Английн "Фүлхэм" багт өгөх 2 тэрбум төгрөгөө Ч.Номин хувиасаа төлчихвөл яасан юм бэ?


11-р сарын 5
10 цаг 02 минут

      УИХ-ын гишүүн Ч.Номин Соёлын Сайдаар ажиллаж байхдаа Их Британийн Премьер лигийн “Фүлхэм” клубтэй гэрээ байгуулж, тус баг нь бэлтгэлийн албан ёсны хувцас, хэрэгсэл дээрээ “Go Mongolia” гэдэг үг байрлуулахаар болсон билээ. Ач холбогдол, үр дүн муутай уг ажилд Ч.Номин 1,360,000 фунт стерлингийн үнийн дүнгээр гэрээ байгуулжээ.

Тус клубийн зүгээс уг нэхэмжлэлд дээрх гэрээний төлбөрийн үлдэгдэл 430 мянган фунт буюу ойролцоогоор 2 тэрбум төгрөг нэхэмжилсэн байна. Харин Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Яам уг төслийн зарцуулалтыг хянаж, гэрээний хугацаанд төлбөрөө төлөөгүй аж. 

Иймээс Английн хөлбөмбөгийн "Фүлхэм" клубээс Монгол Улсын Засгийн газрыг арбитрын шүүхэд өгсөн байна.

Ер нь Ч.Номин гэгчийг Соёлын Сайд, Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын сайдаар ажиллах үед энэ мэт тооцоо судалгаа муутай, бодит үр дүнг нь хэмжих боломжгүй, ач холбогдол багатай олон ажилд улсын төсвийн асар их мөнгийг зарцуулсан байх аж. Их Британийн Премьер лигийн бэлтгэлийн хувцсан дээрх “Go Mongolia” гэдэг бичгийг хараад Монголд ирэх жуулчин нэмэгдэхгүй гэдэг нь хэнд ч илэрхий. Гэрээний хүрээндээ тус багийн үдэшлэгт хүртэл захиалагчийг төлөөлж, хэсэг хүн оролцох заагдсан байсан нь хачирхалтай. Ер нь Ч.Номингийн хийсэн элдэв сурталчилгаа гэх ажлын ард мөнгө угаалт явагдсан байж мэднэ гэх хардлага байдаг.

Монгол Улсад тулгамдсан асуудал асар их байгаа. Английн хөлбөмбөгийн багт өгөх нь бүү хэл цалин, тэтгэврээ ч нэмэх боломжгүй сууна.

Нөгөөтэйгүүр УИХ л лав Английн "Фүлхэм" багт өгөх 2 тэрбум төгрөг өгөөрэй гэж тогтоол, шийдвэр гаргаагүй. Иймээс Английн "Фүлхэм" багт өгөх 2 тэрбум төгрөгийг Ч.Номин хатагтай хувиасаа төлчихвөл яасан юм бэ?

Эх сурвалж: Э.Солонго sonin.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн хүрээнд эрчим хүчний хэрэглээг 31 хувиар хэмнэнэ3 минут 50 секундын өмнөТэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж III сард олгох хуваарь8 минут 22 секундын өмнөХ.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно13 минут 49 секундын өмнө“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулна17 минут 14 секундын өмнөГуравдугаар сарын 9-нөөс нийтийн тээврийн 11 чиглэлийн нэршлийн эхний үсгийг өөрчилнө4 цаг 41 минутын өмнө“Гоо Бэхи-2026” эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 7-ны өдөр болно5 цаг 9 минутын өмнөХувийн эрх зүйн “Үндсэн хууль”-ийн шинэчлэлээр хүний эрх, бизнесийн орчныг эрүүлжүүлэн чөлөөлөхийг УИХ-ын дарга уриаллаа5 цаг 13 минутын өмнөНоос, ноолуурын экспортыг нэмэгдүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэхээр болов5 цаг 24 минутын өмнөДүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа5 цаг 31 минутын өмнөМонгол цэргүүд 1400 гаруй иргэнийг хамгаалалтад авчээ7 цаг 24 минутын өмнөШХАБ-аас мэдэгдэл гаргажээ7 цаг 29 минутын өмнөХуурамч бичиг баримт үйлдэн бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ7 цаг 33 минутын өмнө“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн мэдээлэл танилцуулга “PDAC 2026”-д оролцож буй хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна7 цаг 40 минутын өмнөЖ.Баясгалан: Монгол Улсад эмийн чанар муу байгаа гэдгийг би 100 хувь баттай хэлнэ7 цаг 54 минутын өмнө“Сэлбэ 20 минутын хот”-ын олон нийтийн бүсийн 15 байршилд хөрөнгө оруулах 28 санал иржээ8 цаг 2 минутын өмнөФранцын хөгжлийн агентлагийн бүсийн захирал А.Оберийг хүлээн авч уулзлаа8 цаг 9 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн8 цаг 14 минутын өмнөНэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр Энхтайваны өргөн чөлөө, гол гудамж замын ачаалал 13-20 хувиар буурна3 сар 2. 16:51Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна3 сар 2. 16:49Израил, Иран улс болон Ойрхи Дорнодын бүс нутагт байгаа иргэдийн анхааралд3 сар 2. 16:45А.Амартүвшин: Нийслэл умайн хүзүүний хорт хавдрын эсрэг кампанит ажлыг эхлүүллээ3 сар 2. 16:37Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар хийх хуваарь3 сар 2. 16:33Хотын дарга Х.Нямбаатар ЕСБХБ-ны Төв Ази, Монгол Улсыг хариуцсан Бүсийн захирал Хусейн Озхантай уулзлаа3 сар 2. 16:27Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв3 сар 2. 16:21“Бүргэдийн баяр-2026” энэ амралтын өдрүүдэд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно3 сар 2. 14:18Энэ долоо хоногийг дуустал үнэгүй үйлчлэх музейн цагийн хуваарь3 сар 2. 14:06Г.Занданшатар: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудын ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана3 сар 2. 14:01Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ3 сар 2. 12:23Энэ оны I улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ3 сар 2. 10:02Цаг агаар, зам орчны нөхцөл байдлын талаарх мэдээ3 сар 2. 9:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.