Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ


11-р сарын 12
15 цаг 58 минут

       Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.11.12)-ийн нэгдсэн хуралдааны эхний хэсэгт Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хийсэн талаарх санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг танилцууллаа. Өчигдөр хуралдсан Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.4-д заасны дагуу явуулж, хуулийн төсөлд дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий бодит өсөлтийн хэмжээг 2026 онд 5.7 хувь 2027 онд 6.3 хувь, 2028 онд 6.5 хувь, хэрэглээний үнийн өсөлтийн түвшнийг 2026 оны 7.0 хувь, 2027 оны 6.0 хувь 2028 онд 5.0 хувь байхаар тооцсон байна. Мөн макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдтэй уялдуулан Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээг 2026 онд 31 930 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.2 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 32 980 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.2 хувь, нэгдсэн төсвийн суурь тэнцэл 2 070 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувь, Засгийн газрын өрийн хэмжээ 51 200 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 50.0 хувьтай тэнцэхээр төлөвлөжээ.

Дараа нь Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаанаас гаргасан санал, дүгнэлт Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлагад нийцсэн эсэх талаарх Төсвийн тогтвортой байдлын зөвлөл (ТТБЗ)-ийн дүгнэлтийг тус зөвлөлийн гишүүн Н.Ууганбаатар танилцуулсан юм. Өчигдөр хуралдсан Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулахад “Төслийн 1 дүгээр зүйлийн эдийн засгийн үзүүлэлт дэх Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ 2026 онд “31,600.0 тэрбум төгрөг” гэснийг “31,930 тэрбум төгрөг” гэж, ДНБ-д эзлэх хувь 2026 онд “30.9” гэснийг “31.2” гэж, Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл “-1,380.0 тэрбум төгрөг” гэснийг “-1,50.0 тэрбум төгрөг” гэж, ДНБ-д эзлэх хувь 2026 онд “-1.3” гэснийг “-1.0” гэж, Нэгдсэн төсвийн суурь зарлагын дээд хэмжээ 2026 онд “29,552.0 тэрбум төгрөг” гэснийг “29,859.1 тэрбум төгрөг” гэж, ДНБ-д эзлэх хувь “28.9” гэснийг “29.2” гэж, Нэгдсэн cуурь тэнцэл “2,048.0 тэрбум төгрөг” гэснийг “2,070.9 тэрбум төгрөг” гэж тус тус өөрчлөх” гэсэн зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэн. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1 дүгээр заалт дахь төсвийн тусгай шаардлагуудыг хангасан хэдий ч төсвийн орлого, суурь зарлага нэмэгдэх, хөрөнгийн зардал буурах буюу зарлагын бүтцэд өөрчлөлт орох шууд үр дагавартай байгаа нь тоон дүнгээрээ харьцангуй бага боловч чанарын хувьд дунд болон урт хугацаанд эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж ТТБЗ-өөс дүгнэснийг тус зөвлөлийн гишүүн Н.Ууганбаатар дурдав. Мөн Монгол Улсын 2026 оны төсвийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийн дараа төсвийн хүрээний мэдэгдлийн хоёрдугаар хэлэлцүүлгийг явуулах замаар буюу төсвийн гуравдугаар хэлэлцүүлгийн үр дүнгээр төсвийн хүрээг өөрчилж байгаа нь хүрээ нь төсвөө дагадаг буруу жишгийг дахин давтаж байгааг цаашид анхаарах шаардлагатай гэлээ.

Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын санал, дүгнэлт болон ТТБЗ-ийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир үг хэлж, хэдийгээр багш, эмч нарын цалин хөлсийг нэмэгдүүлж буй нь сайн ч гэлээ төсвийн төслийг боловсруулах, хэлэлцэн батлах үйл явц ихээхэн хүндрэлтэй явагдаж байгааг цаашид анхаарах нь зүйтэй гэсэн юм. Тэрбээр Засгийн газар ард иргэдийг, Улсын Их Хурлын гишүүдийн саналыг сонсож, шаардлагатай төсөв, зардлыг анхнаасаа зохих хэмжээнд төлөвлөх боломж байсныг сануулав. Чуулганы нэгдсэн хуралдааныг даргалж буй Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж Улсын Их Хурлын гишүүд санаачилгатай ажиллаж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг инфляцтай уялдуулан жил бүр нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл санаачлах боломжтой гэлээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ1 цаг 38 минутын өмнөД.Амарбаясгалан: МАН-ын даргын албан тушаалд МАН-ын их хурлаар нэр дэвшихгүй2 цаг 39 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ирцийн мэдээ2 цаг 45 минутын өмнөД.Даваанямыг УБЕГ-ын даргаар томиллоо3 цаг 6 минутын өмнөБ.Баатарын захиалгаар Засгийн газрын эсрэг контент хийсэн гэх иргэн Э-г яллагдагчаар татжээ3 цаг 39 минутын өмнөАзийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав3 цаг 42 минутын өмнөТөмөр замын төслүүдийн хэрэгжилтийн явцын талаар танилцуулав5 цаг 7 минутын өмнө“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн өр төлбөр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлж барагдуулна5 цаг 18 минутын өмнөСтратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина5 цаг 22 минутын өмнөЭрүүл мэндийн салбарын ажилтны цалинг 2026 онд гурван удаа үе шаттайгаар нэмж, 75 хувиар нэмэгдүүлэх саналыг танилцуулав5 цаг 25 минутын өмнөАлбаны нууцыг хүчингүй болгож, төрийн 59 байгууллагын 882 мэдээллийг ил болгоно5 цаг 27 минутын өмнөХууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлэл хийж байна5 цаг 32 минутын өмнөЗ.Нарантуяаг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөллөө6 цаг 16 минутын өмнөТөрийн банк “Банкир 2025” волейболын тэмцээний цомын эзэн боллоо7 цаг 27 минутын өмнөЦахим залилан: Үнэгүй бяслаг зөвхөн хавханд л байдаг7 цаг 40 минутын өмнө“Эрүүл мэндийн даатгалын газрыг яамны харьяанаас яаралтай гаргах хэрэгтэй”7 цаг 49 минутын өмнө“Оюутолгой” компанийн гүйцэтгэх удирдлагаар монгол хүн томилох санал тавилаа8 цаг 2 минутын өмнөМАН-ын даргад өрсөлдөх хувилбарууд8 цаг 24 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн8 цаг 38 минутын өмнөТөсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв11 сар 11. 18:59Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эвлэрэхгүй, төрийн ажлыг хийж гацаахгүйн тулд МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж байна11 сар 11. 17:38Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дахин явууллаа11 сар 11. 15:21“Ээжийгээ санах болгонд сайхан сэтгэл ирдэг гэж би боддог”11 сар 11. 15:14Орон нутгийн зарим чиглэлийн автобусны үнэ шинэчлэгджээ11 сар 11. 10:48Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв11 сар 11. 9:53АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал11 сар 11. 9:45“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ11 сар 11. 9:16Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүлэв11 сар 11. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн11 сар 11. 9:03Хилээр 700 гаруй тэрбум төгрөг гаргасан этгээдүүд нүүрсний бүлэглэлийнхэн байв уу11 сар 10. 19:12
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.