ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 08 дугаар дүгнэлтийн тухай хэлэлцлээ


11-р сарын 5
13 цаг 51 минут

       Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.11.05) хуралдаан 10 цаг 33 минутад гишүүдийн 64 хувийн ирцтэйгээр эхэлж, Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 08 дугаар дүгнэлтийн тухай хэлэлцэв.

Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 08 дугаар дүгнэлтийн “Нэгтгэн дүгнэх” хэсэгт “… энэхүү дүгнэлт Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр бөгөөд Улсын Их Хурал энэ талаар хүлээн зөвшөөрөх эсэх шийдвэр гаргахгүй.” хэмээснийг Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар танилцуулаад, иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10.1-д заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд дурдсан асуудлыг хууль, эрх зүйн хувьд хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэж, гишүүд саналаа илэрхийлнэ хэмээн тодотгосон.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Х.Баасанжаргал, Ж.Баярмаа, П.Сайнзориг, Д.Ганбат, О.Номинчимэг нар үг хэллээ. Х.Тэмүүжин гишүүн хууль зүйн холбогдох лавлагааг гаргах, эрх зүйн орчныг сайжруулах, ойлголтоо тодорхой болгох, хууль тогтоох чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэх хэрэгцээ байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч, судлаачид, эрдэмтэд, хуульчдыг оролцуулан өргөн бүрэлдэхүүнтэй, нухацтай хэлэлцүүлэг хийх шаардлагатай гэдэг санал хэллээ. Х.Баасанжаргал гишүүн Үндсэн хуулийн цэц нэг дүгнэлтээр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалах үйл ажиллагаа болон "Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай" Улсын Их Хурлын 2025 оны 95 дугаар тогтоолын талаарх хоёр тусдаа асуудлыг нэгтгэн шийдвэрлэсэн гэв. Тэрбээр “Дүгнэлтэд дурдагдсан хоёр асуудлын нэгийг л Улсын Их Хурал хэлэлцэж байна. Тэгвэл Улсын Их Хурлын 2025 оны 95 дугаар тогтоолыг хэрхэх талаар тодорхойгүй байдал үүсэх болно. Тус тогтоол өнөөдөр хүчинтэй эсэх, Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 08 дугаар дүгнэлтэд “… энэ тогтоолыг хүчингүй болгосугай” гэж бичээгүй байгаа учир Улсын Их Хурал тухайн шийдвэрээ хүчингүй болгох эсэх нь тодорхойгүй байна. Үндсэн хуулийн зөрчил үүсгэхгүйн тулд Хууль зүйн байнгын хороо нухацтай хэлэлцээд, тодорхой шийдэл гаргах ёстой” гэв.

Ж.Баярмаа гишүүн Улсын Их Хурлын 2025 оны 95 дугаар тогтоол хүчин төгөлдөр эсэх талаар болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалах үйл ажиллагаатай холбоотой дүгнэлтийн мөрөөр хэрхэн шийдвэрлэх талаар байр сууриа илэрхийлсэн бол П.Сайнзориг гишүүн “Энэхүү дүгнэлтийг хэлэлцээд дахин Цэцийн маргаан руу орох нөхцөл бүрдэх гэж байна. Өнөөдөр Монгол Улсын Үндсэн хууль, Цэцийн дүгнэлтийн аль нь илүү хүчин чадалтай болохыг дэнслэх гэж байна. Ямар ч үед Үндсэн хуулиа л бид дагаж мөрдөнө” хэмээлээ. Тэрбээр Үндсэн хуулийн цэц нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлалгүй, мөн зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн дүгнэлт гаргасан болохыг тэмдэглээд “Үндсэн хууль бол нийгмийн гэрээ, энэ гэрээний нэг тал нь ард түмэн. Ард түмний төлөөлөл бол Улсын Их Хурлын гишүүд. Тэгэхээр Үндсэн хуулийг парламент сахин хамгаалах институц. Үндсэн хуулийг ийн бүдгэрүүлж, үзэл санааг гуйвуулж байгаад харамсаж байна” гэв. Д.Ганбат гишүүн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 08 дугаар дүгнэлтийг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол О.Номинчимэг гишүүн Үндсэн хуулийн цэц нь дээрх дүгнэлтийг гаргахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийг биш, 3 дахь хэсгийг баримтлах ёстой байсан хэмээн үзэж буйгаа илэрхийлэв.

