Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу бид жилдээ есөн тэмдэглэлт баяраар нийт 15 өдөр бүх нийтээр амардаг.
Эдгээрээс хоёр нь энэ сард тохиох юм. Тодруулбал, 11 дүгээр сарын 21-нд Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр болно. Монголчууд жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг их эзэн хааны мэндэлсэн өдөр гэж үздэг бөгөөд мөн өдрийн “Үндэсний бахархлын өдөр” хэмээн нэрлэгдэж, бүх нийтээр амрах хуультай.
11 дүгээр сарын 26-нд “Бүгд найрамдах Монгол Улс тунхагласны өдөр” тохионо. Энэ өдөр бол Монгол Улсад 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталж, төрийн бүх эрх мэдлийг ард түмэнд олгосон түүхэн мөчийг дурсах баярын өдөр юм. 1924 оны энэ өдөр Монгол Ардын Бүгд Найрамдах Улсыг тунхагласнаар тусгаар тогтносон улс орны үндэс суурь тавигдсан гэж үздэг.
Facebook
Twitter
Youtube


Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн
Томуугийн дэгдэлт буурч байгаа хэдий ч, хүүхдийн яаралтай тусламжийн тасгийн ачаалал буураагүй
"Робот мэс засал эмчилгээ" -г анх удаа хийлээ
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн
Цэргийн албан хаагчид нэгнийхээ биед халджээ
Фото: Төв талбайд “Крисмасс маркет” өдөр бүр 11:00-21:00 цагийн хооронд ажиллаж байна
Богд Хаант Монгол Улсын Төрийн далбааг эх хувиар нь үзүүлнэ.gif)

Сэтгэгдэл бичих