“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах асуудлаар мэдэгдэл хүргүүллээ


11-р сарын 5
9 цаг 48 минут

      Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж буй. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан “Өргөө” зочид буудалд ажиллааа. Тус зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах шүүхийн шийдвэр 10 гаруй жилийн өмнө гарсан ч өнөөдрийг хүртэл өмчилж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж тус шаардлагыг биелүүлээгүй байгаа юм. Тиймээс НЗДТГ-аас шаардлага хүргүүллээ.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Төрийн өмчийг зохих үнэлгээгүйгээр авсан энэ хэрэг 2012 онд Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Энэ асуудлаар “Өргөө” зочид буудлын эзэмшигчидтэй уулзалт товлож удаа дараа бичиг өгч байсан. Сүүлд энэ оны есдүгээр сард уулзалт товлоход хүндэтгэх шалтгаангүйгээр оролцоогүй. Тиймээс өнөөдөр нийслэл өмчөө авахаар мэдэгдэл хүргүүлж байна” гэлээ.

Тодруулбал, Улсын дээд шүүхийн 2012 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн №775 дугаар тогтоолоор НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2007 оны аравдугаар сарын 17-ны өдрийн 188 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2007 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдрийн 555 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Үүний дараа НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны наймдугаар сарын 16-ны өдрийн “Өргөө зочид буудал” НӨҮГ-ын үйл ажиллагааг сэргээх тухай” 90 дүгээр тогтоолоор үйл ажиллагааг нь сэргээж, “Өргөө зочид буудал” НӨҮГ-ын үйл ажиллагааг шинээр зохион байгуулах, өмч  хүлээлцэх комиссыг томилсон.

Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны зургаадугаар сарын 6-ны өдрийн “Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай” 83 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн “Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай” А/42 дугаар захирамжаар “Өргөө зочид буудал”-ыг нийслэлийн өмчид бүртгэх агуулга бүхий шийдвэр гарсан. Тус шийдвэрийг эс зөвшөөрч “Дун өргөө” ХХК-ийн 75 хувийн хувьцааг эзэмшигч “Хар дун” ХХК нь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улсын Дээд Шүүх уг маргааныг хянан үзээд, 2023 оны аравдугаар сарын 2-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор дээрх захиргааны актуудыг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Захиргааны актуудыг хянан шийдвэрлэсэн Улсын Дээд Шүүхийн тогтоолын үндэслэх хэсэгт дурдсаныг үндэслэн Нийслэлийн Засаг даргаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт “Дун өргөө” ХХК-ийг татан  буулгах ажиллагаа явуулах тухай хүсэлтийг 2023 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн №02-01/7444 тоот албан бичгээр хүргүүлсэн.

Мөн Нийслэлийн Засаг даргаас 2024 оны хоёрдугаар сарын 7-ны өдрийн 01/701 дугаар албан бичгээр нийслэлийн ШШГЕГ-т гүйцэтгэх хуудас болон нотлох баримтын шаардлага хангасан баримтуудыг хүргүүлсний дагуу нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас компанийг татан буулгах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн.

НИТХ-ын 2025 оны 25/03 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/266 дугаар захирамжаар “Дун өргөө” ХХК-ийн хувьцааг нийслэлийн өмчид шилжүүлэн авах асуудлаар хэлэлцээр хийх ажлыг зохион байгуулах саналыг боловсруулан танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа7 цаг 54 минутын өмнөЭнэ сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд 44.6 мянган га-д үр тариа болон төмс, хүнсний ногоо тариалаад байна7 цаг 59 минутын өмнөГазрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн тоног төхөөрөмж, эд ангиуд үйлдвэрийн талбайд бууж, барилга угсралт, суурилуулалтын ажил үргэлжилж байна8 цаг 3 минутын өмнө"Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна8 цаг 8 минутын өмнө“Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлнэ8 цаг 10 минутын өмнөХиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна8 цаг 13 минутын өмнөМонгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв9 цаг 14 минутын өмнө“Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг улсын хэмжээнд зохион байгуулж байна9 цаг 17 минутын өмнөСидней, Франкфурт хотод Ерөнхий консулын газар нээхийг дэмжив9 цаг 22 минутын өмнөБ.Чагнаадоржийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар томиллоо5 сар 13. 12:52НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд 80 мянган ам метр талбайд дугуйн зам, явган зам, авто зогсоол барьж байна5 сар 13. 12:47Ө.Шижир: ХХОАТ-ыг 1 хувь болгох хуулийн төсөл таны төлж буй 100 мянган төгрөгийн татварын 90 мянгыг таны халаасанд үлдээх зорилготой5 сар 13. 12:43ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ5 сар 13. 10:06Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ5 сар 13. 10:03Өнгөрсөн 36 жилд юу, юу, яаж өөрчлөгдөө вэ?5 сар 13. 9:59ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүлснийг танилцууллаа5 сар 13. 9:53Алдарт эхчүүдийг урамшуулахад тавьж буй шаардлагыг хасна5 сар 13. 9:49Фото сурвалжилга: Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна5 сар 13. 9:46Сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарлалаа5 сар 13. 9:02УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 сар 13. 8:58Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан5 сар 13. 8:54Багануур дүүрэгт 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж байна5 сар 12. 16:25Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, санал солилцлоо5 сар 12. 16:18Шаардлага хангаагүй аж ахуйн нэгжид 6,5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв5 сар 12. 14:29Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд эрүүл мэндийн төвийн цогцолбор барилгын ажил үргэлжилж байна5 сар 12. 14:26Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ5 сар 12. 14:22390 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг авсан гэх мэдээлэл ор үндэсгүй, худал мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна5 сар 12. 13:02Ажлын хэсгүүдийн ажлын явцад дүгнэлт хийж, шийдвэр гаргах талаар санал солилцлоо5 сар 12. 12:55Ираны тал ДАШТ-ий үеэр аюулгүй байдлын баталгаа шаарджээ5 сар 12. 12:52Зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж, татвараас зайлсхийсэн БНХАУ-ын иргэнийг албадан гаргажээ5 сар 12. 12:48
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.