Улсын Их Хурлын асуулгын цагаар дундаж давхаргыг хамгаалах, тэлэх тухай асуудлаар мэтгэлцэв


10-р сарын 31
19 цаг 29 минут

        Улсын Их Хурлын чуулганы (2025.10.31)-ийн нэгдсэн хуралдааныг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж даргалан явуулав. Тэрбээр чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газраас энэ сарын 30-ны өдөр буюу өчигдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн болон “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Эдийн засгийн байнгын хороодод хуваарилсан талаар мэдээлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн нарын долоон гишүүнээс өөрсдийн санаачлан, өргөн мэдүүлсэн Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон дагалдах хуулийн төслийг дахин нягталж, хууль хоорондын нийцлийг хангах шаардлагатай тул татан авах хүсэлт ирүүлснийг уншиж сонсголоо. Ингэснээр уг төслүүдийг хууль санаачлагч нар татан авсанд тооцов.

Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс “Бүлгийн даргыг сонгосон” тухай албан бичиг ирүүлснийг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж уншиж танилцууллаа. Уг бичигт, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн энэ сарын 30-ны өдрийн буюу өчигдрийн ээлжит бус хуралдаанаар тус бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас чөлөөлж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалыг сонгосон тухай мэдэгдсэн байна. Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн даргаар сонгогдсон түүнд чуулганы нэгдсэн хуралдаан даргалагч амжилт хүсэж, суудалд нь уриад, бүлгийнхээ бүх гишүүдийн дэмжлэгийг авч байж ажлаа авна гэсэн тулхтай байр суурь баримталж байсанд нь түүнд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын нэрийн өмнөөс баяр хүргэлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов дараалалд Улсын Их Хурлын дэд даргыг огцруулах болон сонгох тухай асуудлуудыг оруулаад байсан юм. Эдгээрийг хэлэлцэхийн тулд Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг эхний ээлжинд хэлэлцэн шийдвэрлэх ёстой гэсэн байр суурийг Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар, Д.Ганбат, Ж.Батсуурь, Ж.Баярмаа нар гаргасан бол Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, А.Ариунзаяа, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал нар тус бүлгээс Улсын Их Хурлын дэд даргад нэр дэвшүүлсэн хүнийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, санал хураалтаар дэмжиж, ажилд нь оруулах нь зүйтэй гэсэн юм. Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал Улсын Их Хурлын гишүүн Үндсэн хууль зөрчсөнтэй холбоотой асуудлыг хэлэлцэх нь Улсын Их Хурлын эрх хэмжээний асуудал тул тусад нь ярих ёстой гээд, харин дэд даргад нэр дэвшүүлэх нь намын бүлгийн ажил тул товд тусгасны дагуу хэлэлцүүлэхийг хүссэн юм. Гэвч Улсын Их Хурлын даргын зөвлөлийн хуралд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир Улсын Их Хурлын дэд даргыг огцруулах, сонгох, мөн даргын үүрэг хариуцуулах тухай тогтоолын төсөл хэлэлцүүлэх санал ирүүлээд байгааг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж танилцуулж, уг саналыг хугацаа тулгаж ирүүлсэн тул өнөөдөр хэлэлцэх боломжгүй гэж үзэж буйгаа илэрхийлэн, хэлэлцэх асуудлын дарааллаас хаслаа.

