ТБХ:Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар Д.Цогтбаатарыг сонголоо


10-р сарын 29
17 цаг 05 минут

       Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.10.29/ хуралдаан 12 цаг 49 минутад гишүүдийн 51.7 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Х.Ганхуягийн танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд санал хэлэв.

Хуралдаанаар Дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг цөөнхийн бүлгийн гишүүдээс, хэрэв цөөнхийн бүлэг байгуулах гишүүдийн тоо хүрэхээргүй бол цөөнхийн гишүүдээс сонгоно хэмээн заасан  байдаг.

Иймд Байнгын хорооны 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар УИХ дахь АН-ын бүлгээс Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатарын нэрийг дэвшүүлснийг танилцуулсан хэдий ч нэр дэвшигч гадаад улсад албан томилолттой байсан тул хэлэлцүүлгийг хойшлуулсан билээ.

Ингээд хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Байнгын хорооны дарга нэр дэвшигчийн талаар танилцуулав.

Нэр дэвшигч Даваагийн Цогтбаатар нь /дэлгэрэнгүйг эндээс /1985 онд Баянхонгор аймагт төрсөн, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. 1993-2003 онд Баянхонгор аймгийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 2007 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг дүүргэсэн. 2007-2012 онд Голомт банканд эдийн засагч, 2012-2015 онд Голомт банкны Баянхонгор дахь салбарын захирал, 2016-2020 онд Монгол Улсын Хөгжлийн банканд хэлтсийн захирал, 2021-2023 онд Хаан банкны салбарын удирдлагын газрын захирал, 2024 онд Хадгаламжийн даатгалын корпорацид газрын захирал, 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна гэлээ.

Нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар Д.Цогтбаатарыг сонгох санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 

Дараа нь Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцэв. Тайлангийн талаар Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэг танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын тогтоол, Байнгын хорооны нийт 238 тогтоолын 1044 заалт бүртгэлтэй байгааг дурдаад 2025 оны эхний хагас жилийн байдлаар хууль, Улсын Их Хурлын болон Байнгын хорооны шийдвэрийн хэрэгжилт дунджаар 46 хувь, Төсвийн байнгын хорооны хороонд хамаарах хууль тогтоомжийн хэрэгжилт 47.6 хувьтай үнэлэгдсэнийг тодотгож байлаа. 

Энэхүү үнэлгээний тайланг дүгнэн үзэхэд, Улсын Их Хурлын Тамгын газрын хяналт шинжилгээ үнэлгээний системд 2016-2025 онд Монгол Улсын хуулиар Засгийн газарт үүрэг чиглэл болгосон нийт 161 хуулийн 756 зүйл, заалт, Улсын Их Хурлын 163 тогтоолын 914 заалт, Байнгын хорооны 114 тогтоолын 916 заалт, нийт 438 шийдвэрийн 2586 заалтын хэрэгжилтэд хяналт тавьж байгаа талаараа 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр албан бичгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлсэн байна. Үүнээс Төсвийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд 13 хуулийн 64 хэсэг, заалт, Улсын Их Хурлын 25 тогтоолын дангаар буюу хамтран хэрэгжүүлэх 158 заалт, Байнгын хорооны 1 тогтоолын 32 заалт буюу нийт 39 шийдвэрийн 235 заалт хяналтад байгаа талаар ирүүлсэн. Гэтэл Засгийн газрын хяналт шинжилгээ, үнэлгээний цахим систем, Төсвийн байнгын хороонд 3 хуулийн 4 хэсэг заалт, Улсын Их Хурлын 10 тогтоолын 43 заалт, Байнгын хорооны 1 тогтоолын 10 заалт хяналтад байна. Энэ нь улсын хэмжээнд бүртгэлтэй хяналтад авсан эрх зүйн акт түүний хэсэг, заалтын бүртгэл нэгдсэн байдлаар байхгүй, систем хооронд интеграц хийх боломжгүй байгаатай холбоотой гэдгийг онцлов.

Энэ нь Улсын Их Хурлын тогтоолоор болон Байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт үүрэг, чиглэл болгосон шийдвэр гарсан тухай бүр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлж, хяналтад аваагүйтэй холбоотой тул цаашид анхаарч ажиллах шаардлагатай гэж байлаа.

Монгол Улсын хуулийн холбогдох заалтаар төрийн эрх бүхий байгууллага албан тушаалтнаас захиргааны актыг батлан хэрэгжүүлэх эрх олгосон 133 заалтаар журам 89, дүрэм 3, аргачлал 14, стандарт 4, жагсаалт 6, шалгуур үзүүлэлт 6, тавигдах шаардлага 3, норматив 2, жишиг 2, бусад 22 нийт 151 баримт бичиг батлахыг үүрэг болгосон байдаг. Үүнээс Засгийн газар 34, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 16, Боловсролын яам 10, Эрүүл мэндийн яам 10, бусад 18 байгууллага 81 захиргааны хэм хэмжээний актыг баталж мөрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлээгүй байна. Энэ нь захиргааны акт батлагдах үе шатны ажил болох хэрэгцээ шаардлагыг урьдчилан судлах, төсөл боловсруулах, үр нөлөөний үнэлгээ, зардлын тооцоо хийх, холбогдох байгууллагуудаас санал авах, хэлэлцүүлэг хийх гэх мэт зохион байгуулалтын арга хэмжээг дутмаг авч хэрэгжүүлж байгаатай шууд холбоотойг танилцуулгад дурдсан байлаа.

Тайлангийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан, Г.Ганбаатар, Д.Цогтбаатар нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд хууль, тогтоолын биелэлтийг хангуулаагүй, хэрэгжилтэд хяналт тавиагүй албан тушаалтнуудад хариуцлага тооцсон эсэхийг лавлаад Улсын Их Хурлаас баталсан шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй, төсвийн үргүй зардал өндөр байгаад Засгийн газар цаашид онцгой анхаарах шаардлагатай талаар санал хэллээ.

Хуралдааны төгсгөлд Төсвийн байнгын хорооны 2025 оны 22 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн.

Байнгын хорооны 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталсан билээ.

Харин Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, П.Мөнхтулга нарыг хасаж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Б.Түвшинг, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар, Д.Цогтбаатарыг хасаж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү, Б.Бейсен нарыг оруулахаар нэрс ирүүлсэн тул "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Энэ дагуу Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар, Д.Цогтбаатар нар ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс нэрээ татсан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, П.Мөнхтулга нар ажлын хэсэгт үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ илэрхийлсэн. Иймд энэ талаарх  нууц санал хураалтыг тус тус явуулав.

Ингээд тогтоолын төсөлд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг ахалж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Д.Батбаяр, Р.Батболд, Х.Жангабыл Д.Жаргалсайхан, Б.Заяабал, П.Мөнхтулга, Г.Тэмүүлэн нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгажээ.  

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн  Д.Үүрийнтуяа ахалж, Улсын Их Хурлын гишүүн Б.Бадамсүрэн, Ц.Баатархүү, Ж.Баясгалан, Б.Бейсен, Д.Лувсанжамц, З.Мэндсайхан, Д.Пүрэвдаваа, Д.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Г.Занданшатарын уур битгий гараасай1 цаг 5 минутын өмнөБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа3 цаг 3 минутын өмнөТБХ:Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар Д.Цогтбаатарыг сонголоо3 цаг 9 минутын өмнөОюу толгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр маргааш эхэлнэ3 цаг 13 минутын өмнөКино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол олголоо5 цаг 36 минутын өмнөБНКУ-ын Сайд нарын танхимтай байгуулсан Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай хэлэлцээрийг баталлаа6 цаг 19 минутын өмнөТомуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа6 цаг 23 минутын өмнөГэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихаар болов6 цаг 27 минутын өмнөБагш, эмч нарын орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг судлах өргөтгөсөн ажлын хэсэг байгууллаа6 цаг 31 минутын өмнөИх хотын соёлд иргэн цагдаа 2 хамт хяналт тавьдаг боллоо7 цаг 24 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын дүнд зөвхөн нэг жилд 44 мянган ажлын байр бий боллоо7 цаг 29 минутын өмнөТөрийн банк ХАБЭА-н баримтлах зарчмуудаа тодорхойллоо9 цаг 23 минутын өмнөУлаанбаатар хотын 386 жилийн ой тохиож байна10 сар 29. 9:50Улсын хэмжээнд 51 вагон АИ-92 автобензин байна10 сар 29. 9:45УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Турк-Монголын парламентын бүлгийн дарга Ибрахим Уфук Каянак бараалхлаа10 сар 29. 9:38ЗГ: Хариуцлагын гэрээ зөрчсөн тул Шадар сайд С.Амарсайханыг албан тушаалаас нь огцруулсан10 сар 29. 9:32У.Хүрэлсүхийг С.Ганбаатартай, Г.Занданшатарыг Д.Амарбаясгалантай наалдан пад уу, Я.Содбаатар аа10 сар 29. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан10 сар 29. 8:47Мөнхийн “Том Ах” байх У.Хүрэлсүхийн хууль10 сар 28. 20:51Д.Амарбаясгалангүй Л.Оюун-Эрдэнэ айгаад нуугдчихсан уу10 сар 28. 18:54Я.Содбаатар: Хоёр талтай уулзалт хийх ажлын хэсэг байгууллаа10 сар 28. 17:16Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 282 иргэнийг залилсан этгээдийг олж тогтоолоо10 сар 28. 17:04Нэтфликсийнхэн алдарт “Бие бялдар Ази” шоугаа цацлаа10 сар 28. 16:59ХЗБХ: “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав10 сар 28. 16:54Д.Амарбаясгаланг улс төрийн цаазын тавцанд зогсоолоо!10 сар 28. 16:27Банкууд хамтдаа 3.5 сая мод тарилаа10 сар 28. 14:35“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 53 үйлдвэр ашиглалтад орлоо10 сар 28. 14:30“Увс аймгийн Засаг дарга С.Батжаргал гэртээ нас баржээ” гэх дуудлага цагдаагийн байгууллагад өчигдөр орой иржээ10 сар 28. 13:54ЦЕГ: Банкны дансаа ашиглуулснаар эрүүгийн хэргийн хамтрагч болох эрсдэлтэй10 сар 28. 12:33АИ-92 автобензинийг хязгаарлалтгүйгээр олгож эхэлнэ10 сар 28. 12:29
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.