Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн түгээх станцаас илэрсэн


11-р сарын 4
10 цаг 18 минут

      УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулах боломж энэ жил гарч байх шиг байна. Тиймээс энэхүү асуудал нийгмийн анхаарлыг татаж байгаа. Салбар хариуцсан сайдын хувьд уг гэрээтэй холбоотой, тэр дундаа хүүг бууруулах асуудлыг хэрхэн шийдэх бодолтой байгаа вэ?

-Энэ удаагийн хэлэлцээр гурван үндсэн агуулгаар яригдаж байгаа. Нэгдүгээрт, Оюу толгойн гэрээгээр хүлээсэн зээлийн хүүг бууруулах. Хоёрдугаарт, Оюу толгойн менежментийн төлбөрийг бууруулах, шинээр авч үзэх. Гуравдугаарт, засаглалыг сайжруулах гэсэн ийм гурван чиглэлийн хүрээнд хэлэлцээр эхлээд явж байгаа. Таны хэлж байгаагаар Оюу толгойн олны анхааралд байгаа хамгийн чухал асуудал бол зээлийн хүүг бууруулах. Тэгэхээр уг асуудлаар ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан ахлаад явж байгаа бол нийт хэлэлцээрийг миний бие ахлаад ажиллаж байна. Хөрөнгө нийлүүлэгчийн гэрээнд зээлийн хүүг долоон жилд нэг удаа ярилцана гэдэг түгжээг хийчихсэн байдаг. Энэ утгаараа уг хугацаа ирэх оны нэгдүгээр сарын төгсгөлд дуусна. Энэхүү асуудал долоон жилийн өмнө нэг удаа таарсан. Харамсалтай нь тухайн үед бид өөрт ашигтайгаар, нааштайгаар ашиглаж чадаагүй юм билээ.

Энэ жилийн хэлэлцээр хугацаа нь өнгөрчихвөл мөн ашиглах боломжгүй болно гэдэг болгоомжлол бидэнд байсан. Харин саяхан уг асуудлаар Рио-Тинтогийн удирдлагуудтай бид хэлэлцээд, үр дүнд нь уг асуудлаа хэлэлцээрийн хугацаанаас өмнө амжиж дуусгах боломж гарч ирсэн. Хэрэв хугацаандаа амжихгүй бол уг хугацааг сунгаж, хэлэлцээр шийдвэрлэгдтэл асуудлаа ярина. Өөрөөр хэлбэл, хугацаагаар хязгаарласан түгжээг бид авч хаясан гэсэн үг.

-Рио Тинтогийн холбогдох удирдлагуудтай хийсэн хэлэлцээрийн үр дүнд өөр ямар шийдвэрүүд гарсан юм бэ?

-Оюу толгойн хэлэлцээрийн Монголын талын нэгдсэн багийг ахалж хоёр өдөр Рио Тинтогийн төлөөлөгчидтэй хэлэлцээ хийж багагүй үр дүнтэйгээр энэ удаагийн хэлэлцээрийг өндөрлүүллээ. Бид Монгол Улсын Засгийн газраас баталж өгсөн удирдамжийн дагуу хэлэлцээрт орсон.

Юуны түрүүнд түрүүн хэлсэн Оюу толгой төслийн Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацаа дуусч байгаа гэх түгжээг тайлж тус хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлж үр дүнд хүрэхээр Рио Тинтогийн талтай тохиролцож чадлаа. Хоёрдугаарт, Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулахаар тохиролцож чадлаа.

Тус хоёр асуудлаар хэлэлцээрийг үргэлжлүүлж энэ оны энэ сард багтаан хоёр талаас тавьж буй бусад нөхцөлүүдийн талаарх шаардлагатай мэдээлэл, саналуудыг нягтлан хэлэлцэхээр тогтлоо. Гуравдугаарт, Оюу толгой төслийн менежментийн үйлчилгээний төлбөрийг бодитой бууруулах, засаглалын чанарыг сайжруулах чиглэлээр манай тавьсан саналыг хүлээж аваагүй тул энэ чиглэлээр Рио-Тинтогийн тал дахин судалж үзэн эргэн ярих хүртэл хэлэлцээрийг зогсоох шийдвэр гаргалаа. Монголын ард иргэд, төр засаг нийтээрээ итгэж, найдаж даалгасан ажилд эх орныхоо эрх ашгийг хангагдтал алхам ч ухрахгүй хичээн ажилласаар байх болно гэдгээ хэлмээр байна. Нөгөөтэйгүүр Монголын талаас хэлэлцээрт баг болон ажиллаж байгаа эх оронч, эрдэм боловсролтой, ажилсаг залуусдаа баярлалаа.

-Шатахууны асуудал алаг цоог байна. Уг асуудлыг хэвийн түвшинд хүргэхийн тулд яах ёстой вэ. Хэзээ шатахууны асуудал хэвийн болох вэ?

