Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталлаа


11-р сарын 6
8 цаг 55 минут

      Монгол Улсын Их Хурлын чуулганы (2025.11.05)-ийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын дэд даргыг огцруулах болон сонгох тухай асуудлуудыг хэлэлцэхээр товлоод байсан юм. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 08 дугаар дүгнэлт, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус хуралдааны шийдвэр, Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороодын өнөөдрийн хуралдааны танилцуулгуудыг харгалзан, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяаг дэд даргын албан тушаалаас огцруулах санал оруулж буйгаа Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд танилцууллаа.

Харин Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин тус бүлгийн өчигдрийн буюу ээлжит бус 2025 оны 11 дугаар сарын 04-ний өдрийн ээлжит бус хуралдааны Үндсэн хуулийн цэцийн 08 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авах ёстой гэсэн шийдвэрийг танилцуулаад, Улсын Их Хурлын 2025 оны 95 дугаар тогтоолыг хэрхэх тухай хэлэлцэх зэргээр Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхтэй холбоотой ажлуудыг хийгээгүй байгаа тул бүлгээрээ дахин ярилцах шаардлагын үүднээс энэхүү хэлэлцэж буй асуудлаар таван өдрийн завсарлага авах санал гаргав. Нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлогдсон асуудал нь зөвхөн Улсын Их Хурлын дэд даргыг огцруулах, сонгох асуудал бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 24 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу энэ асуудалд нь Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн бүрэн эрхийн асуудал тул хэлэлцэн, дэмжиж шийдвэрлэхийг тус бүлгийн дарга Ж.Батжаргал хүссэн юм. Гэвч чуулганы нэгдсэн хуралдааныг даргалан явуулсан Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасныг үндэслэн Улсын Их Хурал дахь АН-ын бүлэгт хэлэлцэж буй асуудлаар таван хоногийн завсарлага өглөө. Ийнхүү эхний асуудал буюу Улсын Их Хурлын дэд даргыг огцруулах тухай асуудлаар АН-ын бүлэг завсарлага авсан тул дараагийн буюу Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай асуудлыг хойшлууллаа. Мөн эдгээр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний үндсэн дээр үргэлжлүүлэн хэлэлцэх байсан “Улсын Их Хурлын даргын үүрэг гүйцэтгүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав.

Ингээд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг явуулав. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, хуулийн төслийн талаарх Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Жангабыл нар танилцуулав. Хоёр улсын Засгийн газар хоорондын “Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг соёрхон баталж, хэрэгжүүлснээр иргэд Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улсад ажилласан, шимтгэл төлсөн хугацаагаа нэгтгэн тооцуулж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох, мөн хоёр улсаас хуримтлалын тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэж нийгмийн хамгааллын баталгаа сайжрах юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Э.Болормаа, С.Зулпхар, Б.Бейсен, А.Ариунзаяа, М.Мандхай, Д.Бум-Очир, П.Сайнзориг, Д.Ганбат, Ц.Туваан нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд энэ төрлийн хэлэлцээрийг ямар улсуудтай байгуулсан болон цаашид ямар улсуудтай байгуулахаар ажиллаж байгаа, зарим хэлэлцээрийг шинэчлэн байгуулах, мөн хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн бүртгэл, судалгааг боловсронгуй болгож, нийгмийн баталгааг хангах, Монгол Улсын нийгмийн даатгалын тогтолцоог олон улсын жишигт хүргэх, шударга ёсонд нийцүүлэх, тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлэх, холбогдох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, хэлэлцээр байгуулж байгаа улсуудын нийгмийн даатгал, тэтгэврийн тогтолцоог Монгол Улсын тэтгэврийн тогтолцоотой харилцан нийцүүлэх, тэтгэвэр тооцох аргачлалыг иргэдэд ашигтайгаар боловсруулж хэрэглэх, монголчууд олноороо ажиллаж, амьдардаг улс орнуудтай энэ төрлийн хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлэх зэрэг олон талын асуудлаар байр сууриа илэрхийлэн үг хэлж, хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай талаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжсэн тул Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль батлагдсанд тооцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 11 мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлэв1 цаг 20 минутын өмнөТомуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна1 цаг 25 минутын өмнөТөрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно3 цаг 26 минутын өмнөШүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна4 цаг 48 минутын өмнөАИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал4 цаг 53 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ4 цаг 58 минутын өмнө“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ5 цаг 4 минутын өмнөЗасгийн газар ээлжит бусаар хуралдаж байна5 цаг 32 минутын өмнө“Холын цагаан манан” уран сайхны кино 2026 онд үзэгчдийн хүртээл болно5 цаг 36 минутын өмнөӨнөөдөр тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцоно6 цаг 18 минутын өмнөЗуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ6 цаг 23 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.12.15-12.196 цаг 38 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн6 цаг 43 минутын өмнөГамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа12 сар 13. 11:48Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо12 сар 13. 11:45Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа12 сар 13. 11:39Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ12 сар 12. 16:50“Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай12 сар 12. 16:463 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ12 сар 12. 16:40Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав12 сар 12. 16:31Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ12 сар 12. 16:25Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ12 сар 12. 12:30Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа12 сар 12. 12:27Аюултай хот: Замаа шинэчилсэн ч иргэд бэртсээр байна12 сар 12. 11:04Тайландын Ерөнхий сайд парламентыг тараажээ12 сар 12. 10:58УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 12. 10:54Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо12 сар 12. 10:17"Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна12 сар 12. 9:40Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 3 жилийн хорих ялаар шийтгэнэ12 сар 12. 9:33Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв12 сар 12. 9:27
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.