Ингээд Улсын Их Хурлын чуулганы Их Хуралдай танхимд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар орж ирснээр Улсын Их Хурлын асуулгын цаг эхлэв. Улсын Их Хурлын асуулгын цагт Ардчилсан намын бүлгийн гишүүд хавчигдсан дундаж давхаргыг дэмжих, хувь хэмжээг нь тэлэх, орлогыг нэмэгдүүлж чинээлэг болгох талаар Засгийн газраас баримтлах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагаа ямар байх тухай сэдвийг хөндөн дэвшүүлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл хүн амын орлогын түвшинг илэрхийлсэн статистик мэдээллийг танилцуулж, Монгол Улсын хүн амын 1/3 нь ядуу, мөн хэмжээний хүн ам ядуурах эрсдэлтэй, ердөө 20 хувь нь дундаж амьдралтай байгаагийн шалтгаан, төрийн бодлогын алдаа дутагдлыг хөндөж асуулаа. Дэлхийн банкны судалгаагаар инфляцийн түвшин 1.0 хувиар нэмэгдэхэд 350 мянган иргэн ядуурлын түвшин рүү унах эрсдэлтэйг тогтоосон тухай тэрбээр дурдаж, уул уурхайн салбараасаа олсон 100 тэрбум ам.долларын орлогыг яагаад иргэд, хүн амдаа тэгш шударга хуваариаагүй вэ гэдгийг асуусан юм. Мөн үнийн өсөлт, хөдөлмөрийн үнэлэмжийн уналт, эрүүл мэндийн шалтгаант ядуурлаас дундаж давхаргыг хэрхэн хамгаалах, халамжаар асуудлыг шийдвэрлэх боломжгүй нь нэгэнт тодорхой болсон тул эдийн засгийн хөгжлийн бодлогыг хэрхэн өөрчлөх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хөндсөн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнболд, Ц.Мөнхтуяа, Д.Энхтуяа, Ж.Баясгалан, О.Алтангэрэл, Г.Хосбаяр, Д.Жаргалсайхан нар хөдөө аж ахуй, тэр дундаа газар тариалангийн салбарын дундаж давхаргынхан төрийн дэмжлэг, бодлогоос хачгдсан байгааг, өрхийн орлого инфляцыг гүйцэхгүй байгаа талаар болон багш, эмч нарын цалин хөлс, нийгмийн баталгааг зохих түвшинд хангахгүй хойшлуулсаар ирсэн нь дундаж давхаргын томоохон бүрэлдэхүүн хэсэг болсон эдгээр иргэдийн амьжиргааг ихээхэн дордуулсан тухай, бусад салбарынхны цалин хангамжийг нэмэгдүүлэх, Оюутолгой компаниас авах АМНАТ-ийг тус уурхайн олборлож буй эрдэс, баяжмалд агуулагдах үнэт метал тус бүрээр бодитой тооцож авах, уул уурхайн өгөөжийг тэгш, хүртээмжтэй хуваарилах, хөгжлийн өэрхшээлтэй иргэдийн халамжийн тэтгэврийг 30 хувь нэмэгдүүлэх, баялгийн хулгайтай тэмцэх ажлынхээ хууль, эрх зүйн орчныг бий болгох, төгрөгийн ханшийг нэмэгдүүлэх, дотоодын аж ахуйн нэгж, ажил эрхлэгчдийг нэн тэргүүнд ажлаар хангах, эх оронч худалдан авалтыг дэмжих зэрэг зарчмын болон бодлогын асуудлаар асуулт асууж, Ерөнхий сайд Г.Занданшатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нараас тодорхой хариулт авлаа.

Улсын Их Хурлын гишүүдийн асуултад хариулахдаа Ерөнхий сайд бүр өмч хувьчлалыг эхлүүлсэн үеэс эхлэн төрийн бодлого, эдийн засгийн бүтэц алдагдсан нь өнөөгийн нийгэм, эдийн засагт ихээхэн хүндрэлтэй байдлыг бий болгоод байгааг дурдаад, өчигдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төсөлд зохистой хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөр эрхлэгчдээ дэмжих, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах замаар дундаж давхаргын эзлэх хувийн жинг 2026 оны түвшнээс 20 хувиар нэмэгдүүлэхээр тусгаад байгаагаа танилцуулсан юм. Баялгийн хулгай, авилгатай тэмцэж, дотоодын үйлдвэрлэл, бизнесийг дэмжих, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх, улс орны төлбөрийн чадвар, санхүүгийн чадавхийг тогтвортой сайжруулах замаар төгрөгийн ханшийг тогтворжуулах, инфляцыг тогтоон барьж, өрхийн орлого, худалдан авах чадварыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа болон Ерөнхий сайд Г.Занданшатар дэлгэрэнгүй танилцуулж, энэ бүхнийг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар Хууль зүй, дотоод хэргийн саыйд Б.Энхбаяр нарийвчлан тайлбарлав.

