошиалыг бүр ашиглаад сурчихсан. П.Цагааны үйлдвэрийг бас хааж үзүүлсэн. "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувь, Дубайн гэрээ гэж улайстал улстөржүүлж байгаад Эрдэнэтэд онцгой дэглэм тогтоосон. Тэнд онцгой дэглэм тогтоож байгаад хулгай, шахаагаа яаж хийцгээснийг хэн ч мэдэхгүй. Яагаад гэвэл НУУЦ! Эрдэнэт үйлдвэрээс гадна Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөл гээд бүгдийг мэдэлдээ авсан. Одоо Д.Амарбаясгаланг улс төрийн цаазын тавцанд зогсоож, өөрсдийнхөө дохиураар ажилладаг АТГ, прокуророор хэрэг үүсгэж яллагдагч болгоод "Админерал"-ыг нь хааж үзүүлж байна. Эрх мэдлийн "Илд"-ээ эргүүлж айлгаж байна. Айдсаар нийгмийг удирддаг болоод удаж байна. Nam.mn сайтаас МАН-ын дүрмийг устгасныхаа дараа "Д.Амарбаясгалан одоо МАН-ын гишүүн биш болсон шүү" гэж урвагч сайтаараа сэвүүлж байна. Новшийн намчид ч яг мөн дөө! Цагтаа Д.Амарбаясгалангийн үүдийг сахиж, албан тушаал гуйж, төрийн аль өнгөтэй өөдтэй бүхэн рүү шуналын нүдээ унагаж явсан нөхөд одоо цөөвөр чоно мэт түүн рүү ноцож байна. Тэд Д.Амарбаясгалангаас албан тушаал, эрх мэдэл гуйхдаа ичдэггүй байсан шигээ өнөөдөр түүнээс эрээ цээргүй урваж, шинэ эздийнхээ заавраар түүн рүү дайрч байна. Д.Амарбаясгаланг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх бичиг нь ч бэлэн болсон биз. Энэ бараг тодорхой. Тэтгэврийн нас нь хэтэрсэн атал УЕП-оор дахин томилогдсон Б.Жаргалсайхан өрөө ингэж төлж таарна. Болоогүй ээ, Д.Амарбаясгаланг зүйл дуусгахад оролцсон хүмүүс дараа нь нэг нэгнээ барьж идэцгээнэ. Яг ингэж!

С.Тулга



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Д.Амарбаясгалангүй Л.Оюун-Эрдэнэ айгаад нуугдчихсан уу40 минут 55 секундын өмнөЯ.Содбаатар: Хоёр талтай уулзалт хийх ажлын хэсэг байгууллаа2 цаг 20 минутын өмнөБусдын эмзэг мэдээллийг ашиглан 282 иргэнийг залилсан этгээдийг олж тогтоолоо2 цаг 32 минутын өмнөНэтфликсийнхэн алдарт “Бие бялдар Ази” шоугаа цацлаа2 цаг 37 минутын өмнөХЗБХ: “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав2 цаг 41 минутын өмнөД.Амарбаясгаланг улс төрийн цаазын тавцанд зогсоолоо!3 цаг 9 минутын өмнөБанкууд хамтдаа 3.5 сая мод тарилаа5 цаг 1 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 53 үйлдвэр ашиглалтад орлоо5 цаг 5 минутын өмнө“Увс аймгийн Засаг дарга С.Батжаргал гэртээ нас баржээ” гэх дуудлага цагдаагийн байгууллагад өчигдөр орой иржээ5 цаг 42 минутын өмнөЦЕГ: Банкны дансаа ашиглуулснаар эрүүгийн хэргийн хамтрагч болох эрсдэлтэй7 цаг 3 минутын өмнөАИ-92 автобензинийг хязгаарлалтгүйгээр олгож эхэлнэ7 цаг 7 минутын өмнөД.Амарбаясгалангийн эсрэг Н.Учралыг нэр дэвшүүлж, МАН хос даргатай болох хувилбар7 цаг 55 минутын өмнөБортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ8 цаг 3 минутын өмнөЦЕГ-ын даргаар Ж.Болд хоёр дахиа томилогдов8 цаг 59 минутын өмнөБНХАУ хямд ажиллах хүчин экспортлогч бус, ногоон эдийн засаг, цэрэг-иргэний нэгдсэн экосистем бүхий шинэ гүрэн болохоо зарлалаа9 цаг 29 минутын өмнөЭрүүл мэндийн салбарынхны цалинг ХАОАТ-аас чөлөөлөх санал гаргажээ9 цаг 35 минутын өмнөАлтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ9 цаг 45 минутын өмнөБундестаг дахь парламентын бүлгийн дэд дарга Тобиас Винклертэй уулзав9 цаг 49 минутын өмнөМАН-ын Удирдах зөвлөл 12:00 цагт хуралдана10 сар 28. 9:09Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан10 сар 28. 9:09н.Эрдэнэхатан: “Монгол хаан” жүжгийнхэн тусгай дугаарлалт үүсгэн дайрахад нялх хүүхэд уйлж, япончууд мэлрэв10 сар 27. 17:5728.6 сая төгрөгийн хахууль авсан албан тушаалтанд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ10 сар 27. 17:55Я.Содбаатар: МАН-ын даргыг намын XXXI их хурлаар сонгоно10 сар 27. 17:23УИХ-ын анхны эмэгтэй дарга болох тохироо нь бүтэлгүйтсэн Х.Булгантуяаг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татна10 сар 27. 15:59Ж.Бат-Эрдэнэ: МАН-ын Удирдах зөвлөлөөс “Галаа зогсоо” гэдэг чиглэл өгөх байх10 сар 27. 15:24НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ10 сар 27. 14:08УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан нь үнэн10 сар 27. 12:30Багш, ажилтнуудын ажил хаялтын үеийн олговрыг өнөөдөр олгохоор болжээ10 сар 27. 12:25“ГОВЬ” ХК-ийн хэлбэрээ өөрчилж ХХК болох ажиллагааг зогсоолоо10 сар 27. 11:43Б.Галбадрах: Тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол хугацаагүй ажил хаялт үргэлжилнэ10 сар 27. 10:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.