У.Хүрэлсүхийг С.Ганбаатартай, Г.Занданшатарыг Д.Амарбаясгалантай наалдан пад уу, Я.Содбаатар аа


10-р сарын 29
9 цаг 13 минут

      2000-аад оны дунд үе. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржтой ана мана, ач тач үзэлцдэг байсан цаг. Монголын улс төр дэх хоёр сонирхолтой дүр парламентын танхимд уралцдаг байхад “Наалдан пад” гэдэг цавууны реклам трэнд болж байв. “Гүндалайг Нямдоржтой наалдан пад” гээд л хоржоонтой үгтэй энэхүү рекламны текстийг мэддэггүй хүн ч цөөн байлаа. Эрх баригч МАН дахь сөргөлдөгч талуудын нэг нь яллагдагч, нөгөө нь эрх мэдлийн сэнтийд заларч буй энэ үед тус намын Удирдах зөвлөл өчигдөр (2025.10.28) хуралдаж тун марзан мэдээлэл хийв. “Талцаж хуваагдсан талуудыг эвлэрүүлэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ахална” гэж. Тоглоод байна уу, шоглоод байна уу, Я.Содбаатар аа. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 2016-2024 онд ажиллахдаа танай намыг бүх шатны сонгуульд дараалан ялуулсан хүн бол Д.Амарбаясгалан. “Өөх өгсөн хүнтэй өдөр, шөнөгүй заргалдана” гэгчээр эрх баригч хүчнийг 2016, 2020 оны сонгуульд УИХ-д үнэмлэхүй олонхи, 2024 оны сонгуулиар олонхи болгосон гавьяатай Д.Амарбаясгаланг авлигын хэргээр барьцаалчихаад “Эвлэрүүлэх ажлын хэсэг байгууллаа” гэж юу ярина вэ. МАН Хуулийн хэлтэстэй. МАН-ын дарга нар дэргэдээ хуулийн зөвлөхүүдтэй. Бүр цаашилбал цагдаа, тагнуул, АТГ, прокурор, шүүхэд ч тэдний хүмүүс бий. “Эрүүгийн хэрэг дээр эвлэрч болдоггүй” гэж хуулийн зөвлөхүүд нь зөвлөөгүй хэрэг үү. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнгөрсөн баасан гарагийн шөнө (2025.10.24) “Д.Амарбаясгаланг яллагдагчаар татжээ” гэж сошиалд мэдээлсэн. Сайд ийн мэдээлснээс хойш хоёр хоногийн дараа буюу уржигдар Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.2, 22.10.2-т заасны дагуу яллагдагчаар татсанаа мэдээлсэн. Гэтэл МАН-ын даргын суудлаас эхтэй зодоон Төрийн ордныг түймэрдэж байхад ганц ч үг ганхийгээгүй Я.Содбаатар прокурорын мэдээллийн дараа баахан камер эгнүүлж зогсчихоод зодолдогч талуудыг эвлэрүүлэх ажлын хэсэг байгуулснаа зарласан нь арай шог уу. Хошин шогийнхон “Хазагчийн нэр хэн бэ. Хазуулагчийн овог нэр юу вэ” гэдэг шиг юм болох нь уу. Удирдах зөвлөлийн хурал эхлэхийн өмнөхөн Ерөнхий сайд асан С.Баяр “Тэднийг эвлэрүүлэх гээд барсангүй” хэмээн санаа алдаж зогссон. Цагтаа “МАН-ын стратегич” гэгдэж явсан С.Баярын үгэнд ороогүй Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар Ч.Хүрэлбаатарын үгээр эвлэрэх үү. Ч.Хүрэлбаатараар ахлуулсан энэ ажлын хэсэгт Н.Энхбаяр, С.Баяр, М.Энхболд, Ц.Нямдорж, Б.Даш-Ёндон, Ж.Эрдэнэбат, Ж.Бат-Эрдэнэ, С.Амарсайхан, Д.Тогтохсүрэн, Х.Нямбаатар, Н.Учрал, З.Мэндсайхан, Н.Энхбаатар нар багтжээ. У.Хүрэлсүхийн туслах асан Н.Энхбаатар эдний дунд юу хийж ч яваа юм. 

УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвших үеэрээ “Төрийн өндөр албан тушаалтнууд ярьж сууж байгаад хэнийг шоронд хийхээ шийддэг” гэсэн утга бүхий ноцтой зүйлийг ярьсан. Түүний нэр дурдсан зарим албан тушаалтан “Тийм уулзалт болоогүй” гэж няцаасан ч МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрээс харвал тэд эс үйлдэхүйгээрээ Д.Амарбаясгалангийн ярьсныг нотлов биш үү. АТГ-ын саналаар прокурор түүнийг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татчихаад байхад МАН-ын Удирдах зөвлөл “Бид эвлэрүүлнэ” гэж мэдэгдсэнийг өөр юу гэж ойлгох билээ. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй. УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүн “МАН-ын цагаан байр руугаа очоод эвлэрнэ гэж байхгүй шүү, найзууд аа. Та нарын асуудал зөвхөн МАН-ын биш, Монголын зовлон болсон” гэж сануулсан удаатай. Хэрэв МАН-ын дарга нар эвлэрэх нэрийдлээр ял наймаалцах гэж байгаа бол эрүүгийн хэрэгт татагдсан иргэдийг ч эвлэрүүлж, ял зэмээс хэлтрүүл. “УИХ-ын гишүүнийг эрүүгийн хэргээр шалгаж болохгүй” гэсэн хууль санаачилчихаад УИХ-ын чуулганы танхимд улалзаж зогссон С.Ганбаатарыг ч У.Хүрэлсүхтэй наалдан пад болго. “У.Хүрэлсүхэд АТГ байна, надад үнэн байна” гэж хоолой шахан ярьсаар удлаа шүү дээ, С.Ганбаатар. “Надаас гадна УИХ-ын 17 гишүүн дээр хэрэг үүсгэсэн” гэж өнгөрсөн баасан гарагт чуулганы танхимд тэр ярьсан. Хүний, өөрийн нам гэлтгүй эвлэрч тэврэлдээд С.Ганбаатарын санаачилсан хуулийн төслийг УИХ-аар батлуулчих. “Монголын улс төрд буг болтлоо олон жил болсон авлигачдыг УИХ-ын гишүүн байх хугацаанд нь шалгаж огт болохгүй” гэдгээ нэг мөр хуульчилчих. Эрүүгийн хэрэг дээр эвлэрэх гэж байгаа бол энэ нь шулуухан шүү дээ. Ширэнгийн хуулиа мөрдөцгөө. Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэгт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж багтжээ. “Ц.Нямдоржийн хар хууль” гэж сонссон л биз дээ, МАН-ын дарга нар аа. Ц.Нямдоржийг ид иртэй бяртай байхад “Ц.Нямдоржийн хар хууль” буюу Эрүүгийн хуулиар гар утас хулгайлсан хүүхдэд 10 жил хорих ял оноож байсан удаатай. Тухайн үеийн хэвлэлүүдэд гарч, дуулиан тарьж байсан явдал. Эрх баригч хүчнийхэн халаасны хулгайчаас эхлээд авлигачдаа ч хооронд нь эвлэрүүл. Ерөнхий сайд Г.Занданшатарын байнга ярьдаг “Хагархай цонхны онол” бүрэн хэрэгжсэн улс болгочих, Монголыг. Г.Занданшатар өчигдөр (2025.10.28) “Би хулгайтай эвлэрэхгүй” гэж хэлээд МАН-ын Удирдах зөвлөлийн хурлыг орхин гарсан тухай мэдээлэл сошиалд түглээ. Намынх нь найзууд “Эрүүгийн хэрэг дээр эвлэрцгээе” хэмээн найр тавьж байхад “Чадахгүй ээ” гээд уурандаа хурал хаядаг Г.Занданшатар гэж шударга нь дэндсэн тэнэг үү!

