Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дахин явууллаа


11-р сарын 11
15 цаг 21 минут

      Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хамтарсан хуралдаан 11 цаг 36 минутад  гишүүдийн  ирц 51.9 хувьд хүрснээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааныг Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг даргалж, Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дахин явууллаа.

Улсын Их Хурлын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулах үед Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс нэгдсэн хуралдаанаас олонхын дэмжлэг авсан санал нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлагад нийцээгүй тул хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дахин явуулахаар Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд буцаах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг танилцуулсан. Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.5-д төсвийн тусгай шаардлага хангагдаагүй нөхцөл үүссэн тохиолдолд хоёр дахь хэлэлцүүлгийг дахин явуулахаар Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд буцааж болно гэж заасныг Байнгын хорооны дарга уншиж, танилцуулсан.

Дараа нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг /бүрэн эхээр нь эндээс /тус зөвлөлийн гишүүн Р.Рэнцэнбазар танилцуулав.

Уг дүгнэлтэд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар дэмжигдсэн зарчмын зөрүүтэй санал нь:

1.Төсвийн хүрээний мэдэгдлийн хувьд: Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) болон суурь тэнцлийн нэрлэсэн дүнд нөлөө үзүүлэхгүй боловч Төсвийн хүрээний мэдэгдэл дэх суурь тэнцэл ДНБ-ий 2.0 хувь буюу түүнээс дээш хувийн ашигтай байх төсвийн тусгай шаардлагыг зөрчиxөөр байна.

2.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн төслийн хувьд: ДНБ, төсвийн орлогод болон зарлагын бүтцэд үзүүлэх нөлөөнөөс үүдэн төсвийн төсөлд тусгагдсан суурь тэнцэл ДНБ-ий 2.0 хувь буюу түүнээс дээш хувийн ашигтай байх төсвийн тусгай шаардлагыг мөн зөрчиxөөр байна.

3.Төсвийн хүрээний мэдэгдлийг дагуулан төсвийн зарлагыг өөрчилж болзошгүй байдал нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасан заалтыг зөрчих нөхцөл үүсэхээр байгаа тул Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэж Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэсэн хэмээн дурдсан байв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Д.Үүрийнтуяа, Б.Мөнхсоёл, Б.Пунсалмаа, Ж.Алдаржавхлан нар асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд цаашид хууль зөрчиж хуралдахгүй байхад анхаарах нь зүйтэй гээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажиллана гэдгээ мэдэгдлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа нэгэнт хууль зөрчсөн үйлдэлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлт гаргасан болохоор бид дэмжээд, чуулганы нэгдсэн хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлэв.

Байнгын хорооны дарга Х.Ганхуяг цаашид Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Төсвийн тухай хуулиудад энэ мэт хууль зөрчсөн саналаар санал хураалт явуулахгүй байх эрхийг хуралдаан даргалагчид олгохгүй бол хуулийн зөрчилтэй саналууд орж ирсээр байх  болно гэх тайлбарыг өгч байлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл ажлын хэсэг төсвийг нэмэгдүүлсэн тохиолдолд зардлын эх үүсвэрийг нь гарган хэлж байгааг гишүүд сайтар ойлгох хэрэгтэй гээд зарим үед чуулганы хуралдааны үеэр гишүүдийн хэлж байгаа үг хууль зөрчих байдал руу түлхэх гээд байдагт энэ үйл явдал анхааруулга боллоо гэв.

Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд зардлыг 1.1 их наяд төгрөгөөр бууруулж, багш нарын цалинг дунджаар 2.8 сая төгрөг, ахмад настны тэтгэврийг 8.0 хувиар өсгөж, эмч нарын цалинг ч нэмэхээр болж буйг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ энэ бүхний цаана инфляц өсөх магадлалтайд анхаарч Монголбанк, Эдийн засаг, хөгжлийн яамнаас ямар бодлого хэрэгжүүлэх талаар тодруулж, хариулт авсан.

Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхтуяагаас гаргасан зарчмын зөрүүтэй саналаар дахин санал хураалт явуулахад, хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Харин Монгол Улсын 2026 онд төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгээр багш, эмч, эмнэлгийн ажиллагсад, төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагын ажилчдын цалин болон тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг шийдэхээр болсон тул үүнтэй уялдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг,  Р.Сэддорж нар хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн эдийн засгийн үзүүлэлт дэх Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ 2026 онд "31,600.0 тэрбум төгрөг" гэснийг "31,930.0 тэрбум төгрөг" гэж, ДНБ-д эзлэх хувь 2026 онд "30.9" гэснийг "31.2" гэж, Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл "-1,380.0 тэрбум төгрөг" гэснийг "1,050.0 тэрбум төгрөг" гэж, ДНБ-д эзлэх хувь 2026 онд "-1.3" гэснийг "-1.0" гэж, Нэгдсэн төсвийн суурь зарлагын дээд хэмжээ 2026 онд "29,552.0 тэрбум төгрөг" гэснийг "29,859.1 тэрбум" төгрөг гэж ДНБ-д эзлэх хувь "28.9" гэснийг "29.2" гэж, Нэгдсэн cуурь тэнцэл "2,048.0 тэрбум төгрөг" гэснийг "2,070.9 тэрбум төгрөг" гэж тус тус өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.1 хувь нь дэмжлээ.

Энэ талаарх Байнгын хороодын хамтарсан хуралдааны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дахин явууллаа1 цаг 36 минутын өмнө“Ээжийгээ санах болгонд сайхан сэтгэл ирдэг гэж би боддог”1 цаг 43 минутын өмнөОрон нутгийн зарим чиглэлийн автобусны үнэ шинэчлэгджээ6 цаг 9 минутын өмнөЭрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв7 цаг 3 минутын өмнөАИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал7 цаг 12 минутын өмнө“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ7 цаг 41 минутын өмнөМонгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүлэв7 цаг 50 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн7 цаг 54 минутын өмнөХилээр 700 гаруй тэрбум төгрөг гаргасан этгээдүүд нүүрсний бүлэглэлийнхэн байв уу11 сар 10. 19:12Г.Занданшатарын эрс шинэчлэл бүхий 5 жилийн тоон зураглал11 сар 10. 16:31Дэд хороо ёс зүйн хариуцлага ногдуулах тухай асуудлыг хэлэлцэв11 сар 10. 15:34Японд хүчтэй газар хөдөлж болзошгүйг анхааруулжээ11 сар 10. 10:40Аюулт үзэгдэл ослын 87 удаагийн дуудлагаар 4 иргэний амь насыг аварч, 70 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа11 сар 10. 9:51Төрд учирсан 721,1 сая төгрөгийн хохирлыг нөхөн барагдуулсныг мэдэгдэв11 сар 10. 9:33УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.11.10-11.1411 сар 10. 8:48“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа11 сар 10. 8:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн11 сар 10. 8:37Х.Ганхуяг “Лааз” ажиллагаагаараа УИХ-ын бүрэн эрхэд халдаж, Х.Булгантуяагийн араас тойрохоо зуруулах болзлоо хангалаа11 сар 9. 12:12Ходоодны эсүүдийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээний аргыг боловсруулжээ11 сар 7. 20:35Монгол Улсын 2026 оны төсвийн тухай болон холбогдох хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явууллаа11 сар 7. 20:30Х.Ганхуягийг Шадар сайдаар томилох тухай албан бичгээ Ерөнхий сайд УИХ-д хүргүүлжээ11 сар 7. 20:23Б.Баатар Засгийн газрын эсрэг контентийн захиалагч гэдэг нь илчлэгдмэгц Б.Хурц руу ноцохын учир юу вэ11 сар 7. 19:12Б.Баатар: “Хэро энтертайнмент”-ийн залуучуудыг шалгаж, байцааж байгаа нь үнэн11 сар 7. 18:31Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ11 сар 7. 15:53Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна11 сар 7. 15:50Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг анхаарлын гадна орхихгүй гэв11 сар 7. 15:47Б.Энхбаяр: Ч.Номин сайд "Тамгагүй төр" жүжгийг олон улсад тоглуулахад дэмжлэг үзүүлнэ гээд баталчихсан11 сар 7. 14:13“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал хоёр дахин нэмэгджээ11 сар 7. 13:37Гишүүдийн талцал хуваагдал төсөв дээр үргэлжлэв11 сар 7. 10:16АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал11 сар 7. 10:10
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.