“Хүнсний хувьсгал”-ын дүнд зөвхөн нэг жилд 44 мянган ажлын байр бий боллоо


10-р сарын 29
12 цаг 46 минут

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа.

Ерөнхийлөгчийн очсон “Об пластик” ХХК “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч хуванцар савны үйлдвэрээ ашиглалтад оруулаад байна. Ингэснээр өндөгний сав, жимс, ногооны амьсгалдаг сав, таваг, аяга зэрэг 16 нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж эхэлжээ.

сонин mn

Ерөнхийлөгчийг “Об пластик” ХХК-ийн үйлдвэрт ажиллах үеэр аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ танилцууллаа.

Манай улсад сав, баглаа, боодлын чиглэлээр 50 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2,500 гаруй хүнийг ажлын байраар хангаж, жилд 150 орчим тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Аж ахуйн нэгжүүд цаасан хайрцгийн 90, гялгар уутны 80, ундаа, усны сав баглааны 87, даацын шуудайны 96, бүх төрлийн шошгын 75 хувийг үйлдвэрлэж байна. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 14 аж ахуйн нэгж 27.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн зээл авчээ.

Үүний үр дүнд:

  • Хүнсний ногооны хуванцар тэвшний үйлдвэр ашиглалтад орсон,
  • Ажлын байрны талбай 6,000 гаруй м2-аар,
  • Эргэлтийн хөрөнгө 20 орчим хувиар,
  • Борлуулалтын орлого 18 хувиар,
  • Бүтээгдэхүүний нэр төрөл 15-аар,
  • Улсад төлөх татварын хэмжээ 14 хувиар нэмэгджээ.

Цаашид дотооддоо үйлдвэрлэж байгаа ижил төрлийн импортын бараанд 20 хувийн босго тогтоох, хүний нөөц бэлтгэх, хүнсний зориулалтын бус савны хэрэглээг бууруулах, хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэхэд анхаарахыг хүсэж байлаа. Мөн “Хүнсний хангамж, аюулгүй байдал-2” үндэсний хөдөлгөөн өрнүүлж, 50 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулбал дотоодын үйлдвэрүүдийн хүчин чадал одоогийнхоос 28-33, улсад төлөх татварын хэмжээ 20 хувь нэмэгдэх боломжтой юм байна. 

сонин mnсонин mnсонин mn

“Жүр үр” ХХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ

“Жүр үр” ХХК “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд бага хүүтэй, урт хугацаатай зээл авч, 10,000 кв.м талбай бүхий үйлдвэрээ ашиглалтад оруулжээ. Үйлдвэрт Герман, Нидерланд, Итали, Испанийн талх, нарийн боов, бялуу үйлдвэрлэх автомат шугам, шарах шүүгээ, хөргүүртэй агуулахууд, гүн хөлдөөгч төхөөрөмж суурилуулсан байна. Ингэснээр үйлдвэрлэлийн бүтээмж нь 2-4 дахин нэмэгдэж, хүчин чадал 50-200 хувиар өсөх боломж бүрджээ.

Энэ үйлдвэр бол “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний үр дүн, аж ахуйн нэгжүүд, баялаг бүтээгчдийг бодитоор дэмжиж байгаагийн илрэл гэдгийг компанийн удирдлагууд хэллээ.

“Жүр үр” ХХК 1,200 гаруй хүнийг ажлын байраар хангадаг, 36 салбартай, 300 гаруй харилцагчаар дамжуулан 40 гаруй нэрийн бялуу, 140 гаруй төрлийн амттан нийлүүлж байна.

сонин mn

Төрөөс мах, сүү, газар тариалан гээд хүнсний үйлдвэрлэлийн салбарыг тасралтгүй дэмжиж ирсэн ч гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл хамрагддаггүй байсан.

Тэгвэл “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ салбарыг анх удаа бодлогоор дэмжиж байгаад талархал илэрхийллээ.