Монгол Улсын Үндсэн хуулийг баримтлан Үндсэн хуулийн цэц их суудлынхаа хуралдаанаар шийдвэр гаргасан байхад хууль тогтоогчийн хувиар дахин тайлбарлах, санал нийлэхгүй зэрэг үндэслэлээр хандах нь нийгмийн тохиролцоог хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн илрэл болно гэж Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хэлээд “Бид Үндсэн хуультай маргаад байвал маргаан хэзээ ч дуусахгүй. Аливаа төрлийн маргааныг шийдвэрлэхэд нэг тал нь сэтгэл ханамжтай, нөгөө тал сэтгэл дундуур үлддэг. Бид шүүхийн шийдвэрийг дагаад явна гэдэг нийгмийн гэрээтэй” гэлээ.

Хуралдааны төгсгөлд Д.Цогтбаатар дарга Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Улсын Их Хурлын дэд даргыг огцруулах асуудлыг нэр дэвшүүлсэн нам, эвслийн бүлгийн хүсэлтээр шийдвэрлэхээр заасан бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 08 дугаар дүгнэлтийн нэг дэх хэсгийн хүрээнд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг Улсын Их Хурлын дэд даргыг огцруулах хүсэлтээ Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар шийдвэрлүүлэх нь зүйтэй хэмээв. Мөн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 08 дугаар дүгнэлтийн хоёр дахь хэсгийн хүрээнд Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны шийдвэрээр хүчингүй болсон Улсын Их Хурлын 2025 оны 95 дугаар тогтоолд холбогдох кодификац хийж, зарлан нийтэлж, мэдээлэх ажлыг хийх шаардлага үүсэж байгааг дурдлаа. Үүгээр Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа37 минут 55 секундын өмнөБаянзүрх усан спорт цогцолборын ойр орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил дууслаа1 цаг 31 минутын өмнө2026 оны I улиралд 1235 эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав1 цаг 36 минутын өмнөЕрөнхийлөгчийг төлөөлөн зөвлөх Э.Одбаяр “Нэг эрүүл мэнд” дээд хэмжээний уулзалтад оролцов2 цаг 44 минутын өмнө“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна2 цаг 49 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 143 удаагийн дуудлага бүртгэгджээ3 цаг 41 минутын өмнөИраны боомтуудыг бүслэх ажиллагаа явуулна3 цаг 44 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.13-04.174 цаг 15 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 цаг 20 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан4 цаг 22 минутын өмнөЦ.Ганзориг: "Ерөнхийлөгч эрх мэдлээ нэмэх гэж байна" гэх ойлголт үндэслэлгүй4 сар 12. 13:08Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа4 сар 11. 9:08“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ4 сар 10. 19:18Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ4 сар 10. 17:10Ерөнхий сайд ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр, эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлт илэрхийллээ4 сар 10. 17:05“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн замыг албан ёсоор хэмжиж, баталгаажууллаа4 сар 10. 17:00Санхүүгийн хоршооны тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв4 сар 10. 16:57“Эрдэнэс алт ресурс” ХХК Уул уурхай эрдэс баялаг, эрчим хүчний салбарынхны нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож байна4 сар 10. 16:50Чингүнжавын гудамжийг тохижууллаа4 сар 10. 16:14Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ4 сар 10. 13:16Нийслэлийн нутаг дэвсгэрт 14 байршилд Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг Газрын биржийн цахим системээр зохион байгуулна4 сар 10. 13:12“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно4 сар 10. 12:22Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ4 сар 10. 10:26АН-ын бүлэг УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцүүлгээс завсарлага авлаа4 сар 10. 10:20“Эрдэнэс алт ресурс” ХХК “Дусал цус-Амьдрал бэлэглэнэ” уриатай цусны донорын өдөрлөг зохион байгууллаа4 сар 10. 10:14Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно4 сар 10. 10:07“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг үргэлжилж байна4 сар 10. 10:05Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 10. 10:01Өнөөдрөөс суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцож эхэлнэ4 сар 10. 9:58Дунд гол руу техникийн бохирдолтой хөрсний усаа шавхсан “Лонсин Монголиа” ХХК-ийн зөрчлийг илрүүлж, таслан зогсоолоо4 сар 10. 9:54
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.