Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг хэрэгжүүлж эхэллээ. Өмнө нь шөнийн тарифын хөнгөлөлт өглөөний 6 цаг хүртэл байсан бол шинэ журмаар 9 цаг хүртэл сунгасан юм. Тарифын хөнгөлөлтөд төлбөрийн үлдэгдэлгүй айлуудыг хамруулна.
Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны үнэ тарифын газрын дарга Б.Эрдэнэбулган "Нийслэл, аймгийн төвүүд, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газруудын айл өрхийн шөнийн хэрэглээний тарифыг хөнгөлнө. Хөнгөлөлт үзүүлэх цагийг сунгасан. Хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх шаардлагатай. Цахилгаанаар халаалтаа шийдсэн айлууд галын аюулгүй байдлаа хангасан байх үндсэн шалгууртай" гэв.
240 мянган айлд 81 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх аж.
Facebook
Twitter
Youtube


Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ
Үер усны аюулаас сэргийлж, нийслэлийн Онцгой байдлын газрын 162 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд барьж буй цэцэрлэгийн барилгын ажил 88 хувьтай үргэлжилж байна
Бага насны хүүхдийг гол, усны ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна
Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөлөө
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Сэтгэгдэл бичих