Цаг агаар: Улаанбаатарт их цас орж, цасан шуурга шуурна


11-р сарын 7
9 цаг 18 минут

       Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: 7-ны өдөр Хэнтийн нутгаар ахиухан хэмжээний цас орно.

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 7-ны өдөр Төв, Сэлэнгийн зүүн, Сүхбаатарын хойд хэсэг, Дархан-Уул, Дорнодын нутгаар их цас орно. 

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 7-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний цас орж, 7-8-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхитай байхыг онцгойлон анхааруулж байна. 

Арваннэгдүгээр сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 6-11 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Их цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 0 хэм орчим байна

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Их цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 2-4 радус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Их цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.

Арваннэгдүгээр сарын 08-наас 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Арваннэгдүгээр сарын 08-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний цас, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 8-нд говь, талын нутгаар, 11-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ой тогтоолтын дэлхийн аваргаас монгол хүүхдүүд 22 медаль хүртлээ37 минут 18 секундын өмнөГэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 11 мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлэв3 цаг 12 минутын өмнөТомуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна3 цаг 16 минутын өмнөТөрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно5 цаг 18 минутын өмнөШүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна6 цаг 39 минутын өмнөАИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал6 цаг 45 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ6 цаг 50 минутын өмнө“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ6 цаг 56 минутын өмнөЗасгийн газар ээлжит бусаар хуралдаж байна7 цаг 24 минутын өмнө“Холын цагаан манан” уран сайхны кино 2026 онд үзэгчдийн хүртээл болно7 цаг 28 минутын өмнөӨнөөдөр тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцоно8 цаг 9 минутын өмнөЗуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ8 цаг 14 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.12.15-12.198 цаг 29 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн8 цаг 34 минутын өмнөГамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа12 сар 13. 11:48Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо12 сар 13. 11:45Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа12 сар 13. 11:39Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ12 сар 12. 16:50“Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай12 сар 12. 16:463 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ12 сар 12. 16:40Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав12 сар 12. 16:31Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ12 сар 12. 16:25Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ12 сар 12. 12:30Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа12 сар 12. 12:27Аюултай хот: Замаа шинэчилсэн ч иргэд бэртсээр байна12 сар 12. 11:04Тайландын Ерөнхий сайд парламентыг тараажээ12 сар 12. 10:58УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 12. 10:54Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо12 сар 12. 10:17"Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна12 сар 12. 9:40Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 3 жилийн хорих ялаар шийтгэнэ12 сар 12. 9:33
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.