Д.Мөнхбаатар: Өдөрт 3-4 иргэн угаартаж буй дуудлага бүртгэгдэж байна


10-р сарын 31
14 цаг 00 минут

   Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатартай ярилцлаа.

Д.Мөнхбаатар: Утааг үндсээр нь бууруулах хүртэл иргэдийг ...-Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотой сүүлийн үед угаарын хордлогоор иргэд амь насаа алдаж байгаа талаарх мэдээлэл гарах боллоо. Ер нь яг ямар шалтгаанаас болж угаартаж байна вэ?

-Галлагааны улирал эхэлснээс хойш угаартаж буй асуудал гарсаар байгаа. Гарахгүй өдөр ч бас байна. Өдөрт ойролцоогоор 3-4 иргэн угаартсан дуудлага эрүүл мэндийн байгууллагад бүртгэгдэж байна.Энэ нь хөнгөн хэлбэрээр ч байна, мөн эмнэлэгт хүргэгдээд ирж буй тохиолдол ч байна. Угаарталтын шалтгааны талаар бид судалгаа хийдэг л дээ. Улаанбаатар хотод “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” гэж 575 хүний бүтэцтэй ажлын хэсэг байдаг. Үүнээс 500 хүн нь угаарталтын зөвлөгөө мэдээлэл өгөх буюу гэр хорооллын айл өрхүүдэд яндангийн сойлт, хөөлөлт, зуухны бүрэн бүтэн байдал дээр үзлэг шалгалт хийдэг. 24 цагийн турш стандартаас давсан буюу нүүрстөрөгчийн дутуу исэл илэрсэн тохиолдолд манайд мэдэгдэл ирээд, түүний дагуу тухайн өрхтэй холбогдох арга хэмжээ авдаг. Бүр шаардлагатай тохиолдолд хөрш рүү нь залгах, эсвэл манай гэрээт ажилтан очиж, сэрэмжлүүлэг өгч ажилладаг. Харамсалтай нь өнөөдөр 132 мянган угаарын хий мэдрэгчийг айл өрхүүдэд суурилуулсан боловч үүнээс 18 мянган угаар мэдрэгчийг нь унтраасан байна.

-Хамгийн сүүлийн мэдээлэл гэхэд аав, хүү хоёр угаартсан гэсэн мэдээлэл гарсан байсан?

-Хэд хэдэн золгүй явдал тохиолдсон. Эдгээрийн шалтгаан нөхцөлийг судлаад үзэхэд, галлагааны улирлын эхний үед бороотой байсан. Халуунаас сэрүүн рүү шилжих цаг агаартай үед айлууд яндангаа буулгаад, өрхөө бүтээснээс болж угаартсан асуудал гарсан. Мөн гал унтарсан мэт боловч зуухан дотор угаарын исэл явагдаж л байдаг. Өөрөөр хэлбэл, дотроо цогтой байдаг гэсэн үг. Гэтэл угаарын хий өнгөгүй, үнэргүй, амтгүй бодис шүү дээ. Ингээд унтарчихлаа гэж бодоод яндангаа сугалаад, өрхөө бүтээчихээр шөнөжингөө өнөөх түлшнээс угаарын исэл ялгарна.

Ингээд угаартдаг. Дараагийн асуудал нь яндангийн хөөлөлт дутуу, эсвэл хөөлөөгүй байдаг. Мөн зуухны бүрэн бүтэн байдал алдагдаад, завсраар нь угаарын хий ялгараад, түүндээ хордох тохиолдол ч гарч байна.

Саяхан нэгэн аав, хоёр настай хүүгийн хамт Сонгинохайрхан дүүрэгт харамсалтайгаар угаартаж нас барсан тохиолдол бүртгэгдсэн. Тухайн айл өрхийн дотоод асуудлыг яримааргүй байна. Гэхдээ асуудал нь юу байсан бэ гэвэл угаарын хий мэдрэгч нь ажиллаж байсан юм билээ. Тэгээд манай Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс “Танайд угаарын хий илэрсэн” гэдэг мэдээллийг хүргэсэн байдаг. Гэтэл манайхыг хэлсний дараа өрхийн тэргүүн маань угаарын хий мэдрэгчээ унтраасан байсан. Одоогоор энэ асуудал нь цагдаагийн байгууллагад шалгагдаад, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Угаарын хий мэдрэгч нь ажиллаж байгаад … цаг, … минутад унтраасан гэдэг нь манай дээр урьдчилсан байдлаар тогтоогдсон.