Дараа нь Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн гишүүн О.Батнайрамдал, С.Эрдэнэбат, Б.Уянга нар Оюутолгой ХХК-тай холбоотой нотлох баримтуудыг уг асуудлаар зохион байгуулах нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоос өмнө нууцаар гаргах боломжтой эсэх, цалин хөлс, ахмад настны тэтгэврийг хэрхэн нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах, Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний хувийн болон ажил хэргийн нэр хүндэд халдах, гүтгэхтэй хэрхэн  тэмцэх, хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, мөн Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн төслийг өргөн мэдүүлж батлуулах талаар асуулт асууж хариулт авлаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Улсын Их Хурлын гишүүдын асуултад хариулахдаа хүний нэр төрд хамгийн их халддаг хүмүүс бол улс төрчид гэдгийг онцолж, ийм зорилго бүхий нэг сарын зохион байгуулалттай үйл ажиллагааны үнэ ханш 1.0 тэрбум төгрөгт хүрч өссөн нь баялгийн хулгайч нар маш их мөнгөтэй болж баяжсаны үр дагавар гэдгийг тодотгон тайлбарласан юм.

Улсын Их Хурал дахь ХҮН-ын зөвлөлийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, Г.Уянгахишиг, Б.Найдалаа нар дараа нь асуулт асуув. ХҮН-ын зөвлөлийн гишүүд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хуулийн төслийг батлуулах, төрийн өмчит аж ахуйн нэгжийн засаглалыг сайжруулж, нээлттэй, ил тод болгох, төсвийн бодлого, төлөвлөлт, түүний үр ашгийг нэмэгдүүлэх, төрөөс санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний эрэмбэ, хөгжлийн бодлоготой уялдуулах зэрэг зарчмын асуудлуудыг хөндсөн юм.

Улсын Их Хурлын асуулгын цагийн дараа Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатарын Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай саналыг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 101 гишүүн санал хураалтад оролцсоноос дийлэнх олонх нь уг саналыг дэмжээгүй тул Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргахгүй боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа14 минут 22 секундын өмнөБаянзүрх усан спорт цогцолборын ойр орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил дууслаа1 цаг 7 минутын өмнө2026 оны I улиралд 1235 эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав1 цаг 13 минутын өмнөЕрөнхийлөгчийг төлөөлөн зөвлөх Э.Одбаяр “Нэг эрүүл мэнд” дээд хэмжээний уулзалтад оролцов2 цаг 20 минутын өмнө“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна2 цаг 26 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 143 удаагийн дуудлага бүртгэгджээ3 цаг 18 минутын өмнөИраны боомтуудыг бүслэх ажиллагаа явуулна3 цаг 21 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.13-04.173 цаг 52 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 цаг 56 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан3 цаг 58 минутын өмнөЦ.Ганзориг: "Ерөнхийлөгч эрх мэдлээ нэмэх гэж байна" гэх ойлголт үндэслэлгүй4 сар 12. 13:08Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа4 сар 11. 9:08“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ4 сар 10. 19:18Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ4 сар 10. 17:10Ерөнхий сайд ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр, эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлт илэрхийллээ4 сар 10. 17:05“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн замыг албан ёсоор хэмжиж, баталгаажууллаа4 сар 10. 17:00Санхүүгийн хоршооны тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв4 сар 10. 16:57“Эрдэнэс алт ресурс” ХХК Уул уурхай эрдэс баялаг, эрчим хүчний салбарынхны нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож байна4 сар 10. 16:50Чингүнжавын гудамжийг тохижууллаа4 сар 10. 16:14Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ4 сар 10. 13:16Нийслэлийн нутаг дэвсгэрт 14 байршилд Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг Газрын биржийн цахим системээр зохион байгуулна4 сар 10. 13:12“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно4 сар 10. 12:22Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ4 сар 10. 10:26АН-ын бүлэг УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцүүлгээс завсарлага авлаа4 сар 10. 10:20“Эрдэнэс алт ресурс” ХХК “Дусал цус-Амьдрал бэлэглэнэ” уриатай цусны донорын өдөрлөг зохион байгууллаа4 сар 10. 10:14Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно4 сар 10. 10:07“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг үргэлжилж байна4 сар 10. 10:05Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 10. 10:01Өнөөдрөөс суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцож эхэлнэ4 сар 10. 9:58Дунд гол руу техникийн бохирдолтой хөрсний усаа шавхсан “Лонсин Монголиа” ХХК-ийн зөрчлийг илрүүлж, таслан зогсоолоо4 сар 10. 9:54
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.