Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа


10-р сарын 29
13 цаг 52 минут

       Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг хэлэлцэн баталлаа. Уг тогтоолоор томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулах, өвчний хүндрэлээс сэргийлэх зорилгоор 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2026 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 6 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсхүл гэрээр асарч байгаа, ажил хөдөлмөр эрхэлж байгаа эх, эцэг, асран хамгаалагчийн аль нэгэнд ажлын тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгохыг төсвийн байгууллагын дарга, захирал нарт даалгалаа.

Мөн томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 6 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсхүл гэрээр асарч байгаа, ажил хөдөлмөр эрхэлж байгаа эх, эцэг, асран хамгаалагчийн аль нэгэнд ажлын тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгохыг хувийн хэвшил, төрийн бус байгууллагын ажил олгогч нарт уриалсан байна.

Монгол Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин тархвар судлалын 30 дугаар долоо хоногоос эхлэн нэмэгдэж, 38-39 дүгээр долоо хоног буюу 9 дүгээр сарын сүүлийн 7 хоногт идэвхжлийн түвшинд шилжиж, оргил үе нь 12 дугаар сарын дунд үе, 1 дүгээр сарын эхээр тохиодог.

Томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог хүнд халдварын хандлагыг ЭМЯ-наас тандан судалсны үндсэн дээр тооцоход өвчний оргил үед долоо хоногт 13,185-42,449 хүн амбулаториор үйлчлүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах бол амьсгалын замын цочмог хүнд халдварын улмаас 1,301-4,653 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх урьдчилсан тооцоололтой байна.

Томуу, томуу төст өвчний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь бусад насны бүлэгтэй харьцуулахад 5 хүртэлх насны хүүхдэд өндөр байдаг. Уушгины хатгаа өвчнөөр эмнэлэгт хэвтсэн 5 хүртэлх насны хүүхдийн 5 хувь нь улирлын томуугийн вирусийн, 20 хувь нь амьсгалын замын синцитиаль вирусийн шалтгаант хатгаагаар өвдсөн байдаг болохыг олон улсын судалгаагаар нотолсон байдаг. Манай улсад хийсэн томуу, томуу төст өвчний хүний эрүүл мэндэд учруулж буй дарамтын судалгаагаар жил бүр 5 хүртэлх насны 530-4,547 хүүхэд (100,000 хүүхдэд ногдох)  томуугийн шалтгаант амьсгалын замын цочмог хүнд халдвараар өвчилж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байна.

Бага насны хүүхдэд томуу, томуу төст өвчний шинж тэмдэг эхэлснээс хойш 3-5 хоногийн хугацаанд уушгины хатгалгаагаар хүндрэх эрсдэлтэй, эдгэрэх дундаж хугацаа нь 11.7 хоног байдаг. Иймд томуу, томуу төст өвчний эхэн үед эцэг, эх, асран хамгаалагчдад цалинтай чөлөө олгосноор хүүхдийг гэрээр асрах боломж бүрдэж, хүндрэлээс сэргийлэх, эмнэлгийн орны ачааллыг бууруулах боломжтой юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол олголоо1 цаг 37 минутын өмнөБНКУ-ын Сайд нарын танхимтай байгуулсан Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай хэлэлцээрийг баталлаа2 цаг 20 минутын өмнөТомуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа2 цаг 23 минутын өмнөГэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихаар болов2 цаг 28 минутын өмнөБагш, эмч нарын орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг судлах өргөтгөсөн ажлын хэсэг байгууллаа2 цаг 31 минутын өмнөИх хотын соёлд иргэн цагдаа 2 хамт хяналт тавьдаг боллоо3 цаг 24 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын дүнд зөвхөн нэг жилд 44 мянган ажлын байр бий боллоо3 цаг 30 минутын өмнөТөрийн банк ХАБЭА-н баримтлах зарчмуудаа тодорхойллоо5 цаг 24 минутын өмнөУлаанбаатар хотын 386 жилийн ой тохиож байна6 цаг 25 минутын өмнөУлсын хэмжээнд 51 вагон АИ-92 автобензин байна6 цаг 31 минутын өмнөУИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Турк-Монголын парламентын бүлгийн дарга Ибрахим Уфук Каянак бараалхлаа6 цаг 37 минутын өмнөЗГ: Хариуцлагын гэрээ зөрчсөн тул Шадар сайд С.Амарсайханыг албан тушаалаас нь огцруулсан6 цаг 43 минутын өмнөУ.Хүрэлсүхийг С.Ганбаатартай, Г.Занданшатарыг Д.Амарбаясгалантай наалдан пад уу, Я.Содбаатар аа7 цаг 3 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан7 цаг 28 минутын өмнөМөнхийн “Том Ах” байх У.Хүрэлсүхийн хууль10 сар 28. 20:51Д.Амарбаясгалангүй Л.Оюун-Эрдэнэ айгаад нуугдчихсан уу10 сар 28. 18:54Я.Содбаатар: Хоёр талтай уулзалт хийх ажлын хэсэг байгууллаа10 сар 28. 17:16Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 282 иргэнийг залилсан этгээдийг олж тогтоолоо10 сар 28. 17:04Нэтфликсийнхэн алдарт “Бие бялдар Ази” шоугаа цацлаа10 сар 28. 16:59ХЗБХ: “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав10 сар 28. 16:54Д.Амарбаясгаланг улс төрийн цаазын тавцанд зогсоолоо!10 сар 28. 16:27Банкууд хамтдаа 3.5 сая мод тарилаа10 сар 28. 14:35“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 53 үйлдвэр ашиглалтад орлоо10 сар 28. 14:30“Увс аймгийн Засаг дарга С.Батжаргал гэртээ нас баржээ” гэх дуудлага цагдаагийн байгууллагад өчигдөр орой иржээ10 сар 28. 13:54ЦЕГ: Банкны дансаа ашиглуулснаар эрүүгийн хэргийн хамтрагч болох эрсдэлтэй10 сар 28. 12:33АИ-92 автобензинийг хязгаарлалтгүйгээр олгож эхэлнэ10 сар 28. 12:29Д.Амарбаясгалангийн эсрэг Н.Учралыг нэр дэвшүүлж, МАН хос даргатай болох хувилбар10 сар 28. 11:40Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ10 сар 28. 11:33ЦЕГ-ын даргаар Ж.Болд хоёр дахиа томилогдов10 сар 28. 10:37БНХАУ хямд ажиллах хүчин экспортлогч бус, ногоон эдийн засаг, цэрэг-иргэний нэгдсэн экосистем бүхий шинэ гүрэн болохоо зарлалаа10 сар 28. 10:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.