Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ


11-р сарын 5
12 цаг 24 минут

        Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны өнөөдрийн /2025.11.05/ хуралдаан 09 цаг 56 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааныг дэд хорооны дарга Д.Цогтбаатар даргаллаа. Хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв.

Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан. Тэрбээр, 2026 оны төсвийн төслийг “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр” болон “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө”-тэй уялдуулан боловсруулсныг дурдаад төсвийн төсөлд туссан онцлох арга хэмжээнээс товч танилцуулав. Тухайлбал, төсвийн урсгал зардлын хувьд, удирдах албан тушаалтны орон тоог бууруулж, төрийн албан хаагчдын нийт орон тооны тэлэлтийг хязгаарлахын зэрэгцээ Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, төсвийн байгууллагын үр ашиггүй зардлыг бууруулан, хэмнэгдсэн хөрөнгийг нийгмийн салбарт зарцуулж, улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдсэнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан улсын төсвөөс шимтгэлийг нь хариуцах иргэдийн шимтгэлд зориулж 79.0 тэрбум төгрөгийг нэмэгдүүлэхээр тусгасан байна.

Мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахаар болсонтой холбогдуулан хурлын бэлтгэл ажлыг хангах арга хэмжээнд шаардагдах зардлыг санхүүжүүлэх, геологийн салбарыг эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалтыг татах тааламжтай орчныг бүрдүүлэх, геологи, эрдэс баялгийн судалгааны ажлыг дэвшилтэт техник, технологиор гүйцэтгэх, эрдэс баялгийн сан хөмрөгийг арвижуулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний зардлыг 30 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгажээ.  

Засгийн газрын 2025 оны 255 дугаар тогтоолын хүрээнд аялал жуулчлалыг дөрвөн улирлаар хөгжүүлэх, эл салбарт салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд зориулж 6.0 хувийн хүүтэй, зургаа хүртэлх жилийн хугацаатай нийт 267.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгох, зээлийн хүүгийн дэмжлэгт зориулж 23.1 тэрбум төгрөгийг төрөөс хариуцан төлөх, мөн “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Шинэ хоршоо-чинээлэг малчин”, “Цагаан алт” “Атар-4” үндэсний хэмжээний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, хөдөө аж ахуйн салбарт хөнгөлөлттэй зээлийг олгож, төрөөс зээлийн хүүгийн дэмжлэг олгохоор төсвийн төсөлд тусгасан байна.

Харин улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг хуульд заасны дагуу 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн иргэдээс санал авч, сум дүүрэг, аймаг, нийслэл, салбар яамны түвшинд үе шаттайгаар төлөвлөснийг Сангийн сайд онцлоод “Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим систем”-ээр нийт 14.4 их наяд төгрөгийн санхүүжих дүн бүхий 1712 төслийн санал хүлээн авснаас холбогдох шалгуур үзүүлэлт, зарчим, бодлогыг харгалзан эрэмбэлж, 579 төсөл, арга хэмжээнд гурван их наяд 267.3 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр төсвийн төсөлд тусгасан гэв.

Нийт хөрөнгө оруулалтын 67 хувь буюу  хоёр их наяд 181.9 тэрбум төгрөг нь үргэлжлэн хэрэгжих бол, 33 хувь буюу нэг их наяд 85.5 тэрбум төгрөг нь шинээр хэрэгжих хөрөнгө оруулалт байна. Энэ нь 2022-2023 онд батлагдсан төслийн тоотой харьцуулахад хоёр дахин буурсан үзүүлэлт бөгөөд төслийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, үнэлэх, эрэмбэлэх, шалгуур үзүүлэлтийн чанар сайжирч байгааг илтгэж байна гэж байлаа.

Түүнчлэн 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтад хүний хөгжлийг дэмжих зорилгоор боловсрол, эрүүл мэндийн салбарт, бүсчилсэн хөгжил болон хувийн хэвшлийг дэмжиж, бизнесийн орчныг сайжруулах хүрээнд эрчим хүч, суурь дэд бүтцийн салбарт, гамшгийн эрсдэлийг бууруулж, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор онцгой байдлын салбарт, нийгмийн хэв журам, аюулгүй байдлыг хангах үүднээс батлан хамгаалах, гадаад харилцаа, хууль зүй, дотоод хэргийн салбарт шинэ хөрөнгө оруулалтыг түлхүү төлөвлөсөн байна.

Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн суурь зарлага 29.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн суурь тэнцэл 2.0 их наяд төгрөгийн ашигтай буюу ДНБ-ий 2.0 хувь байж, төсвийн тусгай шаардлагуудыг бүрэн хангахаар байгааг Сангийн сайд танилцуулгадаа дурдлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа багш нарын цалинг ямар үе шаттай, хэдэн хувиар нэмэхээр болсныг тодруулахын зэрэгцээ төсвийн хүрээний дунд хугацаанд багш нарын цалин төсвийн хэдэн хувийг нь эзлэхээр эдийн засгийн тооцоолол хийснийг тодруулав. Мөн эмч, эмнэлгийн ажилтнуудын цалингийн асуудал үүсэж эхэлсэн энэ нөхцөлд төсвийн ойрын болон дунд хугацааны бодлогод Засгийн газрын баримталж буй бодлого, шийдвэрийн талаар  тодруулсан. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Монгол Улсын төсвийг таван үе шаттайгаар хэлэлцдэг болж, салбар бүрээр нь төсвийн төслийг хэлэлцүүлдэг болсон ч боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалингийн асуудлыг тооцоолж чадаагүйг онцлоод хэлэлцүүлгүүдийн үр дүн амжилттай болсон гэж үзэж буй шалтгааныг лавлав. Тэрбээр нийслэлийн авто замын хашлага, явган замын хавтанг сольж, үр ашиггүй зардал нэмэгдүүлж буйд холбогдох хяналт тавьдаг эсэх, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийх ажлуудад зураг, төсөв, магадлан хийхгүй гэдэг ойлголт бий болсныг тодруулж байлаа.

