Төрийн банк ХАБЭА-н баримтлах зарчмуудаа тодорхойллоо


10-р сарын 29
10 цаг 52 минут

    Төрийн банк ISO 45001:2018 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй /ХАБЭА/-н менежментийн тогтолцооны стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр 2024 оноос хойш шат дараатай ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байна. Энэ удаад банк ХАБЭА-н журмыг ISO стандартын шаардлагад нийцүүлэн шинэчлэн баталж, ХАБЭА-н баримтлах зарчмуудаа тодорхойллоо.

Төрийн банкны ХАБЭА-н баримтлах зарчимд 10 үндсэн зарчим багтсан бөгөөд тэдгээр нь ажиллагсдын эрүүл мэндийг сахин хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой аюул, эрсдэлийг тодорхойлж, үнэлэлт дүгнэлт өгөх, үүссэн эрсдэлийг багасгахад шаардлагатай арга хэмжээ авах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн болно.

Мөн ISO 45001:2018 олон улсын стандартыг үр дүнтэй нэвтрүүлэх ажлыг Төрийн банк нь үндсэн үйл ажиллагаа болон банкны бүхий л түвшинд нэгтгэн хэрэгжүүлж, ХАБЭА-н асуудлаар ажилтнуудтай зөвлөлдөх, тэдний оролцоог дэмжих эерэг соёлыг бүрдүүлэхээр зорьж, ХАБЭА-н суурь зарчмуудаа тодорхойлоод байна.

Бид цаашид олон улсад мөрдөгдөж буй ISO стандартуудыг тухай бүрд нэвтрүүлж, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудад үлгэр дуурайлал болж, манлайлал үзүүлэн ажиллахаар зорьж байна.

Төрийн банкны Хөдөлмөрийн аюулгүй байдал,

эрүүл ахуйн баримтлах зарчим

Банк нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дараах зарчмыг баримтална. Үүнд:

  • Монгол Улсын ХАБЭА-н тухай хууль, тогтоомжийг мөрдөж, нийцлийг хангана.
  • Банкны хэмжээнд ХАБЭА-н менежментийн тогтолцоог үе шаттайгаар нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, тасралтгүй сайжруулах замаар эрүүл, аюулгүй ажлын орчин нөхцөлийг бүрдүүлнэ.
  • Хуульд заасны дагуу ажилтныхаа эрүүл мэндийг дэмжих зорилгоор урьдчилсан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах, холбогдох дэмжлэг тусламж үзүүлнэ.
  • Банкны хэмжээнд ХАБЭА-н эрсдэлтэй ажлын байрыг тодорхойлж, эрсдэлийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
  • Албан томилолттой холбоотой ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдал, техникийн бүрэн бүтэн байдал хангасан автомашин, тоног төхөөрөмж болон бусад нөөцөөр хангана.
  • Ажилтан, харилцагч ба бусад оролцогч талуудын эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй байгалийн гамшигт үзэгдэл, халдлага зэргээс сэргийлэх, хариу арга хэмжээг түргэн шуурхай хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлнэ.
  • Ажилтнуудын сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр банк санхүүгийн салбарын олон улсын туршлагыг судалж, ажлын байрны стресс, ядаргааг бууруулах талаар мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан урт хугацааны хөтөлбөрүүдийг боловсруулж, хэрэгжүүлнэ.
  • Банкны харилцагч болон бусад оролцогч талуудын зүгээс ХАБЭА-н талаар илэрхийлж буй хэрэгцээ, хүлээлтийг анхаарч, холбогдох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авна.
  • ХАБЭА-н асуудлаар шийдвэр гаргах болон үйл ажиллагааны түвшинд ажилтнуудтай зөвлөлдөх, оролцоог хангах нөхцөл бүрдүүлж, эрүүл мэнд аюулгүй байдлын соёлыг хэвшүүлнэ.
  • Монгол Улсын стандартын шаардлага хангасан эрүүл, аюулгүй ажлын орчин, нөхцөлийг бүрдүүлнэ.

            Төрийн банкны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн баримтлах зарчмыг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулсан бөгөөд нийт ажилтан, харилцагч болон банкны үйл ажиллагаанд оролцогч талуудад хамаарна.

                                            Итгэл төгс - Ногоон ирээдүй



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ4 цаг 26 минутын өмнөАИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулахаар болжээ7 сар 16. 10:33Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ7 сар 14. 21:27Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж7 сар 14. 18:04Ерөнхий сайд Н.Учрал Баяр наадмын нээлтэд оролцож, наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлэв7 сар 11. 19:39Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ7 сар 11. 12:50Үер усны аюулаас сэргийлж, нийслэлийн Онцгой байдлын газрын 162 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна7 сар 11. 11:40Ерөнхий сайд Н.Учрал БНСУ-ЫН Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав7 сар 10. 20:27УИХ-ын дарга С.Бямбацогт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзав7 сар 10. 19:48УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав7 сар 10. 17:42Улсын Их Хурлын үе үеийн дарга нарт хүндэтгэл үзүүллээ7 сар 10. 16:39Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв7 сар 10. 16:20Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо7 сар 10. 16:08“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо7 сар 10. 16:06УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын арга хэмжээнд оролцов7 сар 10. 14:34Фото: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд7 сар 10. 14:10Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна7 сар 10. 13:10Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан эхэллээ7 сар 10. 12:29Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл өглөө7 сар 10. 10:01БНСУ-ын Ерөнхийлөгчийн гэргий “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо7 сар 10. 9:31Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо7 сар 10. 9:27Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийлээ7 сар 9. 21:19Үндэсний хувцасны өдрийг тохиолдуулан “Дээлтэй монгол наадам” боллоо7 сар 9. 20:35Хүүхдийн ордон-2 “Хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон”-ы барилгын төслийн явцтай танилцлаа7 сар 9. 20:32Жолооны үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай зэрэг 21 баримт бичигт гарын үсэг зурлаа7 сар 9. 20:29Дэлхийн банкны төлөөлөлтэй сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо7 сар 9. 20:25УИХ-ын дарга С.Бямбацогт БНСУ-ын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалахын байнгын хорооны дарга Жин Сон Жүн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа7 сар 9. 20:22Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ7 сар 9. 20:19Баянхошуу, Шархад дэд төвийн эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны бүтээн байгуулалт үргэлжилж байна7 сар 9. 20:16БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа7 сар 9. 20:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.