Нийтийн өргөдлийг Төрийн байгуулалтын болон Өргөдлийн байнгын хороонд хуваариллаа


10-р сарын 30
12 цаг 37 минут

       Улсын Их Хурлын 2025 намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.10.30) нэгдсэн хуралдаан 10 цаг 05 минутад гишүүдийн 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж хуралдааныг удирдав.

Нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж нийтийн өргөдлийг холбогдох Байнгын хороонд хуваарилсан. Тодруулбал, нийтийн өргөдөл, гомдлын цахим систем https://petition.parliament.mn-д 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Цогбадрахын Батболд Монгол Улсын Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэг буюу “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, ... олгоно” гэсэн заалтыг хүчингүй болгуулах хуулийн төсөл санаачлах нийтийн өргөдлийг санаачилсан байна. Уг өргөдөл нь 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын 18 насанд хүрсэн 100467 иргэний санал авсан байна. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.3-т “Нийтийн өргөдлийг дэмжсэн иргэдийн санал энэ хуулийн 95.2-т заасан тоонд хүрмэгц Улсын Их Хурлын дарга саналыг хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр холбогдох Байнгын хороонд ажлын 5 өдрийн дотор хуваарилж, нэгдсэн хуралдаанд танилцуулна” хэмээн заасны дагуу дээрх нийтийн өргөдлийг Төрийн байгуулалтын болон Өргөдлийн байнгын хороонд хуваариллаа. Байнгын хороод иргэний гаргасан өргөдлийг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг хүсэв.

Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын талаарх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Улсын Их Хурлын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж эхэлсэн бөгөөд Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, гишүүд үг хэлэх үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг ажлын гурван хоногийн завсарлага авсан юм. Тус завсарлагын хугацаа дууссан тул хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн.

Б.Пүрэвдорж гишүүн уг саналтай холбогдуулан үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүний албан үүргийг гүйцэтгэж байх үед аливаа гэмт хэргийг түдгэлзүүлэх агуулгатай энэ санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Хэргийг түдгэлзүүлэх” хэмээх 33.4 дүгээр зүйлийн зохицуулалтаар шийдэгдэхгүй, сунжрах эрсдэл үүсгэж байна хэмээгээд парламентын гишүүдийн нэр хүндийг унагах эрсдэлтэй учраас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Ингээд Үндсэн хуулийн цэцэд Улсын Их Хурлаас хүсэлт гаргах тухай саналыг дэмжсэн Хууль зүйн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахаар товлосныг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж хойшлуулж, маргаашийн нэгдсэн хуралдаанаар явуулахаар болов. Үүгээр өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.   



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв2 цаг 19 минутын өмнөНийтийн өргөдлийг Төрийн байгуулалтын болон Өргөдлийн байнгын хороонд хуваариллаа2 цаг 33 минутын өмнөАюулгүй байдлаа хангах нь аливаа үүсэж болзошгүй эрсдэлээс таныг хамгаална2 цаг 37 минутын өмнө“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ2 цаг 41 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээ3 цаг 36 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 10 дугаар сарын 30-ны өдрийн ирцийн мэдээ4 цаг 25 минутын өмнөУИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчид прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлээд байна4 цаг 29 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнийн засагласан дөрвөн жилд бараа, бүтээгдэхүүний үнэ 157 хувь хүртэл өсчээ5 цаг 34 минутын өмнөД.Трампад эртний алтан титмийн хуулбар, төрийн дээд одон медаль гардуулжээ5 цаг 40 минутын өмнө“Би чадна”-чууд бүх салбарыг самарч байна5 цаг 47 минутын өмнөАИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал5 цаг 55 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан6 цаг 10 минутын өмнөГ.Занданшатарын уур битгий гараасай10 сар 29. 19:10Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа10 сар 29. 17:11ТБХ:Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар Д.Цогтбаатарыг сонголоо10 сар 29. 17:05Оюу толгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр маргааш эхэлнэ10 сар 29. 17:01Кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол олголоо10 сар 29. 14:39БНКУ-ын Сайд нарын танхимтай байгуулсан Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай хэлэлцээрийг баталлаа10 сар 29. 13:56Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа10 сар 29. 13:52Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихаар болов10 сар 29. 13:47Багш, эмч нарын орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг судлах өргөтгөсөн ажлын хэсэг байгууллаа10 сар 29. 13:44Их хотын соёлд иргэн цагдаа 2 хамт хяналт тавьдаг боллоо10 сар 29. 12:51“Хүнсний хувьсгал”-ын дүнд зөвхөн нэг жилд 44 мянган ажлын байр бий боллоо10 сар 29. 12:46Төрийн банк ХАБЭА-н баримтлах зарчмуудаа тодорхойллоо10 сар 29. 10:52Улаанбаатар хотын 386 жилийн ой тохиож байна10 сар 29. 9:50Улсын хэмжээнд 51 вагон АИ-92 автобензин байна10 сар 29. 9:45УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Турк-Монголын парламентын бүлгийн дарга Ибрахим Уфук Каянак бараалхлаа10 сар 29. 9:38ЗГ: Хариуцлагын гэрээ зөрчсөн тул Шадар сайд С.Амарсайханыг албан тушаалаас нь огцруулсан10 сар 29. 9:32У.Хүрэлсүхийг С.Ганбаатартай, Г.Занданшатарыг Д.Амарбаясгалантай наалдан пад уу, Я.Содбаатар аа10 сар 29. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан10 сар 29. 8:47
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.