Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихаар болов


10-р сарын 29
13 цаг 47 минут

       Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнийг дагалдуулан боловсруулсан бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гарсан саналыг тусган Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.

Гэр бүлийн тухай хууль нь хувийн эрх зүйн асуудлуудыг зохицуулж байгаа суурь хуулиудын нэг бөгөөд одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль 1999 онд батлагдсан. Тус хууль өнгөрсөн 26 жилийн турш зарчмын шинжтэй өөрчлөлт огт хийгдэлгүй үйлчилж байна. Гэр бүлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойшхи хугацаанд нийт 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ч эдгээр нь гэр бүлийн харилцаанд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн гэхээс илүүтэй бусад хуулийн шинэчлэлийг дагалдсан нэмэлт, өөрчлөлт байжээ. Тиймээс хувьсан өөрчлөгдөж буй нийгмийн харилцаа, тэр дундаа гэр бүлийн харилцааг бүрэн зохицуулж чадахгүй байна.

Монгол Улсын хувьд хууль батлагдаж байсан үе буюу 1999 оноос хойш гэрлэх, гэрлэлт цуцлах, хүүхдийн эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөх, зөрчигдөх, сэргээх зэрэг харилцаа ихсэж байгаа бөгөөд үүнээс үүсэх үр дагаврыг төдийлөн нарийвчлан зохицуулаагүй байна. Тухайлбал, Монгол Улсад гэр бүлийн маргааныг оновчтой шийдвэрлэх, гэр бүлийн гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал нэн чухал болоод байгааг хуулийн төслийн танилцуулгад дурджээ. 2024 онд улсын хэмжээнд нийт 73727 иргэний хэрэг, Гэр бүлийн тухай хуулиар нийт 3538 хэрэг хянан шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, Гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэгдсэн иргэний хэргийн 5 жилийн дундаж нийт иргэний хэргийн 10.1 хувь байна.

Түүнчлэн энэхүү хууль нь 2002 онд батлагдсан Иргэний хуулийн суурь үзэл баримтлалтай нийцэхгүй байдал үүссэн, цаашлаад хувьсан өөрчлөгдөж буй гэр бүлийн харилцааг бүрэн зохицуулж чадахгүйгээс гэр бүлийн харилцааны олон асуудал, тухайлбал хүүхэд, гэр бүлийн гишүүдийн эрхийг бүрэн хамгаалж чадахгүй байгаа ажээ.

Тиймээс Гэр бүлийн харилцааны эрх зүйн зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх, шинээр үүсэж байгаа харилцааг зохицуулах, хуулийн зөрчил, хийдлийг арилгах зорилгоор Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол олголоо1 цаг 36 минутын өмнөБНКУ-ын Сайд нарын танхимтай байгуулсан Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай хэлэлцээрийг баталлаа2 цаг 19 минутын өмнөТомуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа2 цаг 22 минутын өмнөГэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихаар болов2 цаг 27 минутын өмнөБагш, эмч нарын орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг судлах өргөтгөсөн ажлын хэсэг байгууллаа2 цаг 30 минутын өмнөИх хотын соёлд иргэн цагдаа 2 хамт хяналт тавьдаг боллоо3 цаг 23 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын дүнд зөвхөн нэг жилд 44 мянган ажлын байр бий боллоо3 цаг 29 минутын өмнөТөрийн банк ХАБЭА-н баримтлах зарчмуудаа тодорхойллоо5 цаг 22 минутын өмнөУлаанбаатар хотын 386 жилийн ой тохиож байна6 цаг 24 минутын өмнөУлсын хэмжээнд 51 вагон АИ-92 автобензин байна6 цаг 30 минутын өмнөУИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Турк-Монголын парламентын бүлгийн дарга Ибрахим Уфук Каянак бараалхлаа6 цаг 36 минутын өмнөЗГ: Хариуцлагын гэрээ зөрчсөн тул Шадар сайд С.Амарсайханыг албан тушаалаас нь огцруулсан6 цаг 42 минутын өмнөУ.Хүрэлсүхийг С.Ганбаатартай, Г.Занданшатарыг Д.Амарбаясгалантай наалдан пад уу, Я.Содбаатар аа7 цаг 2 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан7 цаг 27 минутын өмнөМөнхийн “Том Ах” байх У.Хүрэлсүхийн хууль10 сар 28. 20:51Д.Амарбаясгалангүй Л.Оюун-Эрдэнэ айгаад нуугдчихсан уу10 сар 28. 18:54Я.Содбаатар: Хоёр талтай уулзалт хийх ажлын хэсэг байгууллаа10 сар 28. 17:16Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 282 иргэнийг залилсан этгээдийг олж тогтоолоо10 сар 28. 17:04Нэтфликсийнхэн алдарт “Бие бялдар Ази” шоугаа цацлаа10 сар 28. 16:59ХЗБХ: “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав10 сар 28. 16:54Д.Амарбаясгаланг улс төрийн цаазын тавцанд зогсоолоо!10 сар 28. 16:27Банкууд хамтдаа 3.5 сая мод тарилаа10 сар 28. 14:35“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 53 үйлдвэр ашиглалтад орлоо10 сар 28. 14:30“Увс аймгийн Засаг дарга С.Батжаргал гэртээ нас баржээ” гэх дуудлага цагдаагийн байгууллагад өчигдөр орой иржээ10 сар 28. 13:54ЦЕГ: Банкны дансаа ашиглуулснаар эрүүгийн хэргийн хамтрагч болох эрсдэлтэй10 сар 28. 12:33АИ-92 автобензинийг хязгаарлалтгүйгээр олгож эхэлнэ10 сар 28. 12:29Д.Амарбаясгалангийн эсрэг Н.Учралыг нэр дэвшүүлж, МАН хос даргатай болох хувилбар10 сар 28. 11:40Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ10 сар 28. 11:33ЦЕГ-ын даргаар Ж.Болд хоёр дахиа томилогдов10 сар 28. 10:37БНХАУ хямд ажиллах хүчин экспортлогч бус, ногоон эдийн засаг, цэрэг-иргэний нэгдсэн экосистем бүхий шинэ гүрэн болохоо зарлалаа10 сар 28. 10:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.