Багш нарынхаа цалингийн асуудлыг хурдан шийдээч, Сайд аа


10-р сарын 31
9 цаг 07 минут

      Багш нар ажил хаялт зарлаж, сургуулиуд хаалгаа түгжээд олон хонож байна. Тэдний шаардлага нь цалингаа нэмүүлэх. Багш нарт цалингаа нэмүүлэхийг шаардах эрх бий. Мэдээж тэдний энэ тэмцлийг буруутгах аргагүй. Гэхдээ асуудлаа хурдан шийдээд ажлаа хиймээр байна.

Багш нарын тавьж байгаа шаардлагыг сонсож, Засгийн газар ч хэлэлцэн шийдмээр байна. Бид хүүхдүүдээ хичээл сургуульд нь явуулж, сурч боловсрох эрхийг нь хангуулмаар байна. Энэ тэмцлийн дунд сурагчдын эрх хамгийн их зөрчигдөж байна.

Хамгийн сүүлчийн мэдээллээр буюу өчигдөр л гэхэд хоёр тал шийдэлд хүрч чадаагүй, хоёр талын тооны зөрүү дэндүү хол байсаар байна. Багш нарын хувьд цалингаа гурван сая төгрөгт хүргэх шаардлага тавьж байна. Ирэх нэгдүгээр сарын 1-ээс нэмэгдүүлнэ гэвэл Боловсролын салбарын цалингийн төсвийг 2.2 дахин нэмэгдүүлсэн зүйл болно. Тэгэхээр боломжгүй гэх хариуг салбарын сайд нь илэрхийлсэн. Түүнчлэн хөрөнгө оруулалтаас шууд хасаж цалин нэмэх хувилбар ярьж байгаа ч ялангуяа тойргоос сонгогдсон гишүүд хөрөнгө оруулалтаас хасахгүй гэдэг байр суурьтай илэрхийлж, санал унасан юм. Энэ мэтчилэн нэлээд маргаан өрнөж байна. Ер нь сүүлийн жилүүдэд боловсролын салбарт багш нарын эрх, цалин хөлс, нийгмийн баталгаатай холбоотой асуудлаас үүдэн ажил хаялт зарлах тохиолдол нэмэгдэж байна. 

Ажил хаялт нь багш нарын хувьд шударга шаардлагаа илэрхийлэх, төр засагт анхааруулга өгөх нэг хэрэгсэл байж болох ч энэ үйлдэл нь сурагчдын боловсрол, хөгжилд бодит сөрөг нөлөө үзүүлдэг нь маргаангүй юм. Ажил хаялт нь хичээлийн үйл явцыг тасалдуулдаг.

Хичээл завсарласнаар сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт доголдож, сурагчдын мэдлэгийн түвшин жигд бус болдог. Төлөвлөсөн хугацаанд үзэх ёстой агуулгууд орхигдож, дараа нь богино хугацаанд нөхөх гэж оролдох нь сурагчдад дарамт учруулдаг. Ялангуяа ЭЕШ-д бэлтгэж буй төгсөх ангийн сурагчдын хувьд энэ нь томоохон эрсдэл бөгөөд тэдний ирээдүйн сонголт, их сургуульд элсэх боломжид нөлөөлнө. Хоёрдугаарт, хичээл завсарлах нь сурах идэвх, урам зоригийг бууруулдаг. Тогтвортой хичээлийн орчин сурагчдын анхаарал, сахилга бат, хариуцлагыг төлөвшүүлдэг бол ажил хаялт үүнийг сулруулдаг. Зарим сурагч “хичээлгүй байна” гэсэн хандлагад дасаж, ном сурах хүсэл сонирхол нь мохдог. Энэ байдал удаан үргэлжилбэл сурагчдын сэтгэл зүй, сурах хандлага өөрчлөгдөж, сургалтын чанар эргэн сэргэхэд удаан хугацаа шаарддаг гэдгийг сэтгэл зүйчид илэрхийлсээр байна. Мөн ажил хаялт нь боловсролын тэгш бус байдлыг нэмэгдүүлдэг.

Боломжтой гэр бүлүүд хувийн багш авч хүүхдээ бэлдэж чаддаг бол боломжгүй өрхийн хүүхдүүд хичээлийн хоцрогдлоо нөхөх боломжгүй байдаг. Ингэснээр сурагчдын мэдлэг, чадварын ялгаа гүнзгийрч, нийгмийн шударга байдалд сөргөөр нөлөөлнө. Гэр бүлийн хувьд ч тодорхой хүндрэл гарч байна. 

