Д.Амарбаясгалангүй Л.Оюун-Эрдэнэ айгаад нуугдчихсан уу


10-р сарын 28
18 цаг 54 минут

   Л.Оюун-Эрдэнийн хэлдэгчлэн Д.Амарбаясгаланд амаргүй цаг үе тохиогоод байна. МАН-ын даргад нэр дэвшихээ зарласан цагаас эхлэн өрсөлдөгчид нь Монголын хамгийн муухай хүнээр Д.Амарбаясгаланг тодруулсан. Хүн амины хэрэгт гүтгэж үзлээ. Нүүрсний хулгайч гэх мөнхийн пайз зүүлээ. Маогийн улаан хамгаалагчид Соёлын хувьсгалын үед сэхээтнүүд, улстөрчдөд муу муухай үгстэй пайз зүүлгэж, гудамжинд ард иргэдийн өмнө шившиглэдэг байсан технологийг энэ цаг үед Монголын улстөрчид нэг нэгнийхээ эсрэг ашигладаг болоод удсан. Д.Амарбаясгалан дээр ч энэ хар технологио хэвлэл мэдээлэл, сошиал, хууль хяналтынхан, сөрөг хүчнийхэнтэйгээ хүч хавсран давтаж байна. Хувь улстөрчийнхөө хувьд хүнд хэцүү сорилттой нүүр тулаад буй Д.Амарбаясгалангийн найз Л.Оюун-Эрдэнэ харин хаана явна вэ. Өнгөрсөн сонгуулийн үеэр баруун бүсийн сонгогчдын өмнө “Д.Амарбаясгалангүй Л.Оюун-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэгүй Д.Амарбаясгалан гэж үгүй” хэмээн хоолой мэдэн хашгирч зогссон тэр хүн хаачив. Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас огцруулах эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх үеэр “Хайрцаг дүүрэн баримттай ирлээ” гэж байсан Л.Оюун-Эрдэнэ айсандаа нуувчинд орох нь энэ үү. УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Баярмаа нар “Харбиний гэрээ” хэмээх Хятадтай хийсэн гэрээг хянан шалгах Түр хороо байгуулахтай өрсөн Ухаахудагийн талаар Хянан шалгах Түр хороо байгуулах тухай тогтоолын төслөө УИХ-д өргөн барьсан Л.Оюун-Эрдэнэ одоо л Д.Амарбаясгалангийн амин найз гэдгээ харуулах цаг бус уу. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар Л.Оюун-Эрдэнэ нарын өргөн барьсан Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр хоёр удаа товлосон ч хэлэлцүүлээгүй. Хэлэлцэхийг хойшлуулсан эсэх нь ч тодорхойгүй. Л.Оюун-Эрдэнэ алга болчихсон! Ж.Баярмаагаас Түр хороо байгуулах тухай санааг нь “хулгайлсан” гэгдэж буй Л.Оюун-Эрдэнэ ээ, нуувчнаасаа гарч ирээд наад Д.Амарбаясгалангаа хамгаалахгүй юм уу. “Нүүрсний хулгайч” гэж хүний, өөрийнхөнд нүдүүлж байхад таг чиг байлаа. Б.Энхбаяр Д.Амарбаясгаланг хүн амины хэрэгтэн мэт шоглож суухад Л.Оюун-Эрдэнэ сураггүй байлаа. Гэвч “Д.Амарбаясгаланг МАН-ын даргад өрсөлдөхөд хөшигний цаанаас сумласан хүн нь Л.Оюун-Эрдэнэ” гэж эрх баригч хүчнийхэн ярьцгааж байна. “Архангайн Цэнхэрийн рашаан дээр Д.Амарбаясгаланг МАН-ын дараагийн дарга гэж хөглөж өгсөн хүн нь ч бас Л.Оюун-Эрдэнэ” гэлцэнэ. Х.Булгантуяаг “Япон улс анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо. Х.Булгантуяагаа Монголын анхны эмэгтэй спикер болгоно” гэж хөөргөж байгаад хувь заяаг нь хуулийн хайчинд хийчихлээ. Л.Оюун-Эрдэнэ ээ, одоо ил гарч ирээд “Ах нар”-тайгаа үзэлц. Цэнхэрийн рашаан дээр дарс хүртэж халамцахдаа “Үеийнхээ талд бат зогсоно. Үеэ хамгаална” гэсэн нь та нар биш үү. Өнгөрсөн сонгуулийн өмнөхөн “Үеийн үнэмлэхүй шинэчлэл хийнэ” гэж МАН дахь 50, 60, 70-аад оныхны уурыг хүргэсэн хүн нь чи шүү дээ. У.Хүрэлсүх, Г.Занданшатар нарыг сөрж зогсоод үеийн нөхдөө хамгаалаач. Л.Оюун-Эрдэнийн ах Б.Баатарын “15 давхар”-ынхан хар технологиороо алдартай биз дээ. “Ах нар”-ын чинь тухай криминал цувралын баримтууд бэлэн биз дээ. Д.Амарбаясгалангүй Л.Оюун-Эрдэнэ болчихлоо шүү дээ. Анд найз Д.Амарбаясгаланг чинь яллагдагч болгочихоод “Ах нар” чинь албан тушаал, эрх мэдлийн “Бялуу” хуваах зуураа хундага тулгаж байна. “Бортээгийг Д.Амарбаясгалан хулгайлчихлаа” гэж сошиалаар нэг нүдчихээд “Бортээг “Эрдэнэс Тавантолгой”-н эзэмшилд байгаа. Эдийн засгийн эргэлтэд оруулан тогтоолын төслийг УИХ-д өргөн барилаа” гэж байна. Зэвүү чинь хүрэхгүй байна уу, Л.Оюун-Эрдэнэ ээ. Аль эсвэл Д.Амарбаясгалан шиг яллагдагч болохоос айгаад амиа бодохоор шийдсэн үү. “15 давхар”-ын эзэн ах Б.Баатар чинь Японоос айгаад ирээгүй байна уу. Д.Амарбаясгалангаас урвачихаагүй бол одоо л найз гэдгээ харуулах цаг.   

