Б.Баатар: “Хэро энтертайнмент”-ийн залуучуудыг шалгаж, байцааж байгаа нь үнэн


11-р сарын 7
18 цаг 31 минут

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр (2025.11.07) “Монгол хаан” жүжигт санхүүжилт олгоогүй” гэж яриад байгаа юм билээ. ССАЖЗ-ын сайд асан Ч.Номингийн 2024 оны нэгдүгээр сарын 30-ны 24/1 тоот Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн Үндэсний хорооны тогтоол бий. Энэхүү тогтоолын 3.23-т “Тамгагүй төр” жүжгийг олон улсад тоглуулахад дэмжлэг үзүүлэх талаар дурдсан. Үндэсний хороог Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ байгуулсан. “Хэро энтертайнмент”-ийн Б.Баатар иргэн Г, Э нарт захиалга өгч Засгийн газрын эсрэг сошиал контентуудыг зохион байгуулалттай хийх ажлуудыг шалгаж байгаа. Иргэн Г гадаад руу зугтсан, Э нь цагдан хоригдож байгаа. Би энэ талаар ирэх даваа гарагт хэвлэлийн бага хурал хийнэ. Бичлэг үзүүлнэ” гэсэн юм. Харин сайд асан Ч.Номин “Үндэсний хорооны төлөвлөгөөний хэсгээс тасдаж тавьсан цаас санхүүгийн баримт биш. Б.Энхбаяр сайд Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн Үндэсний хорооны гишүүн. Төлөвлөгөөг нь батлалсан хүний хувьд Монгол Улс хуультай, бодлогын процесс дараалал, төлөвлөгөө, гүйцэтгэл, хяналтын механизмтай байдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа” гэсэн юм. “Хэро энтертайнмент”-ийн Б.Баатар “Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр улс төрийн зорилгоор над руу чиглэсэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж ойр тойрны хамтарч ажилладаг залуучуудыг маань олон цагаар мэдүүлэг авч, эрүүдэн шүүх улс төрийн хэлмэгдүүлэлт эхлүүлснээ өөрөө зарлалаа. Засгийн газрыг шүүмжлэхээр шоронд ордог дарангуйллын дэглэм тогтож үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нь эргүүгийн ялтай нийгэм болжээ. “Хэро энтертайнмэнт”-ын залуучуудыг шалгаж, дуудаад байцаагаад байгаа нь үнэн. Энэ залуучууд Ардчилсан намын талд ч ажиллаж байсан, Ардын намын сонгуулийн штабт ч ажиллаж байсан. Б.Энхбаярыг сонгуульд ялуулах гээд Ардын нам дээр ч ажиллаж л байсан залуучууд. Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах, зураг, видео контент агуулга хийдэг залуусыг эрүүгийн хэрэгтэн болгож барьж хориод шалгаж байгааг би “Улс төрийн захиалгатай байна” гэж харж байгаа. Хэргийг мөрдөгч, прокурор, хэргийн оролцогчид л мэддэг, танилцдаг гэж боддог байтал Хууль зүй, дотоод хэргийн сайд нь хэргийн материалыг яриад явж байгаа нь улс төрийн захиалгатай, зохиол байна л гэж харж байна” гэв.

Г.Анар



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө4 цаг 40 минутын өмнө"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна5 цаг 31 минутын өмнөХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй5 цаг 35 минутын өмнөАвлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ5 цаг 44 минутын өмнөШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ5 цаг 48 минутын өмнөХилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь6 цаг 20 минутын өмнөХөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ9 цаг 10 минутын өмнөАлба хаагчид утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргажээ9 цаг 14 минутын өмнөГаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв9 цаг 47 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна9 цаг 50 минутын өмнөП.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо10 сар 5. 9:58Олон улсын хөлбөмбөгийн холбоотой нягт хамтран ажиллана10 сар 5. 9:51Хөрс хөлдөх хугацааны урьдчилсан мэдээ10 сар 5. 9:48“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ10 сар 5. 9:40Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав10 сар 5. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан10 сар 5. 9:00“Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ10 сар 4. 12:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 3. 14:10“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна10 сар 3. 13:40Хүний эрхийн дэд хороо "Өсвөр насны хүнтэй холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэчлэл: Хуулиас хэрэгжилт рүү" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа10 сар 3. 13:40Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав10 сар 3. 13:37Зэвсэгт хүчний 186 дугаар анги 1.3 сая мод тарьж, ургуулжээ10 сар 3. 13:35“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 56 жил тогтвортой ажиллах нөөцөө баталгаажуулжээ10 сар 3. 13:32Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 81, 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг баталж, Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 3. 13:29Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олонд талархал илэрхийлэв10 сар 3. 13:23Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ10 сар 2. 13:04Нийслэлийн 13 байршилд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх өндрийн камер байршуулжээ10 сар 2. 12:59Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 2. 12:44Г.Уянга: Найруулагч Б.Баатарыг тагнуулынхан гэрийнх нь гаднаас авч явжээ10 сар 2. 12:35Найруулагч Б.Баатарын шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт товложээ10 сар 2. 11:33
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.