Алтны үнэ 4200 ам.доллароос давжээ


11-р сарын 13
11 цаг 09 минут

      ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /Reuters/. АНУ-ын засгийн газрын санхүүжилтийг үргэлжлүүлэх асуудлаар Төлөөлөгчдийн танхимд санал хураахаас өмнө Сангийн яамны бондын өгөөж буурснаас үүдэн алтны үнэ лхагва гарагт 2 хувиар өсжээ. Шатдауныг зогсоосноор эдийн засгийн статистик мэдээллийг танилцуулах үйл явц сэргэж, Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулах магадлалыг нэмэгдүүлэх төлөвтэй байна. 

Тодруулбал, алтны спот үнэ 2 хувиар өссөнөөр нэг унц нь 4208.98 ам.долларт хүрсэн нь 10 дугаар сарын 21-нээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Мөн 12 дугаар сард нийлүүлэх алтны фьючерс хэлцлийн үнэ 2.4 хувиар өсөж, унц нь 4213.60 ам.долларт хүрснээр лхагва гаргийн арилжаа хаагдсан байна.

АНУ-ын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 1 хувиар буурснаар 11 дүгээр сарын 5-наас хойших хамгийн доод түвшинд хүрч байна. “Засгийн газрын үйл ажиллагаа сэргэх гэж байгаатай холбогдуулан хөрөнгө оруулагчид эдийн засгийн үзүүлэлтийн талаарх статистик мэдээллүүдийг хүлээж байна. Эдгээр мэдээлэл нь Америкийн эдийн засаг суларч байгааг харуулах магадлалтай” гэж “TD Securities” фирмийн түүхий эдийн стратегийн хэлтсийн дарга Барт Мелек хэлжээ.

Бүгд найрамдах намын хяналтад байдаг Төлөөлөгчдийн танхим өнөөдөр АНУ-ын түүхэнд хамгийн удаан хугацаанд үргэлжилж буй шатдауныг зогсоох хуулийн төслийн талаар санал хураалт явуулна.

Нийт 42 хоногийн турш үргэлжилж буй түр зогсолт нь эдийн засагт сөргөөр нөлөөлж, статистик мэдээллийг танилцуулах үйл явцыг зогсоосноор бодлого боловсруулагчид болон хөрөнгө оруулагчид эдийн засгийн төлөв байдлыг үнэлэхийн тулд хувийн байгууллагуудын гаргасан үзүүлэлтүүдэд найдахад хүрсэн юм. Түүнчлэн мөнгөний спот үнэ 4.6 хувиар өсөж, унц нь 53.58 ам.доллар болсон нь 10 дугаар сарын 17-ноос хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Мөн цагаан алтны үнэ 2 хувиар өссөнөөр 1616.80 ам.доллар, палладийн үнэ 2.5 хувиар өсөж 1480.58 ам.долларт тус тус хүрсэн байна. “CME Group”-ийн “FedWatch” хэрэгслийн мэдээллээр, Холбооны нөөцийн сангийн 12 дугаар сарын хурлаар бодлогын хүүг 25 суурь нэгжээр бууруулах магадлал 65 хувьтай байна.

Эх сурвалж: Э.Хулан "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 11 мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлэв1 цаг 31 минутын өмнөТомуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна1 цаг 35 минутын өмнөТөрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно3 цаг 37 минутын өмнөШүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна4 цаг 58 минутын өмнөАИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал5 цаг 4 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ5 цаг 9 минутын өмнө“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ5 цаг 15 минутын өмнөЗасгийн газар ээлжит бусаар хуралдаж байна5 цаг 43 минутын өмнө“Холын цагаан манан” уран сайхны кино 2026 онд үзэгчдийн хүртээл болно5 цаг 47 минутын өмнөӨнөөдөр тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцоно6 цаг 28 минутын өмнөЗуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ6 цаг 33 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.12.15-12.196 цаг 48 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн6 цаг 53 минутын өмнөГамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа12 сар 13. 11:48Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо12 сар 13. 11:45Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа12 сар 13. 11:39Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ12 сар 12. 16:50“Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай12 сар 12. 16:463 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ12 сар 12. 16:40Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав12 сар 12. 16:31Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ12 сар 12. 16:25Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ12 сар 12. 12:30Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа12 сар 12. 12:27Аюултай хот: Замаа шинэчилсэн ч иргэд бэртсээр байна12 сар 12. 11:04Тайландын Ерөнхий сайд парламентыг тараажээ12 сар 12. 10:58УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 12. 10:54Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо12 сар 12. 10:17"Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна12 сар 12. 9:40Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 3 жилийн хорих ялаар шийтгэнэ12 сар 12. 9:33Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв12 сар 12. 9:27
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.