Монгол Улс 177 улстай худалдаа хийжээ


11-р сарын 13
9 цаг 48 минут

       Монгол Улс 2025 оны эхний 10 сард нийт 177 улстай худалдаа хийжээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 21.6 тэрбум ам.доллар болсон байна. Үүнээс экспорт 12.2 тэрбум ам.доллар, импорт 9.4 тэрбум ам.доллар болж, тэнцэл 2.9 тэрбум ам.долларын ашигтай гарсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Экспорт 2024 оны мөн үеийнхээс нүүрс 2.9 тэрбум ам.доллар, угаасан ноолуур 256.7 сая ам.доллар, боловсруулаагүй газрын тос 55.4 сая ам.доллар, хонь, ямааны мах 14.1 сая ам.доллароор буурчээ.

Харин зэсийн хүдэр ба баяжмал 1.9 тэрбум ам.доллар, мал амьтны самнасан үс, хялгас 190.9 сая ам.доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 126.1 сая ам.доллар, цайрын хүдэр, баяжмал 40.2 сая ам.доллароор нэмэгдсэн.

Импорт 2024 оны мөн үеийнхээс ачааны автомашин 168.0 сая ам.доллар, нийтийн тээврийн хэрэгсэл 51.3 сая ам.доллар, бульдозер, экскаватор зэрэг 38.7 сая ам.доллар, автобензин 26.8 сая ам.доллар, дизелийн түлш 20.3 сая ам.доллароор буурсан аж.

Нийт экспортын 93 хувь нь Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл гоёлын зүйлс эзэлжээ. Харин импортын 70.9 хувь нь эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн байна.

Алтны үнэ 2024 оны мөн үеийнхээс унц тутамд 814.3 ам.доллар, зэсийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 479.5 ам.доллароор нэмэгдсэн аж.

БНХАУ-д экспортолсон барааны 40.7 хувь нь нүүрс, 41.1 хувь нь зэсийн хүдэр, баяжмал байгаа юм. Тэгвэл Швейцар улсад экспортолсон барааны 99.7 хувь нь боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт байна.

Экспортолсон зэсийн хүдэр, баяжмалын 71.3 хувийг Гашуун сухайт боомтоор хийсэн нь 2024 оны мөн үеийнхээс 9.2 нэгж хувиар өссөн аж.

ОХУ-аас импортолсон барааны 71.8 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 77.9 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 7.7 хувийг ачааны автомашин байх юм.

Өндөгний импортын хилийн дундаж үнэ мянган ширхэг тутамд 83.8 ам.доллар байна. Энэ нь өмнөх сарынхаас 12.1 ам.доллароор буурчээ.

Экспортын 49.8 хувь нь Гашуунсухайт, 21.6 хувь нь Замын-Үүд боомтоор хийгдсэн нь нийт экспортын 71.4 хувь нь байна. Импортын 59.6 хувийг Замын-Үүд, 20.9 хувийг Сүхбаатар боомтоор хийсэн нь нийт импортын 80.5 хувийг эзэлжээ.

Эх сурвалж: Г.Эрдэнэбат "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв9 цаг 31 минутын өмнөГ.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов9 цаг 35 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя9 цаг 43 минутын өмнөМалчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Нойтон цас орж, цасан шуурга шуурна9 цаг 52 минутын өмнөМонгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа10 сар 16. 12:37Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав10 сар 16. 12:33Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв10 сар 16. 12:27Эх дэлхийгээ тэтгэх шинэ амьдрал10 сар 16. 10:38Нүүрснээс шатахуун, хий, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хэсэг хуралдлаа10 сар 16. 9:33Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв10 сар 16. 9:28Азийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д оролцох Монголын баг эх орноосоо мордлоо10 сар 16. 9:23Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа10 сар 16. 9:05Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан10 сар 16. 8:48УИХ-ын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо10 сар 15. 17:23Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ10 сар 15. 16:58Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна10 сар 15. 16:43Ахмад анчин Ж.Лаагансүрэн: Байршлаа олоогүй баавгай ичиж чадахгүй учраас одоо бүр ширүүснэ10 сар 15. 12:43“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ10 сар 15. 12:39Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ10 сар 15. 12:27Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулав10 сар 15. 10:05Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу10 сар 15. 10:01“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 15. 9:08Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой10 сар 15. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан10 сар 15. 8:50Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ10 сар 14. 16:03Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ10 сар 14. 15:57Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо10 сар 14. 14:02УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн ажлын тайлан10 сар 14. 13:42Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав10 сар 14. 13:40Ой, хээрийн түймэр тавьсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ10 сар 14. 13:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.