Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүлэв


11-р сарын 11
9 цаг 07 минут

       Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан (2025.11.10) болж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явууллаа.

Хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулсан тухай Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг танилцуулав. Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 11 дүгээр сарын 07-ны буюу өнгөрөгч баасан гаригт хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ үед зарчмын зөрүүтэй зарим саналтай холбогдуулан тодорхой асуудлын хүрээнд дахин явуулах нь зүйтэй гэж үзэн Төсвийн байнгын хороонд буцаасан юм. Тус Байнгын хороо өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14 дэх хэсэгт заасны дагуу 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин явуулжээ. Байнгын хорооны хуралдаанаар ажлын хэсэг болон чуулганы нэгдсэн хуралдаанаас чиглэл өгч буцаасан зарчмын зөрүүтэй саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, санал хураалт явуулсан байна.

Чуулганы нэгдсэн хуралдааныг даргалан явуулсан Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж улсын төсвийн зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн багцад тусгагдсан зардалд зохицуулалт хийх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх болон бууруулах саналууд, шинээр үүсгэх Засгийн газрын өрийн хэмжээнд өөрчлөлт оруулах болон төсвийн тэнцэлд нөлөөлөхгүй зохицуулалтын саналууд, мөн бусад Байнгын хороод болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан Төсвийн байнгын хорооны дэмжээгүй саналуудаар нэг бүрчлэн санал хураалт явууллаа.

Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц нарын 16 гишүүний гаргасан төсвийн ерөнхийлөн захирагчдын хэрэгжүүлэх хөтөлбөр, үйл ажиллагааны хэмжих нэгжийг тодорхой болгосон саналуудыг Өргөдлийн байнгын хороо дэмжсэн боловч Төсвийн байнгын хороо дэмжээгүйг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх эсрэг санал өгч дэмжлээ. Зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж дууссантай холбогдуулан хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс ирүүлсэн хүсэлтийн дагуу Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 11 дүгээр сарын 07-нд явуулсан гурав дахь хэлэлцүүлгийн үед Төсвийн байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёололд нийцүүлэн хуулийн төсөлд өөрчлөлт оруулах ангиллын нэг дэх саналд үндэслэн ажлын хэсгээс гаргасан дэмжигдсэн саналуудыг төсвийн тооцоололд бүрэн тусгаж, үүнд үндэслэн бусад дэмжигдсэн саналуудтай холбоотой тооцооллыг хийж, хуулийн төслийн эцсийн хувилбарыг бэлтгэх чиглэлийг хуралдаан даргалагч өглөө. Ингээд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд хуралдаан даргалагч Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн эцсийн найруулгыг уншиж сонсголоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Орон нутгийн зарим чиглэлийн автобусны үнэ шинэчлэгджээ12 минут 24 секундын өмнөЭрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв1 цаг 7 минутын өмнөАИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал1 цаг 16 минутын өмнө“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ1 цаг 45 минутын өмнөМонгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүлэв1 цаг 54 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн1 цаг 58 минутын өмнөХилээр 700 гаруй тэрбум төгрөг гаргасан этгээдүүд нүүрсний бүлэглэлийнхэн байв уу11 сар 10. 19:12Г.Занданшатарын эрс шинэчлэл бүхий 5 жилийн тоон зураглал11 сар 10. 16:31Дэд хороо ёс зүйн хариуцлага ногдуулах тухай асуудлыг хэлэлцэв11 сар 10. 15:34Японд хүчтэй газар хөдөлж болзошгүйг анхааруулжээ11 сар 10. 10:40Аюулт үзэгдэл ослын 87 удаагийн дуудлагаар 4 иргэний амь насыг аварч, 70 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа11 сар 10. 9:51Төрд учирсан 721,1 сая төгрөгийн хохирлыг нөхөн барагдуулсныг мэдэгдэв11 сар 10. 9:33УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.11.10-11.1411 сар 10. 8:48“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа11 сар 10. 8:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн11 сар 10. 8:37Х.Ганхуяг “Лааз” ажиллагаагаараа УИХ-ын бүрэн эрхэд халдаж, Х.Булгантуяагийн араас тойрохоо зуруулах болзлоо хангалаа11 сар 9. 12:12Ходоодны эсүүдийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээний аргыг боловсруулжээ11 сар 7. 20:35Монгол Улсын 2026 оны төсвийн тухай болон холбогдох хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явууллаа11 сар 7. 20:30Х.Ганхуягийг Шадар сайдаар томилох тухай албан бичгээ Ерөнхий сайд УИХ-д хүргүүлжээ11 сар 7. 20:23Б.Баатар Засгийн газрын эсрэг контентийн захиалагч гэдэг нь илчлэгдмэгц Б.Хурц руу ноцохын учир юу вэ11 сар 7. 19:12Б.Баатар: “Хэро энтертайнмент”-ийн залуучуудыг шалгаж, байцааж байгаа нь үнэн11 сар 7. 18:31Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ11 сар 7. 15:53Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна11 сар 7. 15:50Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг анхаарлын гадна орхихгүй гэв11 сар 7. 15:47Б.Энхбаяр: Ч.Номин сайд "Тамгагүй төр" жүжгийг олон улсад тоглуулахад дэмжлэг үзүүлнэ гээд баталчихсан11 сар 7. 14:13“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал хоёр дахин нэмэгджээ11 сар 7. 13:37Гишүүдийн талцал хуваагдал төсөв дээр үргэлжлэв11 сар 7. 10:16АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал11 сар 7. 10:10Цаг агаарын үзэгдлийн улмаас зарим нислэгийн цагт өөрчлөлт орлоо11 сар 7. 9:41Сэрэмжлүүлэг: Цасан шуурганы улмаас гурван иргэн төөрч, нэг нь амиа алджээ11 сар 7. 9:29
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.