-Байгаа шатахуун, бензинээ зарахгүй байх асуудал хэдэн хэдэн шатахуун түгээх станцаас илэрсэн. Уг асуудлаар хууль хяналтынхан болон манай яамнаас гарсан хяналтын багийнхан яг газар дээр нь очоод ажиллаж байгаа. Энэ ажил одоо ч үргэлжилж байна. Ер нь уг асуудлыг нэгдсэн зохион байгуулалтаар хийж байгаа юу, эсвэл тухайн шатахуун түгээх станцын ажилтнуудын хариуцлагагүй байдлаас болсон уу гэдгийг олж тогтоох шаардлагатай. Сая шатахууны ганцхан төрөл буюу АИ-92 дээр түр зуурын шок үүссэн. Үүнэээс шалтгаалаад нэг шатахуун түгээх станц өдөртөө гурван удаа цэнэглэж байна. Угтаа өдөрт нэг л цэнэглэчихэд болдог байсан бол одоо гурван удаа цэнэглэж байгаа. Нөгөөтэйгүүр нөөц нь дууссан шатахуун түгээх станцуудыг цэнэглэх тээврийн тэрэгнүүд өдөр автозамын ачаалал ихтэй үед зорчиж байгаа учраас тухайн станцуудад оочерлох, дугаарлах асуудал ганц нэг байсаар байна. Манайх руу орж ирж байгаа шатахуун импорт хангалттай хэмжээнд байгаа. Тиймээс энэ шок өдөр өдрөөр хэвийн байдал руугаа ороод явна.

-Нийслэлээс гадна орон нутагт байдал бас амаргүй байна шүү дээ. Орон нутаг руу хангалт хийгдэж байгаа юу?

-Тээвэрлэлт, нийлүүлэлт улс орон даяар идэвхтэй явж байгаа. Энэ утгаараа орон нутагт ч хангалтууд түргэн шуурхай хийгдэж байна. Байдал цаашдаа хэвийн түвшиндээ очих нь тодорхой. Өдөр өдрөөр л хэвийн болж байгаа шүү дээ.

-Та амралтын өдрүүдэд газрын тос боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаад ирэх шиг боллоо. Тус үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил ямар явцтай байна вэ?

-Монгол Улсад хэрэгжиж байгаа хамгийн том төсөл болох газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайд Ерөнхий сайд Г.Занданшатар, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нартай хамт ажиллалаа. Төсөл хэрэгжүүлэгч компанийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, БНЭУ-ын элчин сайд А.М.Готсурве нар төслийн хэрэгжилтийг дэлгэрэнгүй танилцуулсан. Монгол Улс түлш шатахууны хувьд бие даасан бодлоготой, хангамжтай болох томоохон зорилтын ард гарахын тулд газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг ямар нэгэн саадгүй, эрчимтэй урагшлуулах нь чухал. Энэ төсөл амжилттай хэрэгжсэнээр Засгийн газрын төлөвлөж байгаа бусад төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд онцгой нөлөө үзүүлж, эрч хүч нь болох болно. Засгийн газрын тэргүүн болон гишүүд уг төсөл төлөвлөсөн хугацаанд нь буюу 2028 онд үйлдвэрийг ашиглалтад оруулахад бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн. 2021 онд эхэлсэн бүтээн байгуулалтын ажил томоохон үе шатуудыг давж, эрчимтэй өрнөж байна. Төслийн хэрэгжилтийн талаар 14 хоног тутам нарийн мэдээлэл авч, онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа. Хоёр сарын өмнө ирж танилцсанаас хойш үйлдвэрийн талбай дахь барилга угсралтын ажил маш ахицтай явагдаж байгааг харлаа. Засгийн газар, манай яам үйлдвэрийн түүхий эдийн хангамжийг баталгаажуулах асуудалд бодлогын шийдвэр гаргахаар идэвхийлэн ажиллаж байна.

Эх сурвалж: Э.Мөнхтүвшин DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дарханы “ДЦС -2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө1 цаг 18 минутын өмнөЛ.Ганзориг: Нийслэлд теле камерын нэгдсэн системтэй болсноор гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд хугацаа хэмнэж байна1 цаг 21 минутын өмнөУлсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ1 цаг 23 минутын өмнөНийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо1 цаг 35 минутын өмнөСар шинийн өдрүүдэд аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэгийн хашаа, зогсоолыг нээлттэй байлгана1 цаг 39 минутын өмнөГангийн цогцолбор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авна1 цаг 43 минутын өмнө“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг болно1 цаг 47 минутын өмнө“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн төр, хувийн хэвшлийн түншлэгчийг дахин сонгон шалгаруулна1 цаг 50 минутын өмнөСоёлын төв өргөөний засварын ажил дууслаа2 сар 13. 13:51Тавантолгой бүлэг ордыг бүхэлд нь буюу зөвхөн хатуу коксжих бус, сул коксжих, эрчим хүчний нүүрсийг тэнцвэртэй борлуулах нөхцөл бүрдэнэ2 сар 13. 13:44Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт НЗДТГ хамрагдлаа2 сар 13. 11:30Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар Офицер цол хүртээхээр болжээ2 сар 13. 11:27Ижил нэртэй 340 хос байна2 сар 13. 11:23Зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна2 сар 13. 11:18“Хүннү хотын 90 МВт батарей хуримтлуурын станц” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтад таван аж ахуйн нэгж материал ирүүллээ2 сар 13. 10:01Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв2 сар 13. 9:49Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов2 сар 13. 9:13БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхав2 сар 13. 9:09Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар2 сар 13. 9:05Нийслэлийн аварга фермерүүд тодорлоо2 сар 13. 9:00Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн2 сар 13. 8:55УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв2 сар 12. 14:30Засгийн газарт үнэт цаас гаргах эрхийг олголоо2 сар 12. 13:57УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв2 сар 12. 11:19Сар шинийн өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах хуваарь2 сар 12. 10:17С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” гэсэн гал унтраасан бодлого л хэрэгжиж байна2 сар 12. 10:13Их хэмжээний юань, долларыг хуурамчаар хэвлэсэн хэргийг шалгаж байна2 сар 12. 10:06Э.Ниндэв: Сүүлийн нэг жил 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хаслаа2 сар 12. 10:01Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна2 сар 12. 9:54УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэн дэх монгол эрсийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ2 сар 12. 9:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.