Ходоодны эсүүдийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээний аргыг боловсруулжээ


11-р сарын 7
20 цаг 35 минут

     МОСКВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /TASS/. Хятад, Америкийн молекулын биологичид хүний ходоодны эсийг “дахин програмчилж”, инсулин ялгаруулдаг болгох шинэ аргыг боловсруулжээ. Генийн эмчилгээний энэхүү аргыг турших ажил амжилттай болсон тухай Үүдэл эс судлалын олон улсын нийгэмлэг (ISSCR) мэдээлсэн байна. 

Эрдэмтэд хулганы ходоодны эсүүдийг дахин програмчилснаар тэдгээрийг нойр булчирхайн эсүүдийн адил инсулин ялгаруулдаг болгох боломжтойг тогтоосон байна. Ингэснээр уг генийн эмчилгээ нь хулганы биед суулгасан хүний ходоодны жижигрүүлсэн хувилбарт мөн ижил нөлөөлдөг болохыг харуулжээ.

АНУ-ын Корнеллийн их сургуулийн Анагаах ухааны сургуулийн доцент Хуан Сяофэнээр ахлуулсан эрдэмтдийн баг ходоодны органоидууд дээр туршилт хийж байхдаа энэхүү нээлтийг хийжээ. Хүний үүдэл эсийн өсгөврөөс ургуулсан хоол боловсруулах эрхтний жижиг хувилбаруудыг судлаачид органоид гэж нэрлэдэг.

Нойр булчирхайн эсийн хөгжилтэй холбоотой ердөө гурван генийг идэвхжүүлснээр ходоодны эсүүдийг инсулин ялгаруулдаг болгох боломжтой гэдгийг биологчид хоёр жилийн өмнө олж илрүүлжээ. Улмаар тэд генийн эмчилгээний туршилтын загварыг боловсруулж, хулгануудад туршихад 1-р хэлбэрийн чихрийн шижин өвчний даамжралыг амжилттай зогсоож байжээ.

Боловсруулсан арга нь үр дүнтэй эсэхийг шалгахын тулд ходоодны органоидууд дээр туршжээ. Эдгээр органоид нь цусан дахь сахрын түвшинг зохицуулах чадвартай эсэхийг шалгахын тулд туршилтын хулганад суулгасан байна. 

Эдгээр туршилтаар генийн эмчилгээ нөлөөлсөн органоидуудын эсүүдийн тал орчим хувийг инсулин идэвхтэй ялгаруулдаг нойр булчирхайн эс болгон хувиргадаг болохыг баталсан байна. 

Эх сурвалж: Д.Жаргал "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн Х.Болормаагийн санаачилгаар Сүхбаатар дүүрэг Спорт цогцолбортой боллоо9 сар 12. 21:32Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв9 сар 11. 17:38БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргын албан ёсны айлчлал өндөрлөлөө9 сар 11. 17:34Өвөр Монголын Алшаа аймгийг "Дэлхийн ингэний сүүний нийслэл"-ээр зарлажээ9 сар 11. 12:52Авлигын гэмт хэрэгт холбогдсон 24 хүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ9 сар 11. 12:47Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг гаалийн албан татвараас чөлөөлнө9 сар 11. 10:16Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ9 сар 11. 10:07Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна9 сар 11. 9:22Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг ангиографийн оношилгоо, эмчилгээний аппарат суурилуулжээ9 сар 11. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан9 сар 11. 9:05АНЭУ-тай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав9 сар 10. 17:35БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргад УИХ дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа9 сар 10. 17:31Вьетнам улстай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 10. 17:26Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт9 сар 10. 17:21Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана9 сар 10. 17:12УИХ-ын дарга, Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 10. 13:29Баян-өлгий, Ховд аймагт шүлхий өвчний улмаас устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлэлээ9 сар 10. 13:23УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв9 сар 10. 12:59Хамтын ажиллагааны санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа9 сар 10. 12:55Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө9 сар 10. 11:34Ц.Сандаг-очир: СОР17-той холбоотой санхүүгийн бүх баримтыг яамны сайтад нээлттэй байршуулсан9 сар 10. 10:49БНХАУ-аас шатахуун тогтвортой, урт хугацаанд авахаар тохиролцжээ9 сар 10. 10:15Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна9 сар 10. 10:10Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа9 сар 10. 10:05Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа9 сар 10. 9:31“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?9 сар 10. 9:20Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан9 сар 10. 9:14Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд зочиллоо9 сар 9. 16:20Сэрэмжлүүлэг9 сар 9. 16:03Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа9 сар 9. 15:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.