Б.Баатарын захиалгаар Засгийн газрын эсрэг контент хийсэн гэх иргэн Э-г яллагдагчаар татжээ


11-р сарын 12
13 цаг 58 минут

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр (2025.11.12) сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Хэро энтертайнмент”-ийн Б.Баатарын захиалгаар Засгийн газрын эсрэг контент хийсэн иргэдийн талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өг” гэж ЦЕГ-т чиглэл өгсөн тухайгаа хэлсэн. Түүний дараа буюу дөнгөж сая ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3.5-т заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой мэдээллийг бид прокурын байгууллагаас зөвшөөрсөн хэмжээнд өгнө. Фэйсбүүк, олон нийтийн цахим сүлжээнд Эрүүгийн хуулийн 13.4.1-т заасныг зөрчиж, олон нийтэд худал мэдээлэл тарааж, нэр бүхий иргэдийн нэр төр, алдар хүндэд халдсан тухай гомдол мэдээлэл ирүүлсэн. Мөрдөн байцаах албаны зүгээс “Хүний халдашгүй эрх” гэдэг үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иргэн Э нь телеграм, вайбераар “Хэро 9911”, U Bro, Bruno Bro гэх хаягтай хэрэглэгчидтэй тус тус харилцсан. Төрийн өндөр албан тушаалтнуудын зураг, бичлэг, дуу дүрс бүхий эвлүүлэг хийж зохион байгуулалттайгаар олон нийтэд тарааж, тэднийг нийгэмд харлуулах, иргэдийг буруу ташаа мэдээллээр төөрөгдүүлэх ажиллагаа явуулсан нь тогтоогдож байна. Иймд иргэн Э-г Эрүүгийн хуулийн 13.14.1-т зааснаар худал мэдээлэл тараасан гэдэг үндэслэлээр яллагдагчаар татсан” гэв.

Д.Од  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Д.Амарбаясгалан: МАН-ын даргын албан тушаалд МАН-ын их хурлаар нэр дэвшихгүй43 минут 21 секундын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ирцийн мэдээ49 минут 17 секундын өмнөД.Даваанямыг УБЕГ-ын даргаар томиллоо1 цаг 11 минутын өмнөБ.Баатарын захиалгаар Засгийн газрын эсрэг контент хийсэн гэх иргэн Э-г яллагдагчаар татжээ1 цаг 44 минутын өмнөАзийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав1 цаг 47 минутын өмнөТөмөр замын төслүүдийн хэрэгжилтийн явцын талаар танилцуулав3 цаг 12 минутын өмнө“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн өр төлбөр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлж барагдуулна3 цаг 23 минутын өмнөСтратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина3 цаг 27 минутын өмнөЭрүүл мэндийн салбарын ажилтны цалинг 2026 онд гурван удаа үе шаттайгаар нэмж, 75 хувиар нэмэгдүүлэх саналыг танилцуулав3 цаг 30 минутын өмнөАлбаны нууцыг хүчингүй болгож, төрийн 59 байгууллагын 882 мэдээллийг ил болгоно3 цаг 33 минутын өмнөХууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлэл хийж байна3 цаг 37 минутын өмнөЗ.Нарантуяаг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөллөө4 цаг 21 минутын өмнөТөрийн банк “Банкир 2025” волейболын тэмцээний цомын эзэн боллоо5 цаг 33 минутын өмнөЦахим залилан: Үнэгүй бяслаг зөвхөн хавханд л байдаг5 цаг 46 минутын өмнө“Эрүүл мэндийн даатгалын газрыг яамны харьяанаас яаралтай гаргах хэрэгтэй”5 цаг 54 минутын өмнө“Оюутолгой” компанийн гүйцэтгэх удирдлагаар монгол хүн томилох санал тавилаа6 цаг 8 минутын өмнөМАН-ын даргад өрсөлдөх хувилбарууд6 цаг 29 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн6 цаг 43 минутын өмнөТөсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв11 сар 11. 18:59Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эвлэрэхгүй, төрийн ажлыг хийж гацаахгүйн тулд МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж байна11 сар 11. 17:38Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дахин явууллаа11 сар 11. 15:21“Ээжийгээ санах болгонд сайхан сэтгэл ирдэг гэж би боддог”11 сар 11. 15:14Орон нутгийн зарим чиглэлийн автобусны үнэ шинэчлэгджээ11 сар 11. 10:48Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв11 сар 11. 9:53АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал11 сар 11. 9:45“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ11 сар 11. 9:16Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүлэв11 сар 11. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн11 сар 11. 9:03Хилээр 700 гаруй тэрбум төгрөг гаргасан этгээдүүд нүүрсний бүлэглэлийнхэн байв уу11 сар 10. 19:12Г.Занданшатарын эрс шинэчлэл бүхий 5 жилийн тоон зураглал11 сар 10. 16:31
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.