Ялангуяа бага ангийн сурагчдын эцэг эхчүүд ажилдаа явахдаа хүүхдээ харгалзах хүнгүй үлдээх шаардлага тулгарч, энэ нь ажил амьдралын зохицолд нөлөөлдөг. Зарим хүүхэд хичээлгүй хугацаанд утсаар тоглох, гудамжинд цаг их өнгөрөөх зэрэг сөрөг зуршилд автах магадлалтай. Мэдээж, багш нарын ажил хаялт нь тодорхой зорилготой, асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөөх тэмцэл байдаг. Гэхдээ энэ нь сурагчдын боловсролын тасралтгүй байдлыг алдагдуулж болох тул төр, засаг болон багш нар нээлттэй харилцаж, зөвшилцлөөр шийдэлд хүрмээр байна. Багш нарынхаа цалингийн асуудлыг хурдан шийдээч ээ. Хүүхдээ хичээлд нь явуулмаар байна.

Эх сурвалж: Т.БАТСАЙХАН “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Вадим Розенштэйн: Монголын шатрын хөгжил, оюуны боловсролын төлөөх Г.Занданшатарын олон жилийн хичээл зүтгэл, чин сэтгэл бол “WR Chess”-ийн эрхэмлэдэг үнэт зүйлсийн тусгал юм5 сар 9. 13:58Г.Занданшатар тэрбумтан Вадим Розенштэйний урилгаар дэлхийн шатрын хаан Магнус Карлсентай нэг багт тоглоно5 сар 8. 20:28Ч.Номин “CNN, Бостон консалтинг, “Эдэлман Сингапур”, “Фүлхэм” хөлбөмбөгийн багийн гэрээний төлбөр болох 18 тэрбум төгрөгийг төл” гэж Б.Батцэцэг сайдыг шантаажилж байна гэв үү5 сар 8. 18:27Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна5 сар 8. 16:55Хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүлэв5 сар 8. 16:51Баянхошуу дэд төвийн “Ногоон орон сууц” төслийн 226 айлын орон сууцны барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна5 сар 8. 16:45Төрийн банк Нийслэлийн орон сууцны корпорацтай хамтран Баянхошуу дэд төвийн “Ногоон орон сууц” төсөлтэй танилцах воркшоп арга хэмжээг зохион байгууллаа5 сар 8. 16:42Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ5 сар 8. 16:21Нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг шинжлэх ухаан, инновацад тулгуурлан шийдвэрлэхээр ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллана5 сар 8. 16:13Шадар сайд Н.Номтойбаяр Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа5 сар 8. 16:03Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ5 сар 8. 14:58Яармагийн гүүрнээс Ажилчдын гудамж хүртэлх авто замыг өргөтгөж, шинэчилж байна5 сар 8. 14:50Ц.Ганзориг: Үндсэн хуулийн Цэц Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгах тухай дүгнэлт гаргаагүй5 сар 8. 14:17Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох чиглэлээр хамтын ажиллагааны санал солилцов5 сар 8. 14:02Г.Занданшатарын урилгаар дэлхийн шатрын лидер тэрбумтнууд Монголд ирнэ5 сар 8. 13:49Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина5 сар 8. 13:42Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо5 сар 8. 12:53Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна5 сар 8. 12:29УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:24Б.Гүндцамба: Гамма хадаасаар бэхлэх хагалгааг Дорноговь аймагт анх удаа хийлээ5 сар 8. 10:06Газрын цахим дуудлага худалдааг амжилттай зохион байгууллаа5 сар 8. 10:02ЕАБХАБ-ын Үндэстний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд комиссар Кристоф Камп тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа5 сар 8. 9:59Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ5 сар 8. 9:54Төрийн банк “Бяцхан хадгаламж Том эхлэл” урамшуулалт аяныг зарлалаа5 сар 8. 9:46Хоймор оффисоос хойш 32-ын тойрогтой нийлэх авто зам хүртэл 798 метр авто зам барьж байна5 сар 8. 9:43Хантавирусийн “Андс” омгийн батлагдсан тохиолдлууд нэмэгдэж байна5 сар 8. 9:41Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Экспорт 7.1 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 65 хувиар өндөр өсөлт үзүүллээ5 сар 8. 9:37Шархад дэд төвийн эхний ээлжийн 338 айлын орон сууцны барилгын ажил 78 хувьтай үргэлжилж байна5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхантай уулзлаа5 сар 8. 8:51УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 сар 8. 8:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.