БНКУ-ын Сайд нарын танхимтай байгуулсан Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай хэлэлцээрийг баталлаа


10-р сарын 29
13 цаг 56 минут

      Бишкек хотноо 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гарын үсэг зурсан “Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээр”-ийг хэлэлцэн баталлаа.

Замын хөдөлгөөний тухай 1968 оны Венийн конвенц нь 87 гишүүн улстай бөгөөд Монгол Улс 1997 онд нэгдэн орсон. Конвенцоор гишүүн улсууд иргэдийнхээ үндэсний жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрч, солих асуудлыг зохицуулсан байдаг. Конвенцын хэрэгжилтийг хангах зорилгоор конвенцын гишүүн улсуудтай үндэсний жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тохиролцоог байгуулж тухайн улсад байнгын оршин суугаа Монгол Улсын иргэдийн эрх, ашигт нийцсэн нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэж хоёр талын хэлэлцээр, санамж бичгүүдийг байгуулж байна. Энэхүү ажлын хүрээнд одоогийн байдлаар Бүгд Найрамдах Чех Улс, Бельгийн Хаант Улс, Люксембургийн Их Гүнт Улсад байнгын оршин суугаа Монгол Улсын иргэд өөрийн эзэмшиж буй Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг аливаа урьдчилсан нөхцөлгүйгээр солиулах боломжтой болсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр “Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээр”-т 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гарын үсэг зурсан байна.

Хэлэлцээр нь нийт 11 зүйл бүхий монгол, киргиз, англи, орос хэлээрх дөрвөн эх бичвэрээс бүрдэх бөгөөд хоёр улсын иргэд өөрийн жолоодох эрхийн үнэмлэхээ нөгөө улсын жолоодох эрхийн үнэмлэхээр солих хүсэлтээ гаргахдаа бүрдүүлэх материал, эрх бүхий байгууллагаас дотоодын хууль тогтоомжид заасны дагуу хүсэлтийг хүлээн авч хэрэгжүүлэх, харилцах хэл, харилцах байгууллага гэх зэрэг асуудлыг тусгасан байна. Түүнчлэн жолоодох эрхийн үнэмлэх дээр заасан тээврийн хэрэгслийн ангилалд нийцүүлсэн үнэмлэхээр солих бөгөөд шаардлагатай тохиолдолд талууд үнэмлэхний жинхэнэ эсэх дээр эрх бүхий байгууллагаас лавлагаа гарган өгч баталгаажуулах зохицуулалтыг тусгажээ.

“Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээр”-ийг талууд тус тусын дотоодын хууль зүйн процедурыг бүрэн хангаж, дипломат шугамаар харилцан мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болох зохицуулалттай.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол олголоо1 цаг 32 минутын өмнөБНКУ-ын Сайд нарын танхимтай байгуулсан Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай хэлэлцээрийг баталлаа2 цаг 15 минутын өмнөТомуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа2 цаг 19 минутын өмнөГэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихаар болов2 цаг 23 минутын өмнөБагш, эмч нарын орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг судлах өргөтгөсөн ажлын хэсэг байгууллаа2 цаг 27 минутын өмнөИх хотын соёлд иргэн цагдаа 2 хамт хяналт тавьдаг боллоо3 цаг 20 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын дүнд зөвхөн нэг жилд 44 мянган ажлын байр бий боллоо3 цаг 25 минутын өмнөТөрийн банк ХАБЭА-н баримтлах зарчмуудаа тодорхойллоо5 цаг 19 минутын өмнөУлаанбаатар хотын 386 жилийн ой тохиож байна6 цаг 20 минутын өмнөУлсын хэмжээнд 51 вагон АИ-92 автобензин байна6 цаг 26 минутын өмнөУИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Турк-Монголын парламентын бүлгийн дарга Ибрахим Уфук Каянак бараалхлаа6 цаг 32 минутын өмнөЗГ: Хариуцлагын гэрээ зөрчсөн тул Шадар сайд С.Амарсайханыг албан тушаалаас нь огцруулсан6 цаг 38 минутын өмнөУ.Хүрэлсүхийг С.Ганбаатартай, Г.Занданшатарыг Д.Амарбаясгалантай наалдан пад уу, Я.Содбаатар аа6 цаг 58 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан7 цаг 24 минутын өмнөМөнхийн “Том Ах” байх У.Хүрэлсүхийн хууль10 сар 28. 20:51Д.Амарбаясгалангүй Л.Оюун-Эрдэнэ айгаад нуугдчихсан уу10 сар 28. 18:54Я.Содбаатар: Хоёр талтай уулзалт хийх ажлын хэсэг байгууллаа10 сар 28. 17:16Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 282 иргэнийг залилсан этгээдийг олж тогтоолоо10 сар 28. 17:04Нэтфликсийнхэн алдарт “Бие бялдар Ази” шоугаа цацлаа10 сар 28. 16:59ХЗБХ: “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав10 сар 28. 16:54Д.Амарбаясгаланг улс төрийн цаазын тавцанд зогсоолоо!10 сар 28. 16:27Банкууд хамтдаа 3.5 сая мод тарилаа10 сар 28. 14:35“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 53 үйлдвэр ашиглалтад орлоо10 сар 28. 14:30“Увс аймгийн Засаг дарга С.Батжаргал гэртээ нас баржээ” гэх дуудлага цагдаагийн байгууллагад өчигдөр орой иржээ10 сар 28. 13:54ЦЕГ: Банкны дансаа ашиглуулснаар эрүүгийн хэргийн хамтрагч болох эрсдэлтэй10 сар 28. 12:33АИ-92 автобензинийг хязгаарлалтгүйгээр олгож эхэлнэ10 сар 28. 12:29Д.Амарбаясгалангийн эсрэг Н.Учралыг нэр дэвшүүлж, МАН хос даргатай болох хувилбар10 сар 28. 11:40Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ10 сар 28. 11:33ЦЕГ-ын даргаар Ж.Болд хоёр дахиа томилогдов10 сар 28. 10:37БНХАУ хямд ажиллах хүчин экспортлогч бус, ногоон эдийн засаг, цэрэг-иргэний нэгдсэн экосистем бүхий шинэ гүрэн болохоо зарлалаа10 сар 28. 10:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.