Гишүүдийн талцал хуваагдал төсөв дээр үргэлжлэв


11-р сарын 7
10 цаг 16 минут

       Парламент энэ сарын 15-ны дотор ирэх оны Төсвийн хуулийг батлах ёстой.  Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн хэлэлцүүлгийг хийх байсан ч МАН-ын бүлэг эхлээд завсарлага авсан.  Улмаар үдээс хойших хуралдаан 14:00 цагаас үргэлжлэх ёстой байсан ч МАН-ын бүлэг дахин завсарлага авч байна гэж тус бүлгийн дэд дарга Ж.Алдаржавхлан мэдэгдэв. Тэрээр “МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэх шаардлага байгаа учраас завсарлага авч байна” гэв. Харин УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж 15:30 цаг хүртэл завсарлага өгч байна гэж тодотгосон юм.  

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Төрийн ажлыг гялс явуулъя, МАН-ынхан Юун байр суурь нэгтгэх вэ. Яасан нэгтгэж ханадаггүй юм. Юун дээр нэгтгэх гэсэн юм. Засгийн газар нь тогтож үлдэхийн тулд УИХ -ыг авлигаддаг. Тэр авлигаа явуулах уу, байх уу гэдгээ ярилцдаг. Монголчууд харж байна ш дээ, хэд завсарлага авах гэсэн юм” гэж шүүмжлэв. 

Х.Ганхуяг VS Ц.Сандаг-Очир 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Төсвөөр наймаа хийж, Засгийн газрыг авч үлдсэн нь илчлэгдлээ

МАН-ын бүлгийн хурал дууссан ч гишүүд  байр сууриа нэгтгэж чадсангүй бололтой.  Хоёр талд мэдээлэл хийлээ. Ардчилсан намын зарим гишүүд Засгийн газрыг огцруулах асуудал дээр кнопоо үнэд хүргэж, өөрсдөдөө ашигтай төсөв батлах гэж байгаа хэмээн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир мэдээллээ. Тэрээр " 20-иод хоногийн өмнө Засгийн газрыг огцруулах асуудал яригдаж, эрх баригч МАН хоёр хуваагдсан. Гэтэл сөрөг хүчин болох АН эрх баригчдыг өвөрт орж, Засгийн газрын улаан цээжээрээ хамгаалаад байсны учир олдлоо. Энэ 111 төсөл хөтөлбөрийн дийлэнх нь АН, ХҮН намын гишүүдийн тойргийн хөрөнгө оруулалтын ажлууд болж орж ирж байна. Үүнийг манай намын дийлэнх гишүүд нь мэдээгүй. Энэ бол кнопоороо наймаалцаж, Засгийг хадгалсан хэрэг. 1.1 их наяд төгрөгийн үнэтэй Засгийн газар байжээ.  Ард түмнээсээ нууж, хадгалж, "Цалин, тэтгэвэр нэмэх мөнгө байхгүй" гэж байсан нөхдүүд сандал суудал наймаалцсан мөнгөө өнөөдөр гаргаж ирж байна. Шинжлэх ухааны байгууллагын хөрөнгийг хасчхаад АН-ын тойргийн зам, гүүр, инкубаторт зарцуулах гэж байгаа нь хулгай, луйвар шиг харагдаж байна. Төсвийг энэ чигээр нь баталж болохгүй.  УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж өнөөдрийг хүртэл МАН-ын бүлгийн эрхэд халдаж, дэд даргыг сонгуулахгүй байгаа нь үүнтэй холбоотой. Энэ суудал дээр сууж байгаа үедээ төсвийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж, батлаад, дараа нь буух гэж байна. Ийм бүхэл бүтэн хулгайн систем өнөөдрийг хүртэл явж иржээ. Тийм учраас АН-ын шударга гишүүд ээ, сөрөг хүчний үүргээ хийгээч. Ард түмний өмнө тангарагтаа үнэнч байгаарай" гэлээ.