С.Тулга  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Мөнхийн “Том Ах” байх У.Хүрэлсүхийн хууль1 цаг 10 минутын өмнөД.Амарбаясгалангүй Л.Оюун-Эрдэнэ айгаад нуугдчихсан уу3 цаг 7 минутын өмнөЯ.Содбаатар: Хоёр талтай уулзалт хийх ажлын хэсэг байгууллаа4 цаг 45 минутын өмнөБусдын эмзэг мэдээллийг ашиглан 282 иргэнийг залилсан этгээдийг олж тогтоолоо4 цаг 57 минутын өмнөНэтфликсийнхэн алдарт “Бие бялдар Ази” шоугаа цацлаа5 цаг 3 минутын өмнөХЗБХ: “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав5 цаг 7 минутын өмнөД.Амарбаясгаланг улс төрийн цаазын тавцанд зогсоолоо!5 цаг 34 минутын өмнөБанкууд хамтдаа 3.5 сая мод тарилаа7 цаг 26 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 53 үйлдвэр ашиглалтад орлоо7 цаг 31 минутын өмнө“Увс аймгийн Засаг дарга С.Батжаргал гэртээ нас баржээ” гэх дуудлага цагдаагийн байгууллагад өчигдөр орой иржээ8 цаг 7 минутын өмнөЦЕГ: Банкны дансаа ашиглуулснаар эрүүгийн хэргийн хамтрагч болох эрсдэлтэй9 цаг 28 минутын өмнөАИ-92 автобензинийг хязгаарлалтгүйгээр олгож эхэлнэ9 цаг 32 минутын өмнөД.Амарбаясгалангийн эсрэг Н.Учралыг нэр дэвшүүлж, МАН хос даргатай болох хувилбар10 сар 28. 11:40Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ10 сар 28. 11:33ЦЕГ-ын даргаар Ж.Болд хоёр дахиа томилогдов10 сар 28. 10:37БНХАУ хямд ажиллах хүчин экспортлогч бус, ногоон эдийн засаг, цэрэг-иргэний нэгдсэн экосистем бүхий шинэ гүрэн болохоо зарлалаа10 сар 28. 10:07Эрүүл мэндийн салбарынхны цалинг ХАОАТ-аас чөлөөлөх санал гаргажээ10 сар 28. 10:01Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ10 сар 28. 9:51Бундестаг дахь парламентын бүлгийн дэд дарга Тобиас Винклертэй уулзав10 сар 28. 9:46МАН-ын Удирдах зөвлөл 12:00 цагт хуралдана10 сар 28. 9:09Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан10 сар 28. 9:09н.Эрдэнэхатан: “Монгол хаан” жүжгийнхэн тусгай дугаарлалт үүсгэн дайрахад нялх хүүхэд уйлж, япончууд мэлрэв10 сар 27. 17:5728.6 сая төгрөгийн хахууль авсан албан тушаалтанд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ10 сар 27. 17:55Я.Содбаатар: МАН-ын даргыг намын XXXI их хурлаар сонгоно10 сар 27. 17:23УИХ-ын анхны эмэгтэй дарга болох тохироо нь бүтэлгүйтсэн Х.Булгантуяаг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татна10 сар 27. 15:59Ж.Бат-Эрдэнэ: МАН-ын Удирдах зөвлөлөөс “Галаа зогсоо” гэдэг чиглэл өгөх байх10 сар 27. 15:24НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ10 сар 27. 14:08УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан нь үнэн10 сар 27. 12:30Багш, ажилтнуудын ажил хаялтын үеийн олговрыг өнөөдөр олгохоор болжээ10 сар 27. 12:25“ГОВЬ” ХК-ийн хэлбэрээ өөрчилж ХХК болох ажиллагааг зогсоолоо10 сар 27. 11:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.