Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ


11-р сарын 7
15 цаг 53 минут

      Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.11.07/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа.

Чуулганы өмнөх өдрийн нэгдсэн хуралдаанаар тус хэлэлцүүлгийг эхлүүлж, УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. Ингээд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон "Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай", "Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй 15 саналын томьёоллоор санал хураалт явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Л.Оюун-Эрдэнэ нарын УИХ-ын 33 гишүүнээс 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг мөн өмнөх өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн бөгөөд Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Мандхай танилцуулснаар хуралдаан өндөрлөсөн юм.

Энэ өдрийн хуралдаанаар тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Р.Батболд "УИХ-ын даргын 210 дугаар захирамжаар 2025 оны 05 сарын 08-нд ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. УИХ-ын гишүүн П.Мөнхтулгаар ахлуулсан ажлын хэсэг шинжээчийн багаа томилоод хууль, эрх зүй, уул уурхай, санхүү зэрэг гурван чиглэлээр судалж байгаа. УИХ-ын энэ ажлын хэсэг ажиллаж байхад яагаад ийм хянан шалгах түр хороо байгуулах болов" хэмээн лавласан.

Тогтоолын төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдахад Засгийн газрын ажлын хэсгийг тухайн үед сайд О.Алтангэрэл ахлан ажиллаж, тодорхой мэдээллүүдийг УИХ-ын гишүүдэд хүргэсэн. Тэр үед ажлын хэсгийн ахлагч П.Мөнхтулгатай хэд хэдэн удаа санал солилцсон. Одоо хэрхэн илүү том агуулгаар, хурдтай ажиллаж болох вэ гэдэгт анхаарлаа хандуулж байна. Ганц хоёр шинжээч, референттэй ажил явахааргүй байна. Том далайцтай хэмжээний асуудал учраас түр хороо байдлаар өргөтгөж ажиллах нь зүйтэй гэж үзсэн гэсэн хариулт өгсөн юм.

Энэхүү тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороо дэмжсэн бөгөөд тогтоолын төслийн талаарх санал хураалтыг ирэх долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар хойшлууллаа.  

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг эхлүүлэв.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсвийн хөрөнгө оруулалтын асуудлыг нягтлах, эргэн хэлэлцэх нь зүйтэй байна хэмээн мэдэгдээд, хуралдаан даргалагчийн зүгээс чиглэл өгч Төсвийн байнгын хороонд буцаах нь зүйтэй гэлээ. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14 дэх хэсэгт нэгдсэн хуралдаанаас төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явуулах шаардлагатай гэж үзвэл Төсвийн байнгын хороонд чиглэл өгч буцааж болно. Чиглэл өгсөн тодорхой асуудлаас бусад асуудлыг хөндөхийг хориглоно гэж заасныг дурдсан.

Ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүдийг Байнгын хороо, чуулганы хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг, Нэгдсэн хуралдаанаас төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явуулах шаардлагатай гэж үзвэл Төсвийн байнгын хороонд чиглэл өгч буцааж болно гэж хуульд заасныг тодотгоод, зургаан асуудал дээр чиглэл авах хүсэлтэй байгаагаа уламжилсан. Бүсчилсэн хөгжилтэй холбоотой, Засгийн газрын нөөц сангаас тодорхой дүнгээр бууруулж зохицуулалт хийх, ШУА-ийн хүрээлэнгүүдийн лабораторийн багаж тоног төхөөрөмжтэй холбоотой төсөл, арга хэмжээ зэрэг нийт зургаан чиглэлийг танилцуулснаар үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Хэлэлцүүлэг үдээс хойших хуралдаанаар үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 11 мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлэв1 цаг 30 минутын өмнөТомуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна1 цаг 35 минутын өмнөТөрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно3 цаг 36 минутын өмнөШүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна4 цаг 57 минутын өмнөАИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал5 цаг 3 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ5 цаг 8 минутын өмнө“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ5 цаг 14 минутын өмнөЗасгийн газар ээлжит бусаар хуралдаж байна5 цаг 42 минутын өмнө“Холын цагаан манан” уран сайхны кино 2026 онд үзэгчдийн хүртээл болно5 цаг 46 минутын өмнөӨнөөдөр тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцоно6 цаг 28 минутын өмнөЗуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ6 цаг 33 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.12.15-12.196 цаг 48 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн6 цаг 53 минутын өмнөГамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа12 сар 13. 11:48Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо12 сар 13. 11:45Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа12 сар 13. 11:39Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ12 сар 12. 16:50“Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай12 сар 12. 16:463 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ12 сар 12. 16:40Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав12 сар 12. 16:31Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ12 сар 12. 16:25Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ12 сар 12. 12:30Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа12 сар 12. 12:27Аюултай хот: Замаа шинэчилсэн ч иргэд бэртсээр байна12 сар 12. 11:04Тайландын Ерөнхий сайд парламентыг тараажээ12 сар 12. 10:58УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 12. 10:54Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо12 сар 12. 10:17"Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна12 сар 12. 9:40Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 3 жилийн хорих ялаар шийтгэнэ12 сар 12. 9:33Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв12 сар 12. 9:27
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.