Эдийн засаг, хөгжлийн яамны хувьд макро эдийн засгийн дунд хугацааны тооцоолол, гурван жилийн төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөлөлдөө урсгал зардлын ангиллаа бууруулах чиглэлийг барьж байгаа. Ер нь дотоодын нийт бүтээгдэхүүнд (ДНБ) эзлэх төсвийн зарлагын хэмжээг үе шаттайгаар бууруулах, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах, бизнес хувийн хэвшлийг дэмжсэн төсвийн бодлогыг дунд хугацаандаа хэрэгжүүлэх, үүнийгээ дэмжсэн хууль эрх зүйн орчныг сайжруулахаар бодлого, чиглэл гаргаад ажиллаж байна хэмээн ажлын хэсгээс  хариулсан. Мөн төсвийн төслийг Засгийн газар өргөн барихдаа төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байхаар тусгасан. Төслийг өргөн барьсны дараа нөхцөл байдал өөрчлөгдөж, боловсролын салбарын багш нарын цалинг тодорхой хувиар, үе шаттайгаар нэмэх хэлэлцээр болсон. Энэ асуудал нь эргээд эх үүсвэрээр хязгаарлагдан шийдэгдэх тул ажлын хэсэг ажиллаж байна гэв. 

Харин эмнэлгийн ажилтан, эмч нарын цалингийн талаар өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж, 2027 оныг эрүүл мэндийн салбарын жил болгон зарлахаар болсон. Үүнтэй холбоотойгоор 2027 онд эрүүл мэндийн салбартаа түлхүү анхаараад явна гэж ярилцсан хэмээн ажлын хэсгээс хариулав. Түүнчлэн төсвийн төслийн хэлэлцүүлгийг энэ жил өргөн хүрээнд хийсэн. Төсвийн байнгын хороо долоон сэдвээр хэлэлцүүлгийг танхимаар хийсний зэрэгцээ цахимаар иргэдийн санал, хүсэлтийг авсан. Давхардсан тоогоор нийт 200 гаруй мянган хүн хамрагдаж, санал хүсэлтээ тодорхой хэмжээнд өгч оролцсон гэх тайлбарыг ажлын хэсгээс өглөө.

Дараа нь Монгол Улсын 2026 оны төсвийн төслүүдийн талаарх Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа, Ч.Номин нараас гаргасан саналын томьёоллуудаар санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Энэ үеэр Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Д.Цогтбаатар гишүүдээс гаргасан саналууд нь Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг дээр ярилцсан асуудлуудтай давхардаж буй тул дэд хорооны гишүүд дэмжээгүй гэдгийг зөвөөр ойлгоорой гэж байлаа.

Хуулийн төслүүдийн талаарх Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны  санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна3 сар 7. 14:57Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв3 сар 7. 14:51Г.Занданшатар: Эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүртээх бодлогын тэргүүнд гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд байна3 сар 7. 14:35“Ухаалаг хот”-ыг хөгжүүлэхэд Япон улстай хамтран ажиллана3 сар 6. 18:09УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Иргэн, аж ахуйн нэгжүүдийг зөвшөөрөл авахад хүндрэл учруулснаар авлига, хээл хахуулийн асуудал болон даамжирдаг3 сар 6. 18:06Метроны чиглэлээр БНСУ-д магистрт суралцах долоон оюутантай хариуцлагын гэрээ байгууллаа3 сар 6. 17:57Монгол Улс жендэрийн үзүүлэлтээр 20 байр урагшилжээ3 сар 6. 17:54Их хотын шилдэг бүсгүйчүүдийг шалгарууллаа3 сар 6. 17:49Б.Одбаяр: 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг засаж шинэчилнэ3 сар 6. 14:29Эцэг, эхчүүдийг насанд хүрээгүй хүүхдэдээ суррон худалдан авч өгөхгүй байхыг уриаллаа3 сар 6. 11:30Тэрбумтнуудын тоогоор Хятад тэргүүлжээ3 сар 6. 11:25Нурууны мэдрэлийн ёзоорын өвдөлт намдаах тарилга нэвтрүүлжээ3 сар 6. 11:20Шар усны үерийн аюулын зураглалаар нийт нутгийн 2.5 хувь нь маш их, аюулын зэрэглэлтэй байна3 сар 6. 10:12Ойрхи дорнодоос буцах хүсэлтээ өгсөн148 иргэнийг авчрах боломжийг судалж байна3 сар 6. 10:01Хүүхэд хохирсон гэмт хэргийн тоо улсын хэмжээнд 18.2 хувиар буурлаа3 сар 6. 9:47УИХ-ын дарга Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ3 сар 6. 9:14Цаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна3 сар 6. 9:07Л.Хосбаяр: Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна3 сар 5. 17:02Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ3 сар 5. 16:59Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ3 сар 5. 16:53Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна3 сар 5. 15:06“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо3 сар 5. 15:032026 оны “Оюутан цэрэг”-ийн бүртгэл үргэлжилж байна3 сар 5. 12:36“Хотула” аппликейшн ашиглан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо3 сар 5. 10:12УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална3 сар 5. 10:09Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ3 сар 5. 9:59УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Чех Улсад албан ёсны айлчлал хийлээ3 сар 5. 9:55“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалт зарласантай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгч, төслийг танилцууллаа3 сар 5. 9:51УИХ-ын дарга Н.Учрал: Алтанбулагийн чөлөөт бүс нь Евразийн худалдааны түр хэлэлцээрийн гол гарц болно3 сар 5. 9:11Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн3 сар 5. 9:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.