Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын “Асуулгын цаг”-т дундаж давхаргыг дэмжих бодлогоо танилцууллаа


11-р сарын 1
13 цаг 38 минут

      Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны “Асуулгын цаг”-т оролцож, гишүүдийн асуултад хариуллаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхий сайдын мэдээллийн цагийг асуулгын цаг болгон өөрчилсөн. Ингэснээр сар бүрийн сүүлийн долоо хоногийн баасан гарагт чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс асуулт асуух эрх зүйн орчин бүрдсэн. Хуульд зааснаар УИХ-ын гишүүн асуултаа долоо хоногийн өмнө бичгээр УИХ-ын даргад хүргүүлэх бөгөөд тухайн асуултаар Ерөнхий сайд хариулт өгөх ёстой.

Анхны “Асуулгын цаг” есдүгээр сарын 26-нд болж Монгол Улсын парламентын түүхэнд анх удаа тодорхой асуудлаар мэтгэлцээн зохион байгуулсан. Өнөөдөр (2025.10.31) хоёр дахь удаагаа болсон “Асуулгын цаг”-аар УИХ дахь Ардчилсан намын бүлэг “Хавчигдсан дундаж давхаргаа хэрхэн аврах вэ?” сэдвийн хүрээнд Ерөнхий сайдаас иргэдийн орлогын өсөлт ба амьжиргааны дарамт, хавчигдсан дундаж давхаргын нийгмийн баталгааг хангах бодлогын талаар асуултууд асууж, хариулт авлаа.

УИХ дахь сөрөг хүчнийг төлөөлж Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Д.Энхтуяа, Ц.Мөнхтуяа, Ж.Баясгалан, О.Алтангэрэл, Г.Хосбаяр, Д.Жаргалсайхан нар, ХҮН намыг төлөөлж УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Г.Уянгахишиг, Б.Найдалаа, МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Б.Уянга, С.Эрдэнэбат нар Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авлаа.

Өнгөрсөн 30-аад жилийн хугацаанд дундаж давхарга яагаад хавчигдав, төрийн бодлогын алдаа хаана байна вэ, яагаад ийм байдалд оров гэсэн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн асуултад Ерөнхий сайд Г.Занданшатар хариулахдаа, 1992 оноос хойших хуудуутай өмч хувьчлалаар улсын эдийн засгийн бодлогын тэнцвэр, зөв бүтэц алдагдсан. Уул уурхайгаас хэт хамааралтай болсон. Хөнгөн үйлдвэр, хөдөө аж ахуйд суурилсан бүтцээс уул уурхайн эдийн засагтай улс болж, ажлын байр шингээдэг, дундаж давхаргыг хамгийн их дэмждэг, эдийн засгаа тэтгэдэг үйлдвэрлэлийн салбар унасан. Импорт, татвар, мөнгө, зээл, гадаад худалдааны цогц шийдлийн бодлого буруу томъёоллоор, зохицуулалтгүй явснаас болж дундаж давхарга багассан.

Дундаж давхарга эмзэг байна. Дэлхийн банкны тооцооллоор инфляц 10.3 хувь болж нэг хувиар нэмэгдэхэд 350 мянган иргэн инфляц, зээлийн дарамтаас үүдэн ядууралд шилжинэ гэсэн байгаа нь өнөөдрийн гол сорилт болж байна. Тиймээс эдийн засгийн бүтцээ өөрчлөх, Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг Засгийн газраас боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэхүү үндсэн чиглэлд туссан “Шинэ итгэл-Эрс шинэтгэл”-ийн цогц бодлогоор эдийн засгийн бүтцээ өөрчилж, төрөлжүүлэх замаар ажлын байрыг нэмэгдүүлж, дундаж давхаргаа хамгаалж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, халамжаас хөдөлмөрт шилжсэн, татвар, зээл, аж үйлдвэржүүлэлтийн бодлогын цогц реформын бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Б.Пүрэвдагва: Нийслэлд хийх бүх замыг ус зайлуулах хоолойтой, явган хүний болон дугуйн замтай байлгах стандарт мөрдөнө2 минут 56 секундын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 минут 52 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан11 минут 13 секундын өмнөБ.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зорчих бүрэн боломжтой боллоо7 сар 19. 14:09СУИС-д хүний эрхийн хичээл оруулахыг ХЭҮК шаардаад дөрвөн жил болжээ7 сар 19. 14:06Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил 80 хувьтай үргэлжилж байна7 сар 19. 11:30Олон улсын химийн 58 дугаар олимпиадаас хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ7 сар 19. 11:28“Хариуцсан хүн нь алга” гэдэг сарууд эхэллээ7 сар 19. 11:23Усархаг аадар бороо орж байгаа тул аюулгүй байдлаа хангаж, үер усны аюулаас сэрэмжлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна7 сар 19. 11:19Халуун ус хязгаарлана7 сар 19. 11:16311 алба хаагч, 119 техник хэрэгсэлтэй ажиллаж үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлж байна7 сар 19. 11:11Өнөр хорооллын арын авто замыг түр хаана7 сар 17. 19:27Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!7 сар 17. 19:20Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ7 сар 17. 18:38И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ7 сар 16. 23:48Канадын Амбан захирагч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 15:43Куба Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлжээ7 сар 16. 15:32Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 15:27АИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулахаар болжээ7 сар 16. 10:33Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ7 сар 14. 21:27Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж7 сар 14. 18:04Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ7 сар 13. 18:49Чехийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ7 сар 13. 18:21Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна7 сар 13. 17:58БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:46Армени Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:34Гадаад улсуудын Ерөнхийлөгч нар мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:12Германы Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:10БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:48Беларусь Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:44
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.