Бусдын амьдралд нөлөөлөх муу үгээ залгиж суръя


11-р сарын 4
9 цаг 02 минут

       “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буландаа бусдад үзэл бодлоо тулгах, тэр нь хүний амьдралд ямар хор хөнөөлтэй талаар хүргэж байна. 
Бид өөрийнхөө зорилго, мөрөөдөл, хүслээ сайн мэддэг ч заримдаа бусдын дуу хоолой дэндүү чанга сонсогдох үе бишгүй олон. “Тэгж болохгүй”, “Ингэх нь зөв”, “Чамайг хүмүүс юу гэх бол?” гэх үгс бидний зүрхэнд буй итгэлийг аажмаар мохоодог. Ингэж л хүн өөрийн хүсэл мөрөөдлөөс нэг алхам ухарч, бусдын сүүдэр дор амьдрах болдог. Өөрөөр хэлбэл, Бидний олонх “ингэх нь зөв”, “тэгэх нь буруу” гэх хатуу хүрээн дотор өсөж торниж, аж төрдөг. Тэгвэл бусдын амьдралыг шүүж, амныхаа зоргоор ярьсан үгс тэдний амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар хүргэж байна.  

       Кэйс 1. Бусдын хэл амнаас айж, нөхрөө хөнөөхийг завджээ 

Увс аймгийн Бөхмөрөн сумд 36 настай эмэгтэй 10 жилийн туршид гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн 39 настай эрэгтэй хамтран нөхрийгөө хөнөөхийг завдсан хэрэг гарсан. Тодруулбал, нөхрийнхөө хоолонд уксус, хулганы хор хийж, бие нь муудаж эмнэлэгт хүргэгдэн хэвтэхэд шингэнд нь тариураар уксус хийсэн хэрэгт холбогджээ. Хохирогч эхнэртэйгээ 17 жил амьдарсан, дөрвөн хүүхэдтэй. Нөхрийнх нь хувьд эхнэрээ өөр хүнтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн тухайг нь мэдсэн ч хүүхдүүдээ бодон уучилж амьдарч байсан гэх. Гэтэл эхнэр нь гэр бүлээ цуцлуулчихвал хүмүүс муу хэлэх байх хэмээн айхдаа нөхрөө хорлох гэж оролдсон тухайгаа мэдүүлсэн байдаг.

       Кэйс 2. Бусдын хэл амнаас айж  нөхрөөсөө салж чаддаггүй 

С.Номин 30 настай. 20 насандаа гэр бүл зохиож байсан ч таарч тохирохгүй байсан учраас гэр бүлээ цуцлуулжээ. Харин одоогоос хоёр жилийн өмнө дахин хүнтэй суусан байна. Гэвч тохирохгүй хүнтэй сууснаа мэдсэн ч бусдын хэл амнаас айж салж чадахгүй байгаагаа учирлаж байлаа. Энэ тухайгаа “Бэр гуйлгаж, хурим хийж, сүр дуулиантайгаар гэр бүл болсон. Өнгөрсөн хардалт, хүүхэдтэй болох асуудлаас үүдэлтэй хэрүүл маргаан гарсаар байгаа. Гэвч хоёр дахь удаагаа гэр бүл зохиосон учраас салж чаддаггүй юм байна. Учир нь хүмүүс явдалтай хүүхэн гэх болов уу гэж боддог” гэсэн юм. 

      Кэйс 3. “Хүнтэй суухгүй бол оройтлоо” гэдэг үгнээс залхаж хүнтэй суусан ч удалгүй салсан гэв

Л.Лхагвасүрэн одоо 31 настай. Тэрээр 29 нас хүртлээ ганц бие явжээ. Гэвч хүмүүс түүнийг “Хүнтэй суухгүй бол оройтлоо” гэх зэргээр хэлэх болжээ. Тиймээс тэрээр хурдхан хүнтэй сууя гэж шийдэн, хүнтэй сууж, хүүхэдтэй болсон ч жилийн дараа салжээ. Энэ тухайгаа тэрээр “Таарсан хүн бүр “хүнтэй суугаач” гэдэг. Ингэхдээ хүмүүс чамайг тоохгүй байна уу. Хүн олдохгүй байна уу гэх зэргээр хэлэх нь элбэг. Эхэндээ тоодоггүй байсан ч сүүлдээ энэ байдлаас залхаж хурдхан хүнтэй сууя гэж шийдсэн.  Ингээд 29 настай байхдаа ажлынхаа залуутай танилцаж, гэр бүл болсон. Жилийн дараа бид хүүхэдтэй болсон. Хүүхэд төрсний дараа удалгүй салсан. Хамаатнуудынхаа өмнө нөхөр хүүхэдтэй болсноо харуулах гэж хүнээ танилгүй нэг гэрт орсон юм шиг санагддаг” гэсэн юм. 

