Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг 2026 онд гурван удаа үе шаттайгаар нэмж, 75 хувиар нэмэгдүүлэх саналыг танилцуулав


11-р сарын 12
12 цаг 11 минут

      Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны эрүүл мэндийн салбарын ажилтны үндсэн цалинг нэмэгдүүлэх шаардлагын талаар хэлэлцэж, тус салбарын ажилтны цалинг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа. 

Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос “эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэн нэмэгдүүлэх” тухай нэмэлт хэлэлцээрийн төслийг ирүүлсний дагуу уг төслийг хэлэлцэх хамтын хэлэлцээг 2025 оны 10 дугаар сарын 26-нд эхлүүлж, нэмэлт хэлэлцээрийн төслийг хэлэлцэж эхэлсэн.

Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөлтэй энэ сарын 11-нд буюу өчигдөр уулзалт хийж, эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс 30 хувь, мөн оны аравдугаар сарын 01-нээс 20 хувь, 12 дугаар сарын 01-нээс 25 хувиар тус тус нэмэгдүүлэх саналыг танилцуулжээ. 

Эрүүл мэндийн салбарын ажилтны цалин 2026 онд гурван удаа үе шаттай нэмэгдэж 2026 оны 12 дугаар сарын 1 гэхэд одоогийн цалингаас 75 хувиар нэмэгдүүлэхээр болжээ. Энэ саналыг өнөөдөр Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоонд танилцуулна. Монгол Улсын Засгийн газар 2027 оныг Эрүүл мэндийг дэмжих жилээр зарласан. Энэ онд тус салбарын үндсэн цалинг 3,5 саяд хүргэхээр болжээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Б.Баатарын захиалгаар Засгийн газрын эсрэг контент хийсэн гэх иргэн Э-г яллагдагчаар татжээ13 минут 5 секундын өмнөАзийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав16 минут 29 секундын өмнөТөмөр замын төслүүдийн хэрэгжилтийн явцын талаар танилцуулав1 цаг 42 минутын өмнө“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн өр төлбөр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлж барагдуулна1 цаг 53 минутын өмнөСтратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина1 цаг 57 минутын өмнөЭрүүл мэндийн салбарын ажилтны цалинг 2026 онд гурван удаа үе шаттайгаар нэмж, 75 хувиар нэмэгдүүлэх саналыг танилцуулав2 цагийн өмнөАлбаны нууцыг хүчингүй болгож, төрийн 59 байгууллагын 882 мэдээллийг ил болгоно2 цаг 2 минутын өмнөХууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлэл хийж байна2 цаг 6 минутын өмнөЗ.Нарантуяаг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөллөө2 цаг 51 минутын өмнөТөрийн банк “Банкир 2025” волейболын тэмцээний цомын эзэн боллоо4 цаг 2 минутын өмнөЦахим залилан: Үнэгүй бяслаг зөвхөн хавханд л байдаг4 цаг 15 минутын өмнө“Эрүүл мэндийн даатгалын газрыг яамны харьяанаас яаралтай гаргах хэрэгтэй”4 цаг 24 минутын өмнө“Оюутолгой” компанийн гүйцэтгэх удирдлагаар монгол хүн томилох санал тавилаа4 цаг 37 минутын өмнөМАН-ын даргад өрсөлдөх хувилбарууд4 цаг 59 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн5 цаг 12 минутын өмнөТөсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв11 сар 11. 18:59Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эвлэрэхгүй, төрийн ажлыг хийж гацаахгүйн тулд МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж байна11 сар 11. 17:38Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дахин явууллаа11 сар 11. 15:21“Ээжийгээ санах болгонд сайхан сэтгэл ирдэг гэж би боддог”11 сар 11. 15:14Орон нутгийн зарим чиглэлийн автобусны үнэ шинэчлэгджээ11 сар 11. 10:48Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв11 сар 11. 9:53АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал11 сар 11. 9:45“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ11 сар 11. 9:16Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүлэв11 сар 11. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн11 сар 11. 9:03Хилээр 700 гаруй тэрбум төгрөг гаргасан этгээдүүд нүүрсний бүлэглэлийнхэн байв уу11 сар 10. 19:12Г.Занданшатарын эрс шинэчлэл бүхий 5 жилийн тоон зураглал11 сар 10. 16:31Дэд хороо ёс зүйн хариуцлага ногдуулах тухай асуудлыг хэлэлцэв11 сар 10. 15:34Японд хүчтэй газар хөдөлж болзошгүйг анхааруулжээ11 сар 10. 10:40Аюулт үзэгдэл ослын 87 удаагийн дуудлагаар 4 иргэний амь насыг аварч, 70 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа11 сар 10. 9:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.