УИХ-ын гишүүн, Төсвийн ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг: АН-ын гишүүдтэй төсөв наймаалцсан асуудал байхгүй

-Зардлаа бууруулахдаа төрийн албан хаагчдын цалин хөлс, хүүхдийн мөнгө, нийгмийн даатгалын сан, халамжийн сан, боловсролын салбарын гүйцэтгэл, улсын төсвөөс санхүүжих эрүүл мэнд, боловсролын байгууллагуудын санхүүжилт, гадаад зээлийн тусламжаар санхүүждэг урсгал зардал, зээлийн хуваарьт төлбөрт огт хүрээгүй. Ингэхдээ 474 тэрбум 111 сая төгрөгийг бууруулж, зарим зардлыг хуваарилж багасгасан.Урсгал зардлыг ийм байдлаар хураангуй болгосон бол хөрөнгийн зардлыг бууруулахаас өөр аргагүй нөхцөл үүссэн. Нийт 331 тэрбум төгрөгийн хөрөнгийн зардлыг бууруулсан. Үүнд эрүүл мэндийн салбар, 2026 онд дуусах хөрөнгө оруулалтуудыг орхиж, бүтээн байгуулалтын ажлыг хойшлуулахгүй байхаар төлөвлөсөн. Харин 2027, 2028 онд дуусах төслүүдийн санхүүжилтээс 15 хувийг татсан. Ингэхдээ 2027 онд гүйцэтгэл дээрээ илүү мөнгө тавьж шийдэх боломжтой. Гэхдээ манай нам дотор, бүлэг дээр үл ойлголцол үүссэн. Ажлын хэсэг, байнгын хорооны санал хураалт дээр ажлын хэсгийн есөн гишүүн, манай намаас таван гишүүн байсан. Би аль болох бүх талын оролцоог хангахыг оролдсон ч 30-аас хоёр гишүүн ороод, гараад явчихсан. Үлдсэн дөрвөн гишүүн бол сөрөг хүчний саналуудыг дэмжсэн. Байнгын хорооны хуралдаанаас ч мөн зарим гишүүд гараад явчихсан. Ингэхээр АН-ын саналууд дэмжигдэж, манай намын саналууд унаад байгаа. Гэтэл энийг АН-тай хуйвалдаж, санал өгч, авалцаж, наймаалцаж байгаа гэж ярьж байна. Санал хураалт явагдах үед манай намын гишүүд олонх биш байсан учраас АН-ын саналууд дэмжигдсэн. Байнгын хорооны хурлыг зогсоох боломжгүй. Бүсчилсэн хөгжлийн тухайд их ярьсан. 2024 онд бүсчилсэн байдлаар сонгууль хийгээд, зураг төсөв гаргаж, Ерөнхий сайд болон гишүүд аймгуудаар очиж уулзалт хийсэн. Тодорхой эх үүсвэр тавьж, бүсийн гишүүд хурлаа хийж, хавсралт оруулах чиглэл өгсөн. Ингэхдээ 979 тэрбум төгрөгийг босгоод, багш, эмч нарын цалин, тэтгэврийн асуудлыг шийдэх урсгал зардлын зохицуулалт хийж байна. Бүсчилсэн хөгжилтэй холбоотой УИХ-ын дэд хороо байгуулж, хавсралт гаргах чиглэл өгсөн. Аймаг, сумаараа хуваагдахгүй гээд бүсчилсэн сонгууль явуулах болсон. Бүсчилсэн хөгжилд мөнгө тушаахгүй бол хөгжил явахгүй. Манай бүлэг дээр яригдсан зүйлс барьцаалал болж эхэлж байна. "Их Хурлын дэд даргын асуудал, Х.Булгантуяагийн асуудлыг шийд" гэж байна. Төсвийн ажлын хэсэг, байнгын хороо хуулиараа явж байгаа. Их Хурлын дэд даргыг бүлгээсээ шийдвэр гаргаад, дэмжээд оруулсан. Одоо барьцаалж, төсвийг батлахгүй гэх шантааж хийж байгаа нь зориуд юм шиг санагдаж байна. Ажлын хэсэг тэнцвэр, хязгаарыг давахгүй, тусгай шаардлагыг хангасан эсэхэд анхаарна. Урсгал зардлыг 24 хувьтай, хөрөнгийн зардлыг хувь хэмжээнд барина. Харин аливаа гишүүний санал өгөх эрхийг хязгаарлаж болохгүй” гэлээ.

