А.Амартүвшин: Хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой


10-р сарын 31
16 цаг 29 минут

       Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин "Тавантолгой түлш" ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа. Сүүлийн өдрүүдэд сайжруулсан шахмал түлш жиндээ хүрэхгүй байгаа талаар гомдол мэдээлэл ирж байгаа тул нөхцөл байдлыг шалгаж, дөрвөн чиглэлээр үүрэг өглөө.

Нэгдүгээрт, сайжруулсан шахмал түлш жиндээ хүрэхгүй байгаа асуудалд “Тавантолгой түлш” ХХК-ийн борлуулалтын албаны дарга О.Мишээл хариулт өгөв. Тэрбээр “Манай үйлдвэр 25 кг-аар жинг тохируулдаг автомат савлагааны машинтай. Аравдугаар сарын 7-нд туршилтын савлагааны 400 орчим шуудай түлш жиндээ хүрэхгүй гарч, борлуулалтын цэгүүдэд хүрсэн. Асуудлыг засаж, автомат савлагааны машины жинг тохируулсан” гэлээ. Харин нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин шуудайтай сайжруулсан түлшийг жинлэж үзэхэд 25.2 кг болж байв. Тэрбээр “Автомат тохируулгын машинаа зөв тохируулж, 25.5-26 кг-ийн хооронд тооцооллыг өгч, нэмэх арга хэмжээ авах, иргэдэд дутуу түлш цаашид нэг удаа ч гэсэн нийлүүлэхгүй байх”-ыг үүрэг болгов.

Хоёрдугаарт, “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрээс түлшийг нунтаг савласан зөрчил гараагүй байна. Тиймээс “Нүүрс үүрч бутарсан байна” гэх гомдлын дагуу тээвэрлэлтийн шат дамжлагуудад хяналтаа сайжруулахыг нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин чиглэл болголоо.

Гуравдугаарт, иргэдээс сонголттой түлш худалдан авах хүсэлтийг олноор ирүүлж байгаа учраас өнөөдрөөс хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлинг гэсэн гурван төрлийн сонголттой түлш худалдаалах бэлтгэлийг базаав. Барьцалдуулагчгүй угаасан нүүрс түлэх хүсэлтийг Шувуун фабрик, Өлзийт, Био, Ботаник зэрэг хотын захын хорооллын иргэд илүүтэй тавьж байгаа учраас тухайн орчимд түлхүү угаасан нүүрсийг борлуулах үүрэг өглөө. 25 кг савлагаатай угаасан нүүрсийг 7-10 хоног борлуулж, иргэд гурван түлшээ харьцуулан түлэх боломжийг нь олгох аж. Түүнчлэн түлшийг бүх цэгт ижил хэмжээгээр өгөхөд зарим цэгт хурдан дуусаж, заримд нь үлдэгдэл гарч байна. Тиймээс хүн амын нягтаршил ихтэй цэгүүдэд 5-10 тонны хэлбэлзэлтэйгээр түлш хүргүүлж байгаа юм.

Дөрөвдүгээрт, түлшний борлуулалтын цэгүүдэд дээрх асуудлуудын хэрэгжилтийг хянах зорилгоор 10 баг гарган ажиллуулж байна. Өнөөдрийн байдлаар борлуулалтын цэгүүдийн түлшний нөөц хүрэлцээтэй хэмжээнд байгааг “Тавантолгой түлш” ХХК-ийн борлуулалтын албаны дарга О.Мишээл тодотгов. Өчигдөр шөнө түлшний 315 борлуулалтын цэгт 1700 тонн түлшний үлдэгдэлтэй хоножээ. Нийслэлд 26 аж ахуйн нэгж түлшний тээвэрлэлт хийж байгаагаас гүйцэтгэл 20 хувьд хүрээгүй байсан хоёр аж ахуйн нэгжийн тээвэрлэлтийн гэрээг цуцалсан. Тус тээвэрлэлтийн хуваарийг нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газраас биелүүлж байгаа бөгөөд нийт тээврийн ААН-үүд хоногийн 24 цагийн 16 цагт түлш түгээх, тээвэрлэх ажлыг гүйцэтгэж, өдрийн цагаар боруулалтын цэгүүдэд, шөнийн цагаар агуулах руу түгээлт хийж байгааг хотын орлогч онцолсон юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа32 минут 48 секундын өмнөБаянзүрх усан спорт цогцолборын ойр орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил дууслаа1 цаг 26 минутын өмнө2026 оны I улиралд 1235 эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав1 цаг 31 минутын өмнөЕрөнхийлөгчийг төлөөлөн зөвлөх Э.Одбаяр “Нэг эрүүл мэнд” дээд хэмжээний уулзалтад оролцов2 цаг 38 минутын өмнө“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна2 цаг 44 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 143 удаагийн дуудлага бүртгэгджээ3 цаг 36 минутын өмнөИраны боомтуудыг бүслэх ажиллагаа явуулна3 цаг 39 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.13-04.174 цаг 10 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 цаг 14 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан4 цаг 17 минутын өмнөЦ.Ганзориг: "Ерөнхийлөгч эрх мэдлээ нэмэх гэж байна" гэх ойлголт үндэслэлгүй4 сар 12. 13:08Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа4 сар 11. 9:08“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ4 сар 10. 19:18Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ4 сар 10. 17:10Ерөнхий сайд ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр, эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлт илэрхийллээ4 сар 10. 17:05“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн замыг албан ёсоор хэмжиж, баталгаажууллаа4 сар 10. 17:00Санхүүгийн хоршооны тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв4 сар 10. 16:57“Эрдэнэс алт ресурс” ХХК Уул уурхай эрдэс баялаг, эрчим хүчний салбарынхны нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож байна4 сар 10. 16:50Чингүнжавын гудамжийг тохижууллаа4 сар 10. 16:14Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ4 сар 10. 13:16Нийслэлийн нутаг дэвсгэрт 14 байршилд Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг Газрын биржийн цахим системээр зохион байгуулна4 сар 10. 13:12“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно4 сар 10. 12:22Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ4 сар 10. 10:26АН-ын бүлэг УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцүүлгээс завсарлага авлаа4 сар 10. 10:20“Эрдэнэс алт ресурс” ХХК “Дусал цус-Амьдрал бэлэглэнэ” уриатай цусны донорын өдөрлөг зохион байгууллаа4 сар 10. 10:14Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно4 сар 10. 10:07“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг үргэлжилж байна4 сар 10. 10:05Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 10. 10:01Өнөөдрөөс суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцож эхэлнэ4 сар 10. 9:58Дунд гол руу техникийн бохирдолтой хөрсний усаа шавхсан “Лонсин Монголиа” ХХК-ийн зөрчлийг илрүүлж, таслан зогсоолоо4 сар 10. 9:54
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.