ХЗБХ: “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав


10-р сарын 28
16 цаг 54 минут

         Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.10.28) хуралдаан 14 цаг 23 минутад гишүүдийн 56 хувийн ирцтэй эхэлж, “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Байнгын хорооны 2025 оны 10 дугаар сарын 15, 17-ны өдрийн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцсэн. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Засгийн газраас санал болгосон төлөөллийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй юм. Энэ тохиолдолд тухайн байгууллага ажлын хоёр өдрийн дотор өөр хүний нэрийг Байнгын хороонд ирүүлэх зохицуулалттай байдаг. Засгийн газраас Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Н.Мягмарыг томилуулахаар албан бичиг ирүүлсэн болохыг Д.Цогтбаатар дарга танилцуулав.

Хэлэлцэж буй тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Д.Ганбат нар асуулт асууж, Байнгын хорооны даргаас хариулт, тайлбар авч, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсний дараа Засгийн газраас Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулахаар санал болгож буй Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмарыг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын 16 гишүүний 14 нь буюу 87.5 хувийн саналаар дэмжив. Үргэлжлүүлэн “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг гишүүдийн олонх дэмжснээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгууллаа. Үүгээр хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Д.Амарбаясгалангүй Л.Оюун-Эрдэнэ айгаад нуугдчихсан уу32 минут 32 секундын өмнөЯ.Содбаатар: Хоёр талтай уулзалт хийх ажлын хэсэг байгууллаа2 цаг 12 минутын өмнөБусдын эмзэг мэдээллийг ашиглан 282 иргэнийг залилсан этгээдийг олж тогтоолоо2 цаг 23 минутын өмнөНэтфликсийнхэн алдарт “Бие бялдар Ази” шоугаа цацлаа2 цаг 29 минутын өмнөХЗБХ: “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав2 цаг 33 минутын өмнөД.Амарбаясгаланг улс төрийн цаазын тавцанд зогсоолоо!3 цагийн өмнөБанкууд хамтдаа 3.5 сая мод тарилаа4 цаг 52 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 53 үйлдвэр ашиглалтад орлоо4 цаг 57 минутын өмнө“Увс аймгийн Засаг дарга С.Батжаргал гэртээ нас баржээ” гэх дуудлага цагдаагийн байгууллагад өчигдөр орой иржээ5 цаг 34 минутын өмнөЦЕГ: Банкны дансаа ашиглуулснаар эрүүгийн хэргийн хамтрагч болох эрсдэлтэй6 цаг 54 минутын өмнөАИ-92 автобензинийг хязгаарлалтгүйгээр олгож эхэлнэ6 цаг 59 минутын өмнөД.Амарбаясгалангийн эсрэг Н.Учралыг нэр дэвшүүлж, МАН хос даргатай болох хувилбар7 цаг 47 минутын өмнөБортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ7 цаг 54 минутын өмнөЦЕГ-ын даргаар Ж.Болд хоёр дахиа томилогдов8 цаг 50 минутын өмнөБНХАУ хямд ажиллах хүчин экспортлогч бус, ногоон эдийн засаг, цэрэг-иргэний нэгдсэн экосистем бүхий шинэ гүрэн болохоо зарлалаа9 цаг 20 минутын өмнөЭрүүл мэндийн салбарынхны цалинг ХАОАТ-аас чөлөөлөх санал гаргажээ9 цаг 27 минутын өмнөАлтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ9 цаг 37 минутын өмнөБундестаг дахь парламентын бүлгийн дэд дарга Тобиас Винклертэй уулзав9 цаг 41 минутын өмнөМАН-ын Удирдах зөвлөл 12:00 цагт хуралдана10 сар 28. 9:09Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан10 сар 28. 9:09н.Эрдэнэхатан: “Монгол хаан” жүжгийнхэн тусгай дугаарлалт үүсгэн дайрахад нялх хүүхэд уйлж, япончууд мэлрэв10 сар 27. 17:5728.6 сая төгрөгийн хахууль авсан албан тушаалтанд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ10 сар 27. 17:55Я.Содбаатар: МАН-ын даргыг намын XXXI их хурлаар сонгоно10 сар 27. 17:23УИХ-ын анхны эмэгтэй дарга болох тохироо нь бүтэлгүйтсэн Х.Булгантуяаг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татна10 сар 27. 15:59Ж.Бат-Эрдэнэ: МАН-ын Удирдах зөвлөлөөс “Галаа зогсоо” гэдэг чиглэл өгөх байх10 сар 27. 15:24НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ10 сар 27. 14:08УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан нь үнэн10 сар 27. 12:30Багш, ажилтнуудын ажил хаялтын үеийн олговрыг өнөөдөр олгохоор болжээ10 сар 27. 12:25“ГОВЬ” ХК-ийн хэлбэрээ өөрчилж ХХК болох ажиллагааг зогсоолоо10 сар 27. 11:43Б.Галбадрах: Тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол хугацаагүй ажил хаялт үргэлжилнэ10 сар 27. 10:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.