Д.Трампад эртний алтан титмийн хуулбар, төрийн дээд одон медаль гардуулжээ


10-р сарын 30
9 цаг 30 минут

      ГЁНЖҮ, 2025 оны аравдугаар сарын 29 /Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад эртний Солонгосын хаант улсын алтан титмийн хуулбарыг бэлэглэснээс гадна төрийн айлчлал хийж буйг тохиолдуулан түүнийг төрийн дээд одонгоор шагнажээ.  

Чонмачоны титмийн хуулбарыг Шилла хаант улсын /МЭӨ 57 - МЭ 935/ нийслэл байсан зүүн өмнөд нутгийн Гёнжү хотын үндэсний музейд Д.Трампыг угтан авах ёслолын үеэр гардуулсан байна.

Ли Жэ Мён Д.Трампад шилэн хоргонд байрлуулсан титмийг бэлэглэхдээ “Солонгос, АНУ-ын хоорондын шинэ итгэлцэл, нөхөрлөлийн төлөө” хэмээн хэлжээ. “Бид энэхүү алтан титмийг Гёнжү хотод хийж буй төрийн айлчлалыг тань тохиолдуулан танд бэлэглэж байна, энэхүү айлчлал нь Солонгосын хойгт анх удаа энх тайвныг авчирсан Шиллагийн мөн чанарыг бэлгэдэж байгаа бөгөөд Солонгос-АНУ-ын харилцааны алтан эрин үеийг нээж байна” гэж Гадаад хэргийн сайдын орлогч Ким Тэ Жин хэллээ.

Археологичид 1973 онд Чонмачоны булшнаас алтан титмийг олсны дараа Шиллагийн үеийн энэхүү гоёмсог олдворыг эртний Солонгосын металлургийн шилдэг бүтээл хэмээн үнэлжээ.

Алтан шаргал өнгийн зангиа зүүсэн Ли Жэ Мён мөн Д.Трампад Солонгосын хойгийн энх тайванд оруулсан хувь нэмэр, энх тайвны төлөөх үүргийг үнэлж, тус улсын хамгийн өндөр дээд шагналыг гардуулсан байна. Ингэснээр Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгч нараас анх удаа энэхүү өндөр хүндэтгэлийг хүлээсэн хүн боллоо. 

Хариуд нь Д.Трамп Ли Жэ Мёнд талархал илэрхийлээд, Өмнөд Солонгос, АНУ хоёр “маш сайн” харилцаатай гэдгийг цохон тэмдэглэж, цаашид энэ харилцаа улам бэхжих болно хэмээн мэдэгджээ.

Д.Трамп Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны /АПЕК/ дээд хэмжээний уулзалтад оролцохоор Өмнөд Солонгост хоёр өдрийн төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байгаа юм. Энэ үеэр тэрбээр Ли Жэ Мён, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай уулзана. 

Эх сурвалж: Э.Хулан


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ой тогтоолтын дэлхийн аваргаас монгол хүүхдүүд 22 медаль хүртлээ40 минут 42 секундын өмнөГэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 11 мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлэв3 цаг 15 минутын өмнөТомуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна3 цаг 20 минутын өмнөТөрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно5 цаг 21 минутын өмнөШүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна6 цаг 43 минутын өмнөАИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал6 цаг 48 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ6 цаг 53 минутын өмнө“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ6 цаг 59 минутын өмнөЗасгийн газар ээлжит бусаар хуралдаж байна7 цаг 27 минутын өмнө“Холын цагаан манан” уран сайхны кино 2026 онд үзэгчдийн хүртээл болно7 цаг 31 минутын өмнөӨнөөдөр тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцоно8 цаг 13 минутын өмнөЗуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ8 цаг 18 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.12.15-12.198 цаг 33 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн8 цаг 38 минутын өмнөГамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа12 сар 13. 11:48Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо12 сар 13. 11:45Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа12 сар 13. 11:39Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ12 сар 12. 16:50“Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай12 сар 12. 16:463 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ12 сар 12. 16:40Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав12 сар 12. 16:31Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ12 сар 12. 16:25Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ12 сар 12. 12:30Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа12 сар 12. 12:27Аюултай хот: Замаа шинэчилсэн ч иргэд бэртсээр байна12 сар 12. 11:04Тайландын Ерөнхий сайд парламентыг тараажээ12 сар 12. 10:58УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 12. 10:54Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо12 сар 12. 10:17"Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна12 сар 12. 9:40Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 3 жилийн хорих ялаар шийтгэнэ12 сар 12. 9:33
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.