БЭЭЖИН, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /Kyodo/. Богино хугацаагаар аялах Японы жуулчдад зориулсан визгүй зорчих журмыг 2026 оны оны эцэс хүртэл сунгана гэж Хятадын тал даваа гарагт мэдэгджээ. Хоёр улсын удирдагчид “стратегийн, харилцан ашигтай” харилцааг дэмжих тухай хэлэлцээрийг саяхан байгуулсны дараа ийнхүү шийдвэрлэсэн байна.
Японы иргэдийг Хятадад 30 хүртэл хоног визгүй зорчих боломжийг олгодог энэхүү хөнгөлөлттэй журам нь анх 2025 оны эцэс хүртэл хүчинтэй хэрэгжих байсан юм. Түүнчлэн Хятадын тал Франц, Герман, Итали, Өмнөд Солонгос, Бразил зэрэг 40 орчим орны иргэдэд зориулсан визгүй зорчих журмуудыг сунгахаар шийдвэрлэснээ зарлажээ.
Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгост Японы Ерөнхий сайд Такаичи Санаэтай анх удаа нүүр тулан уулзах үеэрээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин олон нийтийн санаа сэтгэлийг сайжруулахын тулд ард түмэн хоорондын харилцан солилцоог өргөжүүлэхийг уриалсан юм.
Хятад улс “COVID-19” цар тахлын улмаас 2020 онд богино хугацаагаар аялах Японы жуулчдад зориулсан журмын хэрэгжилтийг түр зогсоосны дараа өнгөрсөн оны 11 дүгээр сараас сэргээсэн билээ.
Facebook
Twitter
Youtube


Тэрбумтнуудын тоогоор Хятад тэргүүлжээ
ШХАБ-аас мэдэгдэл гаргажээ
"Гарагуудын жагсаал" нэртэй байгалийн үзэгдэл бямба гарагт тохионо
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ
Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар Офицер цол хүртээхээр болжээ
Цахилгаан хэрэгслийн хог хаягдлаас алт гарган авчээ
Ванкүвэр хотноо Монгол ноолууран бүтээгдэхүүний хоёр дэлгүүр ажиллаж байна
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа.gif)

Сэтгэгдэл бичих