МАН-ын бүлэг: Цалин, тэтгэврийн нэмэгдлийг урсгал зардлаас 1.1 их наяд төгрөгийг бууруулж шийдвэрлэнэ


11-р сарын 3
14 цаг 01 минут

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр / 2025.11.03/-ийн хуралдаанаар боловсролын салбарын багш ажилтнуудын үндсэн цалинг 2026 оны 01 дүгээр сарын 01-нээс 50 хувь, 11 сарын 01-нээс 75 хувьд хүргэх буюу 2 сая 800 мянган төгрөг болгох, эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудын цалинг 2026 оны 1 дүгээр сарын 1-нээс 15 хувиар, ахмад настнуудын болон халамжийн тэтгэврийг 8.6 хувиар нэмэх шийдвэрийг гаргалаа.

Бүлгийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны улсын төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн төсөвт зохицуулалт хийж, нийгмийн тодорхой салбаруудын асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох тооцоо судалгаа хийсэн талаарх мэдээллийг сонсож нягталснаар дээрх шийдвэрийг гаргасан байна.

Засгийн газар төсөв өргөн мэдүүлснээс хойш УИХ, Байнгын хорооны түвшинд ийм их хэмжээний зохицуулалтын санал хэлэлцэж байгаагүйг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг онцолж байв.

Цалин тэтгэврийг нэмэгдүүлэхийн тулд төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг бууруулж байгаа гэлээ. Харин нийгмийн даатгалын сан, нийгмийн халамжийн сан, эрүүл мэндийн даатгалын сан, боловсролын салбарын гүйцэтгэлийн санхүүжилт, улсын төсвөөс санхүүжих эрүүл мэнд, боловсролын байгууллагууд, гамшиг ослоос хамгаалах эрэн хайх аврах ажиллагааны зардал, Засгийн газрын зээлийн үйлчилгээний хүүгийн зардал, гадаад зээл тусламжаас санхүүжих урсгал зардал болон хүүхдийн мөнгийг хэвээр нь үлдээхээр төсөвт тусгасан байна.

Эдгээрээс бусад зардлыг 10-13 хувиар бууруулж байна. Мөн тухайлсан зардал буюу УИХ-ын гишүүдийн дотоод зочин хүлээж авах зардал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын зардал, соёл спорт, аялал жуулчлалын салбарын татаас, улсын хэмжээнд эрүүл мэнд боловсролын салбараас бусад салбарын тоног төхөөрөмжийн зардлыг 50 хувиар бууруулах зэргээр нийт 1.1 их наяд төгрөгийн зарлагыг бууруулахаар төлөвлөжээ.

Мөн төсөв дагасан хууль тогтоомжуудын хүрээнд орж ирсэн НӨАТ-ын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2026 оны 10 дугаар сарын 1-нээс дагаж мөрдөхөөр болсон байна. Үүнээс гадна Баялгийн сангийн үр өгөөжийг нэмэгдүүлж иргэдэд тэгш хүртээх зорилгоор ашиглагдаагүй байгаа орд газруудад олон улсын аудит хийлгэн зөв менежментээр үйл ажиллагааг нь явуулах нь зүйтэй гэж үзсэн байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо8 минут 29 секундын өмнөСар шинийн өдрүүдэд аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэгийн хашаа, зогсоолыг нээлттэй байлгана12 минут 34 секундын өмнөГангийн цогцолбор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авна16 минут 6 секундын өмнө“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг болно19 минут 49 секундын өмнө“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн төр, хувийн хэвшлийн түншлэгчийг дахин сонгон шалгаруулна23 минут 2 секундын өмнөСоёлын төв өргөөний засварын ажил дууслаа2 сар 13. 13:51Тавантолгой бүлэг ордыг бүхэлд нь буюу зөвхөн хатуу коксжих бус, сул коксжих, эрчим хүчний нүүрсийг тэнцвэртэй борлуулах нөхцөл бүрдэнэ2 сар 13. 13:44Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт НЗДТГ хамрагдлаа2 сар 13. 11:30Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар Офицер цол хүртээхээр болжээ2 сар 13. 11:27Ижил нэртэй 340 хос байна2 сар 13. 11:23Зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна2 сар 13. 11:18“Хүннү хотын 90 МВт батарей хуримтлуурын станц” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтад таван аж ахуйн нэгж материал ирүүллээ2 сар 13. 10:01Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв2 сар 13. 9:49Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов2 сар 13. 9:13БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхав2 сар 13. 9:09Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар2 сар 13. 9:05Нийслэлийн аварга фермерүүд тодорлоо2 сар 13. 9:00Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн2 сар 13. 8:55УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв2 сар 12. 14:30Засгийн газарт үнэт цаас гаргах эрхийг олголоо2 сар 12. 13:57УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв2 сар 12. 11:19Сар шинийн өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах хуваарь2 сар 12. 10:17С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” гэсэн гал унтраасан бодлого л хэрэгжиж байна2 сар 12. 10:13Их хэмжээний юань, долларыг хуурамчаар хэвлэсэн хэргийг шалгаж байна2 сар 12. 10:06Э.Ниндэв: Сүүлийн нэг жил 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хаслаа2 сар 12. 10:01Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна2 сар 12. 9:54УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэн дэх монгол эрсийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ2 сар 12. 9:51Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хамтран ажиллах аж ахуйн нэгжийг шалгаруулна2 сар 12. 9:46Хот, нийтийн аж ахуйн 46 байгууллагын 3000 гаруй албан хаагч их цэвэрлэгээ хийж байна2 сар 12. 9:43Монгол, Израилын парламентын бүлгийн дарга нар цахим уулзалт хийлээ2 сар 12. 9:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.