УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Турк-Монголын парламентын бүлгийн дарга Ибрахим Уфук Каянак бараалхлаа


10-р сарын 29
9 цаг 38 минут

       Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурал дахь Турк-Монголын парламентын бүлгийн дарга Ибрахим Уфук Каянак тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Энэ хүрээнд /2025.10.28/ Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдоржид бараалхав.

Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж Турк-Монголын парламентын бүлгийн дарга Ибрахим Уфук Каянакт хандан ахин манай улсад айлчилж буйд баяртай байгаагаа илэрхийлсэн бөгөөд хоёр улс эртний гүн харилцаатай, арвин баялаг түүхтэй төдийгүй хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрсэн нь парламент хоорондын харилцааг улам бүр идэвхжүүлж байна гэлээ. Өнгөрсөн нэгдүгээр сард хоёр улс болон Засгийн газар, байгууллага хооронд хамтын ажиллагааны хүрээнд нийт 11 баримт бичиг үзэглэснийг Их Хурлын дэд дарга тэмдэглэв.

Мөн тэрбээр, Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Башак Гэнч Юксэлд хандан хоёр орны харилцааны хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээ бүрд өндөр ач холбогдол өгч, идэвхийлэн оролцдогт талархаж байгаагаа илэрхийллээ.

Турк-Монголын парламентын бүлгийн дарга Ибрахим Уфук Каянак хоёр орны түүхэн харилцааг улам бүр өргөжүүлэн батжуулахад парламентын бүлгүүдийн үүрэг өндөр гэдгийг онцлов. Хойч үедээ энэхүү хамтын ажиллагааг үлдээх нь чухал хэмээгээд дэлхий дахинд улс орнууд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан ашигтай байхад анхаарах нь зүйтэйг тодотголоо. Цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа боловсрол, эрүүл мэнд, эдийн засгаар хязгаарлалгүй батлан хамгаалах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Энэхүү уулзалтаар талууд парламентын бүлгүүдийн хамтын ажиллагаа нь хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын харилцаанд чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдэж, цаашид бодит үр дүнтэй хамтран ажиллах талаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Их хотын соёлд иргэн цагдаа 2 хамт хяналт тавьдаг боллоо14 минут 51 секундын өмнө“Хүнсний хувьсгал”-ын дүнд зөвхөн нэг жилд 44 мянган ажлын байр бий боллоо20 минут 8 секундын өмнөТөрийн банк ХАБЭА-н баримтлах зарчмуудаа тодорхойллоо2 цаг 14 минутын өмнөУлаанбаатар хотын 386 жилийн ой тохиож байна3 цаг 16 минутын өмнөУлсын хэмжээнд 51 вагон АИ-92 автобензин байна3 цаг 22 минутын өмнөУИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Турк-Монголын парламентын бүлгийн дарга Ибрахим Уфук Каянак бараалхлаа3 цаг 28 минутын өмнөЗГ: Хариуцлагын гэрээ зөрчсөн тул Шадар сайд С.Амарсайханыг албан тушаалаас нь огцруулсан3 цаг 34 минутын өмнөУ.Хүрэлсүхийг С.Ганбаатартай, Г.Занданшатарыг Д.Амарбаясгалантай наалдан пад уу, Я.Содбаатар аа3 цаг 54 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан4 цаг 19 минутын өмнөМөнхийн “Том Ах” байх У.Хүрэлсүхийн хууль10 сар 28. 20:51Д.Амарбаясгалангүй Л.Оюун-Эрдэнэ айгаад нуугдчихсан уу10 сар 28. 18:54Я.Содбаатар: Хоёр талтай уулзалт хийх ажлын хэсэг байгууллаа10 сар 28. 17:16Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 282 иргэнийг залилсан этгээдийг олж тогтоолоо10 сар 28. 17:04Нэтфликсийнхэн алдарт “Бие бялдар Ази” шоугаа цацлаа10 сар 28. 16:59ХЗБХ: “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав10 сар 28. 16:54Д.Амарбаясгаланг улс төрийн цаазын тавцанд зогсоолоо!10 сар 28. 16:27Банкууд хамтдаа 3.5 сая мод тарилаа10 сар 28. 14:35“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 53 үйлдвэр ашиглалтад орлоо10 сар 28. 14:30“Увс аймгийн Засаг дарга С.Батжаргал гэртээ нас баржээ” гэх дуудлага цагдаагийн байгууллагад өчигдөр орой иржээ10 сар 28. 13:54ЦЕГ: Банкны дансаа ашиглуулснаар эрүүгийн хэргийн хамтрагч болох эрсдэлтэй10 сар 28. 12:33АИ-92 автобензинийг хязгаарлалтгүйгээр олгож эхэлнэ10 сар 28. 12:29Д.Амарбаясгалангийн эсрэг Н.Учралыг нэр дэвшүүлж, МАН хос даргатай болох хувилбар10 сар 28. 11:40Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ10 сар 28. 11:33ЦЕГ-ын даргаар Ж.Болд хоёр дахиа томилогдов10 сар 28. 10:37БНХАУ хямд ажиллах хүчин экспортлогч бус, ногоон эдийн засаг, цэрэг-иргэний нэгдсэн экосистем бүхий шинэ гүрэн болохоо зарлалаа10 сар 28. 10:07Эрүүл мэндийн салбарынхны цалинг ХАОАТ-аас чөлөөлөх санал гаргажээ10 сар 28. 10:01Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ10 сар 28. 9:51Бундестаг дахь парламентын бүлгийн дэд дарга Тобиас Винклертэй уулзав10 сар 28. 9:46МАН-ын Удирдах зөвлөл 12:00 цагт хуралдана10 сар 28. 9:09Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан10 сар 28. 9:09
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.