        С.Азжаргал: Аль болох бусдын амьдралд бүү оролцооч гэж хэлмээр байдаг

Энэ мэт олон жишээг дурдаж болно. Монголчуудын бусдыг шүүмжилдэг хандлага гэр бүл салалтаас айж, хүчирхийллийг тэвчих зэрэг сөрөг нөлөөтэй байдаг. Энэ тухай Сэтгэл зүйч С.Азжаргал “Манай улсад гэр бүл салалт маш их. Энэ асуудал бусад улс орнуудад ямар байдгийг Австрали, Солонгост ажиллаж, сурч байх хугацаандаа харьцуулж харсан. Европын улс бол чөлөөтэй, илүү нээлттэй. Гэр бүлтэй болохоосоо өмнө  удаан хугацаанд үерхэж, нөгөө хүнээ таньдаг. Тухайн хүнтэй  сэтгэлийн болоод биеийн таашаал таарч байна уу гэдгийг таньж мэдэхийн тулд удаан хугацаа зарцуулдаг. Мөн тодорхой төлөвлөгөө гаргасны дараа гэр бүл болдог. Солонгосчуудын хувьд гэр бүл тал руугаа чиглэсэн ард түмэн. Харин манайхны хувьд  25 нас хүрсэн бол хүнтэй суу, нас нь оройтчихлоо, хүүхэд нь оройтлоо, найзууд чинь хүнтэй суучихсан, амьдрал нь тогтчихсон байна гэж эцэг эх, хамаатан, найз нөхөд нь тулган шаарддаг хандлага давамгай байна. Үүнээс болж хүнээ таниагүй байхдаа гэр бүл болж, салах тохиолдол элбэг. Энэ мэт хүний амьдралыг шүүдэг байдлаас үүдэж сөрөг үр дагавар их гардаг. Тиймээс аль болох бусдын амьдралд бүү оролцооч гэж хэлмээр байдаг. Мөн нөгөөтэйгөөр бусдын нөлөөнд хэт битгий авт. Өөрийн гэсэн сэтгэл зүйн дархлаатай болох хэрэгтэй” гэсэн юм. 

       Цахим орчин бол бусдын өмнө өөрийгөө шидэж өгч буй хэлбэр

Сүүлийн үед хүмүүсийн амьдрал нүдний өмнө ил буюу цахим орчинд хэт нээлттэй байх болсон. Энэ нь бусдын амны зугаа болох, бусдаар асуудлаа шүүлгэх боломжийг олгож байна. Хэн нэгний сонголтыг шүүмжлэх, хувцаслалт, хайр дурлал, ажил амьдралыг нь дүгнэдэг амьдрал зааварлагчид олон. Энэ бүхэн бидэнд ямар ч хэрэггүй ачаа дагуулдаг. Бусдын амьдрал бол өөрийнх нь сонголт. Тэр хүний зовлон, баяр баясал, шийдвэр бүгд түүний шийдвэрийн үр дүн. Харин бид тэр хүнийг зөвхөн гаднаас харж байгаа ажиглагч. 
Хүмүүсийг буруутгахын оронд зүгээр л ойлгоё. Шүүмжлэхийн оронд чимээгүй дэмжье. Бусдын амьдралд хошуу нэмэхийн оронд өөрийн амьдралаа илүү сайхан болгоё. Учир нь амар амгалан гэдэг бусдын амьдралд оролцох бус, өөрийн дотоод ертөнцөд анхаарал тавихад оршдог юм. Өөрөөр хэлбэл, хүний хийж буй сонголт биднийхтэй таарч тохирох албагүй, харин түүний амьдралыг зөвхөн тэр л мэднэ. Бусдыг шүүмжлэхийн оронд өөрийгөө хөгжүүлэхэд анхааръя. Өөрийн амьдралаа бүтээхэд анхааръя. Бусдын амьдралд оролцох хэрэггүй. Эцэст нь, хүн бүрийн амьдрал өөрийн түүхтэй, бидэнд хүндлэх үүрэг л ногдоно. 

