“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ


11-р сарын 11
9 цаг 16 минут

     Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор “Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал”-ын 12 дахь удаагийн шалгаруулалтыг зохион байгуулахаар бэлтгэж байна.

Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах, төлөөллийн үйл ажиллагааны онол, арга зүйг боловсронгуй болгох, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх, судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох үйл ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр туурвисан, холбогдох байгууллагаас нэр дэвшүүлсэн бүтээлийг хүлээн авна.

1.ХУГАЦАА:

Нэр дэвшүүлсэн бүтээлийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 17.30 цагаас өмнө Монгол Улсын Их Хурлын Тамгын газар (“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлсэн бүтээлийг хүлээн авах, баримт бичгийн бүрдэл, бүтээлийн агуулгыг судлан танилцуулга бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг)-т хүлээн авна.

Холбоо барих албан тушаалтан:

Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, Улсын Их Хурлын Тамгын газрын Хуулийн газрын Эрх зүйн мэдээлэл, лавлагааны хэлтсийн Pеферент Б.Хангай (Харилцах утас: 51-265152, Өрөө:Төрийн ордон, 334 тоот)

  1. НЭР ДЭВШҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГА:

- Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага;

- Их, дээд сургууль;

- Төрийн болон бусад байгууллага.

3.НЭР ДЭВШҮҮЛЭХ БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА, ЧИГЛЭЛ:

Эрдэмтэн, судлаач, судлаачийн багийн туурвисан ном, эсхүл гадаад улсын нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны өгүүлэл (цаашид “бүтээл” гэх)-ийг нэр дэвшүүлэх бөгөөд уг бүтээл зохиогчийн эрхийн зөрчилгүй байна.

Чиглэл:

- Монгол Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах, төлөөллийн үйл ажиллагааны онол, арга зүйг боловсронгуй болгох;

- Парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх;

- Судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох үйл ажиллагааг бэхжүүлэх.

4.ИРҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ:

-Нэр дэвшүүлж буй бүтээл;

-Бүтээлийг нэр дэвшүүлсэн байгууллагын эрдмийн зөвлөл, төрийн байгууллага болон бусад байгууллагын хурлын дэлгэрэнгүй тэмдэглэл, албан ёсны шийдвэр;

-Монгол Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах, төлөөллийн үйл ажиллагааны онол, арга зүйг боловсронгуй болгох, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх, судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох үйл ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр оруулсан уг бүтээлийн хувь нэмэр, үр дүн, тухайн бүтээлд дэвшүүлсэн шинэлэг санааг тайлбарласан дэлгэрэнгүй танилцуулга;

-Бүтээлийн талаар тухайн салбарын хоёроос доошгүй эрдэмтний шүүмж, эсхүл мэргэжлийн холбооны удирдах төв байгууллагаас бүтээлд өгсөн тодорхойлолт;

-Бүтээл туурвисан эрдэмтэн, судлаачийн танилцуулга;

-Эрдэмтэн, судлаачийн бүтээлийн жагсаалт;

-Бүтээлээс гадаад улсын судалгааны бүтээлд эшлэл авсан бол энэ тухай баримтыг хавсаргах.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН

ТАМГЫН ГАЗАР



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Орон нутгийн зарим чиглэлийн автобусны үнэ шинэчлэгджээ12 минут 33 секундын өмнөЭрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв1 цаг 8 минутын өмнөАИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал1 цаг 17 минутын өмнө“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ1 цаг 45 минутын өмнөМонгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүлэв1 цаг 54 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн1 цаг 58 минутын өмнөХилээр 700 гаруй тэрбум төгрөг гаргасан этгээдүүд нүүрсний бүлэглэлийнхэн байв уу11 сар 10. 19:12Г.Занданшатарын эрс шинэчлэл бүхий 5 жилийн тоон зураглал11 сар 10. 16:31Дэд хороо ёс зүйн хариуцлага ногдуулах тухай асуудлыг хэлэлцэв11 сар 10. 15:34Японд хүчтэй газар хөдөлж болзошгүйг анхааруулжээ11 сар 10. 10:40Аюулт үзэгдэл ослын 87 удаагийн дуудлагаар 4 иргэний амь насыг аварч, 70 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа11 сар 10. 9:51Төрд учирсан 721,1 сая төгрөгийн хохирлыг нөхөн барагдуулсныг мэдэгдэв11 сар 10. 9:33УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.11.10-11.1411 сар 10. 8:48“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа11 сар 10. 8:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн11 сар 10. 8:37Х.Ганхуяг “Лааз” ажиллагаагаараа УИХ-ын бүрэн эрхэд халдаж, Х.Булгантуяагийн араас тойрохоо зуруулах болзлоо хангалаа11 сар 9. 12:12Ходоодны эсүүдийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээний аргыг боловсруулжээ11 сар 7. 20:35Монгол Улсын 2026 оны төсвийн тухай болон холбогдох хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явууллаа11 сар 7. 20:30Х.Ганхуягийг Шадар сайдаар томилох тухай албан бичгээ Ерөнхий сайд УИХ-д хүргүүлжээ11 сар 7. 20:23Б.Баатар Засгийн газрын эсрэг контентийн захиалагч гэдэг нь илчлэгдмэгц Б.Хурц руу ноцохын учир юу вэ11 сар 7. 19:12Б.Баатар: “Хэро энтертайнмент”-ийн залуучуудыг шалгаж, байцааж байгаа нь үнэн11 сар 7. 18:31Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ11 сар 7. 15:53Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна11 сар 7. 15:50Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг анхаарлын гадна орхихгүй гэв11 сар 7. 15:47Б.Энхбаяр: Ч.Номин сайд "Тамгагүй төр" жүжгийг олон улсад тоглуулахад дэмжлэг үзүүлнэ гээд баталчихсан11 сар 7. 14:13“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал хоёр дахин нэмэгджээ11 сар 7. 13:37Гишүүдийн талцал хуваагдал төсөв дээр үргэлжлэв11 сар 7. 10:16АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал11 сар 7. 10:10Цаг агаарын үзэгдлийн улмаас зарим нислэгийн цагт өөрчлөлт орлоо11 сар 7. 9:41Сэрэмжлүүлэг: Цасан шуурганы улмаас гурван иргэн төөрч, нэг нь амиа алджээ11 сар 7. 9:29
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.