Хүнс, хөдөө аж ахуйн салбар өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад Дотоодын нийт бүтээгдэхүүнд 5.6 хувийн өсөлт авчирсан. Энэ өсөлтийн 3.6 хувийг хүнсний боловсруулах салбарын үйлдвэрлэл эзэлж байна. Гол нэр төрлийн 19 бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд нэгдэн, бодит үр дүн гаргаж байгаа аж ахуйн нэгжүүд, баялаг бүтээгчдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 3,000 гаруй аж ахуйн нэгж 1.2 их наяд төгрөгийн урт хугацаатай, бага хүүтэй зээл аваад байна. Мөн энэ хөдөлгөөн болон “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжүүдэд 300 гаруй тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт, зээлийн хүүгийн дэмжлэг үзүүлжээ.

сонин mnсонин mnсонин mnсонин mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол олголоо52 минут 29 секундын өмнөБНКУ-ын Сайд нарын танхимтай байгуулсан Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай хэлэлцээрийг баталлаа1 цаг 36 минутын өмнөТомуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа1 цаг 40 минутын өмнөГэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихаар болов1 цаг 44 минутын өмнөБагш, эмч нарын орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг судлах өргөтгөсөн ажлын хэсэг байгууллаа1 цаг 48 минутын өмнөИх хотын соёлд иргэн цагдаа 2 хамт хяналт тавьдаг боллоо2 цаг 41 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын дүнд зөвхөн нэг жилд 44 мянган ажлын байр бий боллоо2 цаг 46 минутын өмнөТөрийн банк ХАБЭА-н баримтлах зарчмуудаа тодорхойллоо4 цаг 40 минутын өмнөУлаанбаатар хотын 386 жилийн ой тохиож байна5 цаг 41 минутын өмнөУлсын хэмжээнд 51 вагон АИ-92 автобензин байна5 цаг 47 минутын өмнөУИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Турк-Монголын парламентын бүлгийн дарга Ибрахим Уфук Каянак бараалхлаа5 цаг 53 минутын өмнөЗГ: Хариуцлагын гэрээ зөрчсөн тул Шадар сайд С.Амарсайханыг албан тушаалаас нь огцруулсан5 цаг 59 минутын өмнөУ.Хүрэлсүхийг С.Ганбаатартай, Г.Занданшатарыг Д.Амарбаясгалантай наалдан пад уу, Я.Содбаатар аа6 цаг 19 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан6 цаг 44 минутын өмнөМөнхийн “Том Ах” байх У.Хүрэлсүхийн хууль10 сар 28. 20:51Д.Амарбаясгалангүй Л.Оюун-Эрдэнэ айгаад нуугдчихсан уу10 сар 28. 18:54Я.Содбаатар: Хоёр талтай уулзалт хийх ажлын хэсэг байгууллаа10 сар 28. 17:16Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 282 иргэнийг залилсан этгээдийг олж тогтоолоо10 сар 28. 17:04Нэтфликсийнхэн алдарт “Бие бялдар Ази” шоугаа цацлаа10 сар 28. 16:59ХЗБХ: “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав10 сар 28. 16:54Д.Амарбаясгаланг улс төрийн цаазын тавцанд зогсоолоо!10 сар 28. 16:27Банкууд хамтдаа 3.5 сая мод тарилаа10 сар 28. 14:35“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 53 үйлдвэр ашиглалтад орлоо10 сар 28. 14:30“Увс аймгийн Засаг дарга С.Батжаргал гэртээ нас баржээ” гэх дуудлага цагдаагийн байгууллагад өчигдөр орой иржээ10 сар 28. 13:54ЦЕГ: Банкны дансаа ашиглуулснаар эрүүгийн хэргийн хамтрагч болох эрсдэлтэй10 сар 28. 12:33АИ-92 автобензинийг хязгаарлалтгүйгээр олгож эхэлнэ10 сар 28. 12:29Д.Амарбаясгалангийн эсрэг Н.Учралыг нэр дэвшүүлж, МАН хос даргатай болох хувилбар10 сар 28. 11:40Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ10 сар 28. 11:33ЦЕГ-ын даргаар Ж.Болд хоёр дахиа томилогдов10 сар 28. 10:37БНХАУ хямд ажиллах хүчин экспортлогч бус, ногоон эдийн засаг, цэрэг-иргэний нэгдсэн экосистем бүхий шинэ гүрэн болохоо зарлалаа10 сар 28. 10:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.