        Бусдын үзэл бодлоос ангид байх сэтгэлийн дархлаатай больё

Хэн нэгний шүүмжлэл биднийг гомдоож, магтаал нь баярлуулдаг. Бусдын дүгнэлт бидний үнэ цэнийг тодорхойлох хэмжүүр мэт болжээ. Гэвч, үнэхээр бидний үнэ цэн бусдын үгээр хэмжигдэх ёстой юу. Бусдын үзэл бодлоос ангид байна гэдэг нь бусдыг үгүйсгэх биш, харин өөрийгөө олж таних зориг юм. Өөрийн бодлыг бат бөх байлгана гэдэг салхинд найгахгүй, үндэстэй мод шиг амьдрахтай адил. Тэр модны үндэс нь итгэл, навч нь үйлдэл, жимс нь ухаарал билээ. Сократын хэлсэн нэг үг бий “Өөрийгөө танин мэдэхгүй хүн бол бусдын бодлын боол юм” гэсэн. 
Тиймээс өөрийгөө мэдэхгүй бол бид хэн нэгний бодлыг дагаж амьдарна. Тэр бодол бидний амьдралын дүрмийг бичиж, бидний зүрхний өнгийг хүртэл тодорхойлж эхэлдэг. Харин өөрийн дуу хоолойг сонсож чаддаг хүн л жинхэнэ эрх чөлөөг мэдэрдэг. Өнөө цагт хамгийн ховор эрдэнэ бол алт, мөнгө биш. Харин өөрийн үзэл бодолдоо үнэнч, сэтгэлийн дархлаатай байх нь ухаан юм.

Эх сурвалж: Б.БАЯРЖАВХЛАН “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Олон Улсын Валютын Сангийн төлөөлөлтэй санал солилцлоо6 сар 12. 17:50"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна6 сар 12. 17:47“Хөрсний ус, үерийн хамгаалалт төсөл”-ийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна6 сар 12. 17:41Төвийн бүсийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх төслийн зээлийн гэрээг үзэглэлээ6 сар 12. 17:37Дулаан, цахилгааны үнийг таван хувиар нэмжээ6 сар 12. 17:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа6 сар 12. 17:30Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно6 сар 12. 17:23Улаанбаатарын дэд бүтцийн төслүүдэд Олон улсын санхүүгийн корпораци зөвлөх үйлчилгээ үзүүлнэ6 сар 12. 17:15Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав6 сар 12. 17:11Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ6 сар 12. 17:03Дамбадаржаагийн эцсээс Бэлхийн авто зам хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлана6 сар 12. 13:36Скүүтэр, мопедтой явган хүний замаар явахыг, 18-аас доош насны хүн унахыг хориглосон хууль эцэслэн батлагдлаа6 сар 12. 13:31Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа6 сар 12. 13:19Дэлхийн шатрын холбоо ОХУ-ын гишүүнчлэлийг түдгэлзүүлэв6 сар 12. 11:59Шадар сайд Н.Номтойбаяр Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газарт ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газар хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажууллаа6 сар 12. 11:52Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулж, дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах төсөлд гарын үсэг зурлаа6 сар 12. 11:14Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 12. 9:59Дэлхийн хүүхдийн хөдөлмөрийн эсрэг өдөр-Зургаадугаар сарын 126 сар 12. 9:54Бизнесийн эрх чөлөөний тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив6 сар 12. 9:47Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ орон зай олгоно6 сар 12. 9:02Тэтгэврийн шударга тогтолцоог бүрдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ6 сар 12. 8:59Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан6 сар 12. 8:54Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно6 сар 11. 18:17“Улаанбаатар Метро” төслийн II шатны худалдан авах ажиллагааг долоодугаар сард зарлана6 сар 11. 18:12БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчилна6 сар 11. 18:09Орон сууцжуулалтын тухай, Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 11. 17:29Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана6 сар 11. 17:26Чуулганы нэгдсэн хуралдаанаар Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ6 сар 11. 16:26Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно6 сар 11. 15:51Монголд өсвөрийн шатарчдын дэлхийн цом болон ДАШТ болно6 сар 11. 13:31
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.