С.Тулга     



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төрийн банк ХАБЭА-н баримтлах зарчмуудаа тодорхойллоо47 минут 43 секундын өмнөУлаанбаатар хотын 386 жилийн ой тохиож байна1 цаг 50 минутын өмнөУлсын хэмжээнд 51 вагон АИ-92 автобензин байна1 цаг 55 минутын өмнөУИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Турк-Монголын парламентын бүлгийн дарга Ибрахим Уфук Каянак бараалхлаа2 цаг 2 минутын өмнөЗГ: Хариуцлагын гэрээ зөрчсөн тул Шадар сайд С.Амарсайханыг албан тушаалаас нь огцруулсан2 цаг 8 минутын өмнөУ.Хүрэлсүхийг С.Ганбаатартай, Г.Занданшатарыг Д.Амарбаясгалантай наалдан пад уу, Я.Содбаатар аа2 цаг 27 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан2 цаг 53 минутын өмнөМөнхийн “Том Ах” байх У.Хүрэлсүхийн хууль10 сар 28. 20:51Д.Амарбаясгалангүй Л.Оюун-Эрдэнэ айгаад нуугдчихсан уу10 сар 28. 18:54Я.Содбаатар: Хоёр талтай уулзалт хийх ажлын хэсэг байгууллаа10 сар 28. 17:16Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 282 иргэнийг залилсан этгээдийг олж тогтоолоо10 сар 28. 17:04Нэтфликсийнхэн алдарт “Бие бялдар Ази” шоугаа цацлаа10 сар 28. 16:59ХЗБХ: “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав10 сар 28. 16:54Д.Амарбаясгаланг улс төрийн цаазын тавцанд зогсоолоо!10 сар 28. 16:27Банкууд хамтдаа 3.5 сая мод тарилаа10 сар 28. 14:35“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 53 үйлдвэр ашиглалтад орлоо10 сар 28. 14:30“Увс аймгийн Засаг дарга С.Батжаргал гэртээ нас баржээ” гэх дуудлага цагдаагийн байгууллагад өчигдөр орой иржээ10 сар 28. 13:54ЦЕГ: Банкны дансаа ашиглуулснаар эрүүгийн хэргийн хамтрагч болох эрсдэлтэй10 сар 28. 12:33АИ-92 автобензинийг хязгаарлалтгүйгээр олгож эхэлнэ10 сар 28. 12:29Д.Амарбаясгалангийн эсрэг Н.Учралыг нэр дэвшүүлж, МАН хос даргатай болох хувилбар10 сар 28. 11:40Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ10 сар 28. 11:33ЦЕГ-ын даргаар Ж.Болд хоёр дахиа томилогдов10 сар 28. 10:37БНХАУ хямд ажиллах хүчин экспортлогч бус, ногоон эдийн засаг, цэрэг-иргэний нэгдсэн экосистем бүхий шинэ гүрэн болохоо зарлалаа10 сар 28. 10:07Эрүүл мэндийн салбарынхны цалинг ХАОАТ-аас чөлөөлөх санал гаргажээ10 сар 28. 10:01Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ10 сар 28. 9:51Бундестаг дахь парламентын бүлгийн дэд дарга Тобиас Винклертэй уулзав10 сар 28. 9:46МАН-ын Удирдах зөвлөл 12:00 цагт хуралдана10 сар 28. 9:09Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан10 сар 28. 9:09н.Эрдэнэхатан: “Монгол хаан” жүжгийнхэн тусгай дугаарлалт үүсгэн дайрахад нялх хүүхэд уйлж, япончууд мэлрэв10 сар 27. 17:5728.6 сая төгрөгийн хахууль авсан албан тушаалтанд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ10 сар 27. 17:55
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.