“Оюутолгой” компанийн гүйцэтгэх удирдлагаар монгол хүн томилох санал тавилаа


11-р сарын 12
9 цаг 34 минут

      Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар мягмар гарагт “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксонтай цахим уулзалт хийж, “Оюутолгой” төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар болон хатагтай Кейти Жаксон нар “Оюутолгой” төслийн зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах чиглэлээр хоёр талын хэлэлцээ амжилттай үргэлжилж, зарчмын тохиролцоонд хүрснийг цохон тэмдэглэв. Талууд хэлэлцээг амжилттай урагшлуулж, бодит үр дүнд хүргэх нь чухал гэдэгт санал нэгдлээ.

Мөн Ерөнхий сайд зээлийн хүүг бууруулах асуудлыг “Онтрэ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн асуудлаас тусад нь авч үзэж, шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг онцлов.

Тэрбээр цаашид “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирлыг Монголын талаас санал болгож, монгол иргэнийг томилж байх нь Монголын Улсын ашиг сонирхлыг бүрэн төлөөлөхөд чухал алхам болно гэдгийг онцлон тэмдэглэв.

“Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон “Оюутолгой” төслийн Монголын талд ногдох үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар Ерөнхий сайдын дэвшүүлсэн саналуудыг бодит ажил хэрэг болгохын төлөө идэвхтэй, нягт хамтран ажиллахаа илэрхийллээ. 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

З.Нарантуяаг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөллөө2 минут 37 секундын өмнөТөрийн банк “Банкир 2025” волейболын тэмцээний цомын эзэн боллоо1 цаг 14 минутын өмнөЦахим залилан: Үнэгүй бяслаг зөвхөн хавханд л байдаг1 цаг 27 минутын өмнө“Эрүүл мэндийн даатгалын газрыг яамны харьяанаас яаралтай гаргах хэрэгтэй”1 цаг 36 минутын өмнө“Оюутолгой” компанийн гүйцэтгэх удирдлагаар монгол хүн томилох санал тавилаа1 цаг 49 минутын өмнөМАН-ын даргад өрсөлдөх хувилбарууд2 цаг 11 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн2 цаг 25 минутын өмнөТөсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв11 сар 11. 18:59Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эвлэрэхгүй, төрийн ажлыг хийж гацаахгүйн тулд МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж байна11 сар 11. 17:38Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дахин явууллаа11 сар 11. 15:21“Ээжийгээ санах болгонд сайхан сэтгэл ирдэг гэж би боддог”11 сар 11. 15:14Орон нутгийн зарим чиглэлийн автобусны үнэ шинэчлэгджээ11 сар 11. 10:48Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв11 сар 11. 9:53АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал11 сар 11. 9:45“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ11 сар 11. 9:16Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүлэв11 сар 11. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн11 сар 11. 9:03Хилээр 700 гаруй тэрбум төгрөг гаргасан этгээдүүд нүүрсний бүлэглэлийнхэн байв уу11 сар 10. 19:12Г.Занданшатарын эрс шинэчлэл бүхий 5 жилийн тоон зураглал11 сар 10. 16:31Дэд хороо ёс зүйн хариуцлага ногдуулах тухай асуудлыг хэлэлцэв11 сар 10. 15:34Японд хүчтэй газар хөдөлж болзошгүйг анхааруулжээ11 сар 10. 10:40Аюулт үзэгдэл ослын 87 удаагийн дуудлагаар 4 иргэний амь насыг аварч, 70 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа11 сар 10. 9:51Төрд учирсан 721,1 сая төгрөгийн хохирлыг нөхөн барагдуулсныг мэдэгдэв11 сар 10. 9:33УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.11.10-11.1411 сар 10. 8:48“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа11 сар 10. 8:42Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн11 сар 10. 8:37Х.Ганхуяг “Лааз” ажиллагаагаараа УИХ-ын бүрэн эрхэд халдаж, Х.Булгантуяагийн араас тойрохоо зуруулах болзлоо хангалаа11 сар 9. 12:12Ходоодны эсүүдийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээний аргыг боловсруулжээ11 сар 7. 20:35Монгол Улсын 2026 оны төсвийн тухай болон холбогдох хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явууллаа11 сар 7. 20:30Х.Ганхуягийг Шадар сайдаар томилох тухай албан бичгээ Ерөнхий сайд УИХ-д хүргүүлжээ11 сар 7. 20:23
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.