-Энэ жилийн хувьд шинээр коксон түлш хэрэглээнд нэвтэрч байгаа. Энэ түлшний хор нөлөө нь хэр юм бол?

-Бид нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Юу ч түлж байсан тэр дотроос химийн урвалаар угаарын хий ялгарч л байдаг. Цаас шатаах, арц хүж уугиулах, нүүрс, мод түлэх гээд бүх зүйлийг шатаахад угаарын хий гарч байдаг. Угаарын хий маань утаатайгаа хамт гардаг. 2019 оноос эхлээд сайжруулсан шахмал түлшийг нэвтрүүлснээс хойш утааны дэгдэмхий чанар 50 хувиар буурсан. Үүнээс шалтгаалаад угаарын хий утаагүйгээр буюу дангаараа хүний нүдэнд үзэгдэхгүйгээр хордлогын шинж тэмдэг илэрч, түлшний шилжилтийн үед угаартах тохиолдол гарч байсан.

Одоо хэрэглэж байгаа хагас коксон түлшийг сайжруулсан шахмал түлштэй харьцуулахад угаар нь 1000-2000 дахин бага байгаа. Монгол Улсад угаарын хийн хүлээн зөвшөөрөгдөх хэмжээ нь 9800 байдаг. Одоогийн байдлаар сайжруулсан шахмал түлшний угаарын хэмжээ 9500-9800 байгаа. Харин хагас коксон түлшний хувьд эхний ээлжийн лабораторийн судалгаагаар угаарын хэмжээ нь 7800 байгаа. Гэхдээ бид нүүрс шатааж л байгаа бол угаарын хий ялгарч байдаг. Тиймээс иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилготойгоор бид дахиад 45 мянган угаарын хий мэдрэгчийг нэмж авч тавьж байна. Тийм учраас иргэд маань угаарын хий мэдрэгчийг зөв ашиглах хэрэгтэй. Дээрээс нь яндангаа хөөлөх, өрхөө бүтээхгүй байх, зуух яндангийнхаа бүрэн бүтэн байдалд онцгойлон анхаарах хэрэгтэй байна.

-Нүүрс шатааж л байгаа бол угаарын хий ялгарч байдаг гэхээр цаашдаа утаа, угаараас салах арга нь юу байх вэ?

-Үүнтэй холбоотойгоор цаашдаа Улаанбаатар хотод гал түлэхгүй байх гэдэг зарчмыг барьж байгаа. Бид гал түлэхгүй байснаараа нийт агаарын бохирдол багасахаас гадна хүн угаартах гэдэг эрсдэл дагаад байхгүй болно. Тийм учраас энэ жил 5000 айлыг газ руу шилжүүлж байна. Ирэх жил дахиад 46 мянга, нэмээд 50 мянган айлыг гал түлэхгүй болгож, газ руу шилжүүлнэ гэдэг төсөл хэрэгжүүлнэ. Ойрын хугацаанд ингэж нэмэгдүүлээд, Улаанбаатар хотын салхин талын буюу хойд талд байдаг Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, мөн Баянзүрх дүүргийн 100 мянган айлыг газ руу шилжүүлэх төсөл энэ жилээс хэрэгжиж эхлээд байна.

-Түлшний хангамж, нийлүүлэлтийн асуудал иргэдийн дунд үүсээд байгаа гэсэн?

