Төрийн байгуулалтын байнгын хороо болон Өргөдлийн байнгийн хорооны өнөөдөр /2025.11.04/-ийн хуралдаанаар иргэн Ц.Батболдын нийтийн өргөдлийн цахим системд гаргасан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, ...олгоно” гэсэн заалтыг хүчингүй болгох өргөдлийг хэлэлцэн, тус асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Хэрлэн, ажлын хэсгийн гишүүдээр УИХ- ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Баасанжаргал, О.Саранчулуун, С.Зулпхар, Л.Энх-Амгалан, Б.Пунсалмаа, О.Алтангэрэл, Г.Уянгахишиг нар ажиллана. УИХ-ын гишүүнд тэтгэмж олгох тухай хуулийн заалт нь 1997 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2006 оны нэмэлт өөрчлөлтөөр тэтгэмж олгох хугацааг 12 сар болгосон байна.
Гишүүдийн зүгээс УИХ-ын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх заалтыг хүчингүй болгохыг дэмжиж буйгаа илэрхийлж, өнөөгийн цаг үетэй уялдуулан шинэчлэх шаардлагатай гэв.
Facebook
Twitter
Youtube


С.Бямбацогт: Эрдэнэс таван толгой компанийн 581 гэрээг ил болгох шийдвэр гаргалаа
Б.Баатар Засгийн газрын эсрэг контентийн захиалагч гэдэг нь илчлэгдмэгц Б.Хурц руу ноцохын учир юу вэ
Газрын тосны хайгуул, олборлолтоо нэмэгдүүлэхийг хүсэв
Х.Ганхуягийг Шадар сайдаар томилох тухай албан бичгээ Ерөнхий сайд УИХ-д хүргүүлжээ
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
АНУ-ын ЭСЯ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа
МАН-ын бүлэг: Цалин, тэтгэврийн нэмэгдлийг урсгал зардлаас 1.1 их наяд төгрөгийг бууруулж шийдвэрлэнэ
УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.11.03-11.07.gif)

Сэтгэгдэл бичих