“Одоогоор Хөгжлийн сан дээр хуримтлал байхгүй”

Ийнхүү УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны завсарлага дууссан ч МАН-ын гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанд орж ирсэнгүй. 68 гишүүнээс долоон гишүүн ирцээ бүрдүүлж хуралдаан эхэлсэн. 
УИХ-ын гишүүн 
Дав.Цогтбаатар: 
-Эдийн засаг, хөгжлийн яам өөрөө прогноз хийгээд явж байгаа. Алт тогтмол өсөж ирсэн, гэтэл хөрөнгө оруулалт менежментийнхээ компанийг яагаад хөдөлгөж чаддаггүй юм. 
Шадар сайд Н.Учрал: 
-Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар Хөгжлийн санг Эдийн засаг, хөгжлийн яам хариуцдаг. Хөгжлийн сан ямар төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх вэ гэдэг жагсаалтыг УИХ- аар батлуулдаг.  Одоо Хөгжлийн сан дээр хуримтлал байхгүй. Д.Цогтбаатар гишүүний хэлж байгаагаар хөрөнгө оруулалтын сангийн жишгээр хөрөнгө оруулалт менежментийн компаниар удирдуулаад эрсдэлгүй хөрөнгөд хөрөнгө оруулах, хувьцаа авах, Засгийн газрын бонд, үнэт цаас авах чиглэлээр ажиллах эрх зүйн орчин бүрдсэн. Гэхдээ Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж Хөгжлийн санг санхүүжүүлэх зорилгоор хуулийн төсөл дээр ажиллаж байна. Удахгүй оруулж ирнэ.
УИХ-ын гишүүн Ө.Шижир: 
-МАН-ынхан төсвөө мартсан уу, ажлаа хийе. Ажилт хаялт зарлаад байгаа юм уу. Тийм бол тэрийгээ хэл.УИХ дахь МАН-ын бүлгийн 68 гишүүнээс долоо нь л байна. Нэг бол ажил хаялтаа албан ёсоор зарладаг юм уу. Цалингаа нэмье гээд байгаа юм уу. Засгийн газар есдүгээр сарын 1-нд Монгол Улсын 2026 оны төсөв өргөн барьсан, түүнээс хойш 76 хонолоо. 76 хоногийн  56  хоногт нь та нар ямбийтлаа зодолдлоо, төсвөө хэлэлцье. Намынх нь зовлон төрийн зовлон болдог юм байна.  Чуулгандаа суухгүй байгаа гишүүдийг дахиж битгий сонгоорой гэв. 

Эх сурвалж: Т.БАТСАЙХАН “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ой тогтоолтын дэлхийн аваргаас монгол хүүхдүүд 22 медаль хүртлээ38 минут 21 секундын өмнөГэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 11 мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлэв3 цаг 13 минутын өмнөТомуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна3 цаг 18 минутын өмнөТөрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно5 цаг 19 минутын өмнөШүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна6 цаг 40 минутын өмнөАИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал6 цаг 46 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ6 цаг 51 минутын өмнө“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ6 цаг 57 минутын өмнөЗасгийн газар ээлжит бусаар хуралдаж байна7 цаг 25 минутын өмнө“Холын цагаан манан” уран сайхны кино 2026 онд үзэгчдийн хүртээл болно7 цаг 29 минутын өмнөӨнөөдөр тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцоно8 цаг 10 минутын өмнөЗуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ8 цаг 15 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.12.15-12.198 цаг 31 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн8 цаг 36 минутын өмнөГамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа12 сар 13. 11:48Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо12 сар 13. 11:45Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа12 сар 13. 11:39Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ12 сар 12. 16:50“Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай12 сар 12. 16:463 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ12 сар 12. 16:40Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав12 сар 12. 16:31Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ12 сар 12. 16:25Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ12 сар 12. 12:30Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа12 сар 12. 12:27Аюултай хот: Замаа шинэчилсэн ч иргэд бэртсээр байна12 сар 12. 11:04Тайландын Ерөнхий сайд парламентыг тараажээ12 сар 12. 10:58УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 12. 10:54Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо12 сар 12. 10:17"Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна12 сар 12. 9:40Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 3 жилийн хорих ялаар шийтгэнэ12 сар 12. 9:33
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.