-Хагас коксон түлшний нийлүүлэлтийн хувьд өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагаас цэг болгон дээр таван тонноор өгдөг байсныгаа 10 тонноор өгөөд хэвийн болгосон. Ингээд тодорхой хэмжээний нөөцөө хангаад, арванхоёрдугаар сарын эхнээс 100 хувь хагас кокс руугаа шилжээд явна. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 396 цэг ажиллаж байна. Энэ жилээс түүхий нүүрсийг оруулахаа больсон. Улаанбаатар хотод түүхий нүүрс түлдэг байсан 2666 нам даралтын зуух, 147 уурын болон усан халаалтын зуухнууд түүхий нүүрс түлээд, айл өрхүүдээс ялгаруулдаг байсан бохирдлоос илүү их агаарын бохирдол ялгаруулдаг байсан. Ингээд энэ жилээс мидлинг түлдэг болгож байгаа. Аж ахуйн нэгжүүд маань зарим тохиолдолд мидлингийг авч нөөцлөөд байна. Сайжруулсан шахмал түлш нь мидлингээс хямд учраас картуудыг олноор цуглуулаад, айл өрхүүдэд зориулсан байсан шахмал түлшийг худалдан авах тохиолдлууд гарч байна.Нэг өрх-нэг ирц гэдэг зарчмыг бид баримталж ажиллаж байгаа. Нэг айлын гишүүд “Сайн” карт, Хотула аппликэйшн, иргэний үнэмлэхний QR гэсэн гурван сонголтоор түлшээ авах боломжтой. Нэг өрх долоо хоногт хэрэглэх ёстой долоон шуудай түлшнээсээ хэн нь ч худалдаж авсан болно.

Заримдаа нэг өрхөд хоёр карт байдаг. Үүгээрээ 14 шуудай түлш авна гэсэн зүйл байхгүй. Гэхдээ хотын даргын өгсөн чиглэлээр 150 м.кв-аас дээш талбайтай байшинтай айлуудын судалгааг хорооны Засаг дарга нараас нь аваад, үл хөдлөхийн гэрчилгээтэй нь тулгаад, нэг өрхөд долоо биш, арван шуудай нүүрс өгөх гэх мэт хэрэглээн дээрээс нь үндэслээд нэмэгдүүлье гэдэг шийдвэрийг саяхан гаргасан.

Дахин хэлэхэд, иргэн та бүхэн нийслэл хоттойгоо нэг баг болох хэрэгтэй. Бүгдээрээ энэ жилдээ угааргүй, дулаан сайхан өвөлжихийн тулд дор бүрнээ хариуцлагатай байж, яндан зуухаа бүрэн бүтэн байлгахыг уриалж байна.

Эх сурвалж: Г.Балгармаа DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зорчих бүрэн боломжтой боллоо7 сар 19. 14:09СУИС-д хүний эрхийн хичээл оруулахыг ХЭҮК шаардаад дөрвөн жил болжээ7 сар 19. 14:06Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил 80 хувьтай үргэлжилж байна7 сар 19. 11:30Олон улсын химийн 58 дугаар олимпиадаас хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ7 сар 19. 11:28“Хариуцсан хүн нь алга” гэдэг сарууд эхэллээ7 сар 19. 11:23Усархаг аадар бороо орж байгаа тул аюулгүй байдлаа хангаж, үер усны аюулаас сэрэмжлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна7 сар 19. 11:19Халуун ус хязгаарлана7 сар 19. 11:16311 алба хаагч, 119 техник хэрэгсэлтэй ажиллаж үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлж байна7 сар 19. 11:11Өнөр хорооллын арын авто замыг түр хаана7 сар 17. 19:27Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!7 сар 17. 19:20Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ7 сар 17. 18:38И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ7 сар 16. 23:48Канадын Амбан захирагч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 15:43Куба Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлжээ7 сар 16. 15:32Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 15:27АИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулахаар болжээ7 сар 16. 10:33Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ7 сар 14. 21:27Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж7 сар 14. 18:04Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ7 сар 13. 18:49Чехийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ7 сар 13. 18:21Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна7 сар 13. 17:58БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:46Армени Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:34Гадаад улсуудын Ерөнхийлөгч нар мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:12Германы Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:10БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:48Беларусь Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:44Туркменистаны Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:39Вьетнамын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:32Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:24
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.