Ойрын хоногуудад ихэнх нутгаар өдөртөө дулаарна.
Аравдугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 3-5 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 3-5 радус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 3-5 хэм дулаан байна.
Арваннэгдүгээр сарын 01-нээс 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Арваннэгдүгээр сарын 01-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд Монгол-Алтайн уулархаг нутаг болон Дархадын хотгороор ялимгүй цас, 03-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз голын хөндийгөөр цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 2, 3-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэлбэлчир орчмоор шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна. 3-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Facebook
Twitter
Youtube


Улаанбаатарын замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах “Ухаалаг хот” бодлогыг хэрэгжүүлнэ
Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ орон зай олгоно
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг хуваарийн дагуу дүүрэг бүрд зохион байгуулна
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулж, дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах төсөлд гарын үсэг зурлаа
Улаанбаатарын дэд бүтцийн төслүүдэд Олон улсын санхүүгийн корпораци зөвлөх үйлчилгээ үзүүлнэ.gif)

Сэтгэгдэл бичих