Г.Занданшатар: 2027, 2028 оны ялалт бол зүгээр нэг улс төрийн зорилт биш


11-р сарын 15
15 цаг 40 минут

     МАН-ын XXXI их хурал өнөөдөр (2025.11.15) “Буянт-Ухаа” спорт цогцолборт эхэлсэн. Тус намын их хурлын үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүлж, “Шинэ итгэл-Эрс шинэчлэл” 2026-2030 онд Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөний үндсэн чиглэлээ танилцуулсан юм. Тэрбээр “МАН-ын XXXI их хурлын эрхэм төлөөлөгчид та бүхэн бол МАН-ын нэр хүнд, үйл хэрэг, үнэт уламжлалыг тээгчид, хамгаалагчид, манлайлагчид юм. МАН-ын тулгуур нь та нар, МАН-ын туг нь ч та нар. Тиймээс бид өнөөдөр намынхаа ирээдүйн ялалтын төлөө, Монгол Улсын ирээдүйд ногдох түүхэн хариуцлагын өмнө хамтдаа хуран чуулж байна. Энэ бол таны, миний, бидний хамтын үүрэг. Энэ бол хамтын тангараг. 2027, 2028 оны ялалт бол зүгээр нэг улс төрийн зорилт биш. Энэ бол Монголын ирээдүй, монгол хүний амьдрал, бидний хойч үеийн хувь заяаны өмнө хүлээсэн түүхэн хариуцлага юм. Их хурлаас гарах шийдвэр, хөтөлбөр, дүрмийн шинэчлэл бүр нь үзэл санааны дэвшил, дүрмийн хэрэгжилт, ёс зүйн хариуцлага, манлайллын шинэ стандартыг баталгаажуулахад чиглэх ёстой. Манай нам авлигын эсрэг шинэ тогтолцоо, шударга ёсны шинэ соёл, мэдээлэлд суурилсан хариуцлагын системийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Шударга ёс, эрх чөлөө, эв санааны нэгдэл гэсэн намын үзэл санааны зарчмыг удирдлага болгон ажилласнаар манай Засгийн газар богино хугацаанд түүхэн амжилтуудыг бүтээж байна. Манай Засгийн газар эдийн засгийн хүнд сорилтыг даван туулахдаа ачааны хүндийг ард түмэн, аж ахуйн нэгжид үүрүүлэх бус, төр өөрөө бүсээ чангалсан. Хэмнэлтийн тодотгол хийж, экспортыг нэмэгдүүлж, засаглалыг сайжруулснаар үнийн өсөлт саарч, инфляц тогтворжиж, эдийн засгийн өсөлт 2.4 хувиас 5.6 хувь болж, бараг хоёр дахин нэмэгдлээ. Засгийн газрын эхлүүлж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажлуудын үр дүнд нь 2029 оноос эхлэн эдийн засаг сайжирч, иргэдийн орлого 2-3 дахин өсч, 4-5 жилийн дараа хурдтай хөгжих их үйлсийг эхлүүлээд бна. Ард түмний итгэлийг сэргээж, засгийн бүтцийг өөрчилж, өсөлтийг тогтвортой хадгалж, үр өгөөжийг гэр бүлийн амьдралд хүргэх “Шинэ Итгэл - Эрс Шинэтгэл”-ийн иж бүрэн бодлогыг Засгийн газар дэвшүүлэн ажиллаж байна” гэлээ.

Г.Анар

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлж, Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв21 минут 27 секундын өмнөЕрөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг 5 хоногийн дотор хэлэлцэнэ24 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдээлэл хийж байна1 цаг 19 минутын өмнөЦээжний нөмөр шиг Буйр минь2 цаг 46 минутын өмнөОюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ2 цаг 56 минутын өмнө“Мон жүүс” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд үйлдвэрээ өргөтгөж, хүчин чадлаа нэмжээ3 цаг 16 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт ялимгүй цас орно, 10 хэм хүйтэн3 цаг 24 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа11 сар 16. 16:15АТГ хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 3 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ11 сар 16. 16:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа11 сар 16. 14:51Нийтийн тээврийн зарим чиглэлийг богино эргүүлж байна11 сар 16. 13:15ЭХЗХ шийдвэрээ өөрчилж, 380В-ын хэрэглэгчдийн шөнийн цахилгааны хөнгөлөлтийг 3000 кВт.ц болгожээ11 сар 16. 12:45Б.Чимидийн нэрэмжит шагналд нэр дэвшүүлсэн бүтээлийг хүлээн авна11 сар 16. 10:50Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна11 сар 16. 10:13В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?11 сар 16. 10:10Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд11 сар 16. 10:07Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 13 үйлдлийг илрүүлэн шалгаж байна11 сар 16. 10:01Сэрэмжлүүлэг11 сар 16. 9:56Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө цас орно, 7 хэм хүйтэн11 сар 16. 9:02Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, сурагчдын өдрийн хоолны үйлчилгээний талаарх асуулгын хариуг хэлэлцэв11 сар 14. 10:01“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ11 сар 14. 9:02Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв11 сар 13. 15:46Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 13. 15:43Байгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв11 сар 13. 15:41Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах 3000 метр кубийн багтаамжтай нөөцийн сав ашиглалтад орлоо11 сар 13. 15:36Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа11 сар 13. 15:31Иргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа11 сар 13. 12:14Сангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой11 сар 13. 11:04Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа11 сар 13. 10:40Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна11 сар 13. 10:19
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.