Монгол Улсын 2026 оны төсвийн тухай болон холбогдох хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явууллаа


11-р сарын 7
20 цаг 30 минут

       Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Өнөөдөр (2025.11.07)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаанд төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулсан юм.

Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар явуулсан тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг уншиж танилцуулсан юм. Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс боловсрол, эрүүл мэндий салбарт үүсээд байгаа нөхцөл байдал, нийгмихйн шаардлагыг харгалзан багш, эмч, эмнэлгийн байгууллагын ажиллагсад, төрийн өмчийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилчдын цалин, ахмад настны болон халамжийн тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхтэй холбоотойгоор Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд тусгагдсан урсгал зардалд дүн шинжилгээ хийж төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг 6-12.8 хувиар бууруулах, зарим төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг 2025 оны түвшинд байлгах, тэвчиж болох зардлуудыг хойшлуулах нь зүйтэй гэж үзжээ. Мөн улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөтэй уялдаагүй зарим хөрөнгө оруулалтын төслүүдийг хасах, 2026 онд дуусах хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээний санхүүжих дүнг бууруулахгүй байх зарчмыг баримталж, дараа онуудад шилжин хэрэгжих төслүүдийг санхүүжилтийг тодорхой хувиар бууруулах, Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцийн 17 дугаар бага хурал зохион байгуулахтай холбоотой барилга байгууламжийн санхүүжих дүнг бууруулахаар тус тус тусгасан байна. Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяагийн гаргасан “төрийн албан хаагчдын өндөр настны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламж болох 36 хүртэлх сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэмжийн зардлыг төсөлд бүрэн тусгах” тухай саналыг Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжээгүй байна. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар ажлын хэсэг, бусад Байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, санал хураалт явуулан олонхын дэмжлэг авсан, аваагүйгээр бүлэглэж, хуулий төслүүдийг гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэжээ.

Үдээс өмнөх нэгдсэн хуралдааны үеэр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг нарын томьёолон танилцуулсан бүсчилсэн хөгжилтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналууд, Засгийн газрын нөөц сангаас тодорхой дүнгээр бууруулж зохицуулалт хийх, ажлын хэсгээс боловсруулсан төсвийн тэнцэлд нөлөөлөхгүй зохицуулалтад туссан Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдийн лабораторийн багаж тоног төхөөрөмж гэсэн төсөл арга хэмжээ, бусад Байнгын хорооны болон Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны саналууд, хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний санхүүжилт нэмэгдүүлэх саналууд, хувьчилж бууруулах зардалд Шинжлэх ухаан, технологийн сангийн зардлыг хамруулсан асуудал зэрэг зургаан асуудлыг гүйцээн боловсруулах чиглэл өгч гуравдугаар хэлэлцүүлэгт буцаах талаар санал хураалт явуулав. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх энэ саналыг дэмжсэн тул Төсвийн байнгын хороонд буцаалаа.

Энэ үед Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал санал гаргаж, Төсвийн байнгын хорооны хуралдааны үйл ажиллагаа хууль зөрчсөн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир тус Байнгын хорооны дарга Х.Ганхуягийн өмнөөс санал өгсөн, сайд атлаа Байнгын хорооны хуралдааныг даргалсан, санал хураалт явуулах болчихоод байхад одоо болтол зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг Улсын Их Хурлын гишүүдэд тараан өгч танилцуулаагүй гэсэн үндэслэлээр чуулганы нэгдсэн хуралдааны ирцээс өөрийн нэрийг хасуулсан юм. Мөн өөр өөрсдийн саналаар Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Ц.Сандаг-Очир, М.Энхцэцэг, Э.Болормаа нар чуулганы нэгдсэн хуралдааны ирцээс гарлаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14-т заасны дагуу гүйцээн боловсруулах чиглэл өгснөөс бусад зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр нэг бүрчлэн санал хураалт явууллаа. Төсвийн байнгын хорооноос тус Байнгын хорооны гишүүдийн болон бусад Байнгын хороод, Төсвийн зардлын хяналтын дэд хороо, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй нийт 160 гаруй саналыг дэмжсэн, дэмжээгүй, төсвийн тэнцэлд нөлөөлөх, нөлөөлөхгүй, зардал, орлогыг нэмэгдүүлэх, бууруулах зэргээр ангилан бэлтгэсэн байна. Бусад байнгын хорооноос гаргаж, Төсвийн байнгын хороо дэмжээгүй нийт 114 саналын сүүлийн 44 саналыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж санал хураах үед дэг зөгчигдсөн нь тогтоогдсон учир мөнхүү гуравдугаар хэлэлцүүлэгт буцаалаа. Ийнхүү гүйцээн боловсруулах чиглэл өгсөн зарчмын зөрүүтэй саналуудыг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэний дараа энэ оны 11 дүгээр сарын 11-ний 10:00 цагт Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн санал хураалт явуулсны дараа Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүлэхээр товлов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ой тогтоолтын дэлхийн аваргаас монгол хүүхдүүд 22 медаль хүртлээ17 минут 51 секундын өмнөГэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 11 мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлэв2 цаг 52 минутын өмнөТомуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна2 цаг 57 минутын өмнөТөрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно4 цаг 58 минутын өмнөШүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна6 цаг 20 минутын өмнөАИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал6 цаг 25 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ6 цаг 30 минутын өмнө“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ6 цаг 36 минутын өмнөЗасгийн газар ээлжит бусаар хуралдаж байна7 цаг 4 минутын өмнө“Холын цагаан манан” уран сайхны кино 2026 онд үзэгчдийн хүртээл болно7 цаг 9 минутын өмнөӨнөөдөр тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцоно7 цаг 50 минутын өмнөЗуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ7 цаг 55 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.12.15-12.198 цаг 10 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн8 цаг 15 минутын өмнөГамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа12 сар 13. 11:48Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо12 сар 13. 11:45Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа12 сар 13. 11:39Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ12 сар 12. 16:50“Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай12 сар 12. 16:463 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ12 сар 12. 16:40Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав12 сар 12. 16:31Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ12 сар 12. 16:25Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ12 сар 12. 12:30Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа12 сар 12. 12:27Аюултай хот: Замаа шинэчилсэн ч иргэд бэртсээр байна12 сар 12. 11:04Тайландын Ерөнхий сайд парламентыг тараажээ12 сар 12. 10:58УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 12. 10:54Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо12 сар 12. 10:17"Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна12 сар 12. 9:40Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 3 жилийн хорих ялаар шийтгэнэ12 сар 12. 9:33
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.