Б.Баатар Засгийн газрын эсрэг контентийн захиалагч гэдэг нь илчлэгдмэгц Б.Хурц руу ноцохын учир юу вэ


11-р сарын 7
19 цаг 12 минут

    Б.Энхбаяр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдохоосоо өмнө “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэс Оюутолгой” компаниас “Монгол хаан” жүжгийн гадаад сурталчилгаанд зориулж, Их Британийн Atticus Partners Ltd руу 1.9 сая ам.доллар шилжүүлсэн” гэж мэдээлсэн. Тэрбээр өнөөдөр (2025.11.07) “Хэро энтертайнмент”-ийн Б.Баатар иргэн Г, Э нарт захиалга өгч Засгийн газрын эсрэг сошиал контентуудыг зохион байгуулалттай хийх ажлуудыг шалгаж байгаа. Иргэн Г гадаад руу зугтсан, Э нь цагдан хоригдож байгаа. Би энэ талаар ирэх даваа гарагт хэвлэлийн бага хурал хийнэ. Бичлэг үзүүлнэ” гэж ярилаа. Харин найруулагч Б.Баатар “Хэро энтертайнмент”-ийн залуучуудыг хууль хяналтынхан улс төрийн захиалгаар шалгаж, байцааж байна” гэсэн утга бүхий постууд хийв. Тэрбээр “Тамгагүй төр” буюу “Монгол хаан” жүжгийн санхүүжилттэй холбоотой асуудал олон нийтийн анхаарлыг татаж, иргэд “Л.Оюун-Эрдэнэ орлогоо нотол”, “Сонгуулийн үеэр алуурчны ярилцлагыг арилжааны телевизүүдээр гаргасан санхүүжилтээ тайлагна” хэмээн шаардаж буй энэ үед олны анхаарлыг өөр тийш хандуулах гэсэн үү, С.Зориг агсан болон Б.Булганы талаар пост бичжээ. Б.Баатар сошиалд “Банзрагчийн Булган гэдэг хүн 1998 оноос хойш 27 жил хэлмэгдсэн. Үндсэн хуулиар олгогдсон бүхий л хүний эрх, эрх чөлөөг нь хязгаарласан. Энэ хүнд бодит үнэнийг, 27 жил нийгмээрээ, төрийн эрх баригчдын буланд шахагдсан тэр үнэнийг хэлүүлэх индэр нь болж чадсандаа баярладаг. Хүмүүнлэг, иргэний ардчилсан Монгол Улсад нэг иргэнээ яаж дарамталж, үг хэлэх эрх чөлөөг нь хаадаг байсны гашуун жишээ бол Б.Булган. С.Зориг гэдэг хүний эхнэр байснаараа ингэж хэлмэгдсэн. Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар–бид С.Зоригийн амь насаа алдсан хэргийн талаар 2015 оноос нэвтрүүлэг бэлтгэж эхэлсэн. Гэвч Б.Хурц гэдэг хүн Ц.Элбэгдоржийн даалгавраар энэ нэвтрүүлгийн хар материалыг хулгайлсан. Энэ нэвтрүүлэг бол 10 гаруй жилийн эр зориг, хөдөлмөр. Хүний нэр төр, амь нас гэдэг бол Монгол Улсын хамгийн дээд үнэт зүйл. Гэтэл улс төрийн даалгавраар Монгол Улсын иргэдийг эрүүдэн шүүж, хилс хэрэг хүлээлгэсэн энэ кэйс бол орчин үеийн Монгол Улсын түүхэн дэх хүний эрхийн хамгийн том бөгөөд онц ноцтой зөрчил. 2013 оноос хойш энэ гурван иргэн, тэдний гэр бүл хохирсон. Гэтэл яагаад хүний эрхийн хамгийн том зөрчлийг олон нийтэд харуулснаараа нэвтрүүлэг бүтээгчид буруутгагдах ёстой гэж. Хүний эрхийн нэг л зөрчлийг хүлээн зөвшөөрвөл Монгол Улсын бүх иргэд амьд явах, эрх чөлөөгөө эдлэх баталгаагүй болно. Ц.Амгаланбаатартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас холбогдох бүхий л зөвшөөрлийг нь авч уулзаж ярилцлага хийсэн. Ямар ч хууль зөрчөөгүй. Бид хүний эрхийн энэ том зөрчилд анхаарал хандуулахгүй дабл стандарт гаргадаг мөртлөө Монгол Улс ардчилсан, эрх чөлөөт орон гэж ярихаасаа ичих хэрэгтэй” гэв. ТЕГ-ын дарга Б.Хурцын хувьд, гүйцэтгэх ажиллагааны үеэр “Хэро энтертайнмент”-ийн студид бидний хайсан материал байгаагүй. Би Б.Баатараас уучлалт гуйсан” гэж хэвлэлд ярьсан удаатай.

Ж.Болд

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ой тогтоолтын дэлхийн аваргаас монгол хүүхдүүд 22 медаль хүртлээ42 минут 25 секундын өмнөГэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 11 мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлэв3 цаг 17 минутын өмнөТомуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна3 цаг 22 минутын өмнөТөрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно5 цаг 23 минутын өмнөШүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна6 цаг 44 минутын өмнөАИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал6 цаг 50 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ6 цаг 55 минутын өмнө“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ7 цаг 1 минутын өмнөЗасгийн газар ээлжит бусаар хуралдаж байна7 цаг 29 минутын өмнө“Холын цагаан манан” уран сайхны кино 2026 онд үзэгчдийн хүртээл болно7 цаг 33 минутын өмнөӨнөөдөр тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцоно8 цаг 14 минутын өмнөЗуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ8 цаг 19 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.12.15-12.198 цаг 35 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн8 цаг 40 минутын өмнөГамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа12 сар 13. 11:48Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо12 сар 13. 11:45Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа12 сар 13. 11:39Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ12 сар 12. 16:50“Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай12 сар 12. 16:463 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ12 сар 12. 16:40Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав12 сар 12. 16:31Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ12 сар 12. 16:25Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ12 сар 12. 12:30Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа12 сар 12. 12:27Аюултай хот: Замаа шинэчилсэн ч иргэд бэртсээр байна12 сар 12. 11:04Тайландын Ерөнхий сайд парламентыг тараажээ12 сар 12. 10:58УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 12. 10:54Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо12 сар 12. 10:17"Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна12 сар 12. 9:40Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 3 жилийн хорих ялаар шийтгэнэ12 сар 12. 9:33
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.