Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан нар өнөөдөр (2025.11.07) Төрийн ордны гадаа жагсаж байгаа иргэдийн төлөөлөлтэй уулзаж, санал, бодлыг нь сонслоо. Ирэх оны төсөвт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрах зардал, тэтгэмжийг нэмэгдүүлэхгүй үлдээсэн нь нийгмийн бусад төлөөллөөс дорд үзсэн хандлага хэмээн бухимдаж байгаагаа жагсагчид илэрхийлсэн юм. Хэнийг ч ялгаварлах ёсгүй, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг анхаарлын гадна орхихгүй гэсэн байр суурийг баримтлахаа Улсын Их Хурлын гишүүд мэдэгдлээ.
Тухайлбал Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлыг жижиг зүйл мэтээр ойлгож, бусад асуудлыг чухалчилж эрэмбэлэн төсөвлөдөг учраас өнөөдөр манай нийгэмд бүхэл бүтэн орхигдсон бүлэг үүсээд байна. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал, хүсэлтийг дэмжиж, ажиллана гэв.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, парламент хүнээ бодсон шийдвэр гаргах шаардлагатай тулгарсан. Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал маш хүнд байна. Тэтгэмжийг нэмэгдүүлэх, нийгмийн бусад асуудлыг ч хөндөж, төлөөллийн үүргээ гүйцэтгэх болно хэмээлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Facebook
Twitter
Youtube


Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо
Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.12.15-12.19
“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна
АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал.gif)

Сэтгэгдэл бичих