Улаанбаатар хотын 386 жилийн ой тохиож байна


10-р сарын 29
9 цаг 50 минут

         Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын 386 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Улаанбаатар хотын түүх бол монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл, тусгаар тогтносон орны улс төр, эдийн засаг, шашин, соёлын төвийн түүх, монголчуудын бэлгэдэл юм. Улаанбаатарын үндэс суурь Хүрээ буюу Өргөөний тухай түүхэн сударт 1649 оноос тэмдэглэж эхэлсэн байдаг. Нүүдэлч удмын их төвлөрөл Алтан тэвшийн хөндийд суурьших хүртлээ 20 удаа нүүдэллэж 1778 онд Туулын хөндийд төвхнөжээ. Анх 1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Цагаан нуур буюу Ширээт нуур гэх газар шашны тэргүүнээр өндөр гэгээн Занабазарыг өргөмжлөхдөө түүнд зориулан орд өргөөг байгуулсан нь өнөөгийн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үүсэл болсон гэж үздэг. Өргөө нь Монголын шарын шашин, Халх Монголын улс төрийн төв, гадаад, дотоодын худалдааны чухал зангилаа голомт байв. Энэ үеэс Өргөө нь жинхэнэ хот болон дэгжин хөгжих шинэ үедээ оржээ.

Өргөө нэртэй, анх ханаа дугуйлсан нийслэл хотын нэрийг Номын хүрээ хэмээн өөрчилж байв. Энэ үеийн онцлог нь Их Хүрээ суурьшиж хот болон хөгжиж ирсэн явдал гэж түүхчид үздэг. Их Хүрээ нь 1706-1911 он хүртэл одоогийн Улаанбаатар хотын төв Сэлбэ голын хөндийд төвлөрчээ. XIX зууны үед Их Хүрээ нь шашны төв төдийгүй худалдаа харилцааны зангилаа, жинхэнэ хот болсон юм. Энэ үед Их Хүрээний хүн ам 15-20 мянга байсан гэж үздэг. Их Хүрээ хотод Гандан, зүүн Хүрээ, Баруун дамнуурчин, Наймаа, консулын яам, Дамбадаржаа гэсэн газрууд хамарч байв. Их Хүрээ нь XIX зууны эцэс гэхэд Монгол орны шашин, улстөр, худалдаа, үндэсний болон нийгмийн зөрчил тэмцлийн гол төв байлаа.

Ардын хувьсгал ялсны дараа, 1924 оны 10 дугаар сарын 29-нд улсын нийслэл гэдгийг давтан хуульчилж, хотын нэрийг Улаанбаатар болгон өөрчилсөн юм. 1954 онд анх удаа Улаанбаатар хотыг хөгжүүлэх 20 жилийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлж эхэлжээ. 1992 онд баталсан Монгол Улсын шинэ Үндсэн хуульд Монгол Улсын нийслэл нь Улаанбаатар хот мөн хэмээн зааж, нийслэл нь өөрийн туг, бэлгэ тэмдэгтэй болж байв.

Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөлтийг боловсруулаад байгаа ажээ. 

Эх сурвалж: Г.Цогзолмаа "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Их хотын соёлд иргэн цагдаа 2 хамт хяналт тавьдаг боллоо11 минут 24 секундын өмнө“Хүнсний хувьсгал”-ын дүнд зөвхөн нэг жилд 44 мянган ажлын байр бий боллоо16 минут 41 секундын өмнөТөрийн банк ХАБЭА-н баримтлах зарчмуудаа тодорхойллоо2 цаг 11 минутын өмнөУлаанбаатар хотын 386 жилийн ой тохиож байна3 цаг 12 минутын өмнөУлсын хэмжээнд 51 вагон АИ-92 автобензин байна3 цаг 18 минутын өмнөУИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Турк-Монголын парламентын бүлгийн дарга Ибрахим Уфук Каянак бараалхлаа3 цаг 25 минутын өмнөЗГ: Хариуцлагын гэрээ зөрчсөн тул Шадар сайд С.Амарсайханыг албан тушаалаас нь огцруулсан3 цаг 31 минутын өмнөУ.Хүрэлсүхийг С.Ганбаатартай, Г.Занданшатарыг Д.Амарбаясгалантай наалдан пад уу, Я.Содбаатар аа3 цаг 50 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан4 цаг 16 минутын өмнөМөнхийн “Том Ах” байх У.Хүрэлсүхийн хууль10 сар 28. 20:51Д.Амарбаясгалангүй Л.Оюун-Эрдэнэ айгаад нуугдчихсан уу10 сар 28. 18:54Я.Содбаатар: Хоёр талтай уулзалт хийх ажлын хэсэг байгууллаа10 сар 28. 17:16Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 282 иргэнийг залилсан этгээдийг олж тогтоолоо10 сар 28. 17:04Нэтфликсийнхэн алдарт “Бие бялдар Ази” шоугаа цацлаа10 сар 28. 16:59ХЗБХ: “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав10 сар 28. 16:54Д.Амарбаясгаланг улс төрийн цаазын тавцанд зогсоолоо!10 сар 28. 16:27Банкууд хамтдаа 3.5 сая мод тарилаа10 сар 28. 14:35“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 53 үйлдвэр ашиглалтад орлоо10 сар 28. 14:30“Увс аймгийн Засаг дарга С.Батжаргал гэртээ нас баржээ” гэх дуудлага цагдаагийн байгууллагад өчигдөр орой иржээ10 сар 28. 13:54ЦЕГ: Банкны дансаа ашиглуулснаар эрүүгийн хэргийн хамтрагч болох эрсдэлтэй10 сар 28. 12:33АИ-92 автобензинийг хязгаарлалтгүйгээр олгож эхэлнэ10 сар 28. 12:29Д.Амарбаясгалангийн эсрэг Н.Учралыг нэр дэвшүүлж, МАН хос даргатай болох хувилбар10 сар 28. 11:40Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ10 сар 28. 11:33ЦЕГ-ын даргаар Ж.Болд хоёр дахиа томилогдов10 сар 28. 10:37БНХАУ хямд ажиллах хүчин экспортлогч бус, ногоон эдийн засаг, цэрэг-иргэний нэгдсэн экосистем бүхий шинэ гүрэн болохоо зарлалаа10 сар 28. 10:07Эрүүл мэндийн салбарынхны цалинг ХАОАТ-аас чөлөөлөх санал гаргажээ10 сар 28. 10:01Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ10 сар 28. 9:51Бундестаг дахь парламентын бүлгийн дэд дарга Тобиас Винклертэй уулзав10 сар 28. 9:46МАН-ын Удирдах зөвлөл 12:00 цагт хуралдана10 сар 28. 9:09Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан10 сар 28. 9:09
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.